Нэг настай хүү халуун тогоонд түлэгдэн нас баржээ | News.MN

Нэг настай хүү халуун тогоонд түлэгдэн нас баржээ

Хуучирсан мэдээ: 2018.03.13-нд нийтлэгдсэн

Нэг настай хүү халуун тогоонд түлэгдэн нас баржээ

Нэг настай хүү халуун тогоонд түлэгдэн нас баржээ

Эцэг эхийн анхаарал болгоомжгүйн улмаас нэг настай хүү халуун тогоонд түлэгдэн шархаа даалгүй нас баржээ. Тодруулбал, энэ сарын 11-ны өдөр нэг нас зургаан сартай Т нь гэртээ тоглож байхдаа буцалж буй тогоотой хоол руу унаж, түлэгджээ. Улмаар хүү ГГСҮТ-д боолт хийлгэн эмчлүүлж байсан аж. Гэтэл өчигдөр хүүгийн бие муудаж Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн ирэхдээ шархаа даалгүй нас барсан байна.

Уг хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна. Иймд цагдаагийн байгууллагаас бага насны хүүхдэдээ цаг тухайд анхаарал халамж тавихыг зөвлөж байна.

Э.Ариун 

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2018-03-13 103.26.194.232

Гаалиар оруулахаа болиулаачээ хамгийн гол нь [Хориотой Үг] монголчуудаа авч хэрэглэхээ болиочээ яаасан хаширдаггүй гөлийсөн шаарнууд вэ сэрэмжлүүлэг мөн ч их явах юмдаа залхуу гэж найгуу болчихсон хар нялхаар нь хүүхэд шалзалж алаад яах вэ та нарыг …

Avatar

бнннннннннн 2018-03-13 103.10.22.92

хороо дүүргээс хүүхдийн аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх сургалтыг залуу эцэг эхэд явуулмаар юм. хүүе гэхийн завдалгүй хүүхэд халуун хоол цай татчихдаг. сүүлийн үеийн халуун тогоонд түлэгдэж байгаа хүүхдүүд арай л их болоод байна. утсаа маажиж байсан байх гэдэг бараг л ортой байх.

Avatar

Аагий 2018-03-13 103.10.22.178

Хятадын халуун тогоог хилээр оруулахаа больмоор юм хөдөөний айлууд их хэрэглэдэг юм байна лээ газар тавиад хоол цайгаа хийж байдаг юм тэрэнд чанасан хоол цай хөхрөөд их муухай амттай болдог юм байна лээ яаж тийм юм хэрэглэдэг байнаа

Avatar

Zolzaya 2018-03-13 37.47.27.86

Er ni huuheddee anhaaral halamj tawij chadahgui bh uedee uychihwal ih zugeer bdag daa ug ni. Yag hool hj bgaa uydee ch yumuu iimee tiimee yumruu ungaachiin orond huurhun buseer ni uyaad togloomiig ni urd ni tawiad surgachihwal ih l zugeerdee.

Avatar

Зочин 2018-03-13 202.170.72.3

Хэлэх ч үг олдохгүй юм. Нялх амьтныг нээрээ. Хөлд найдвартай орон ортол нь хараа салгалгүй байж болдог доо.

Avatar

Зочин 2018-03-13 124.158.126.17

Yaduu bna l daa. Ter togoo gej yumiig tavih yumgui gazart tavidag yum shig bgaan huuhed terluu ni orchihoo biz

Avatar

Зочин 2018-03-13 103.26.192.190

Үгүй ер, тогоотой хоолоо буцлаж байхад хүүхдээ харж байдаггүй, хүүхдээс чухал юу байдаг байна аа. аягүй бол утсаа маажиж суугаа биз.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж