Г.Занданшатар: Цахим засаглалыг хэрэгжүүлэхэд хамтын ажиллагаа чухал | News.MN

Г.Занданшатар: Цахим засаглалыг хэрэгжүүлэхэд хамтын ажиллагаа чухал

Хуучирсан мэдээ: 2018.03.13-нд нийтлэгдсэн

Г.Занданшатар: Цахим засаглалыг хэрэгжүүлэхэд хамтын ажиллагаа чухал

Г.Занданшатар: Цахим засаглалыг хэрэгжүүлэхэд хамтын ажиллагаа чухал

Г.Занданшатар: Цахим засаглалыг хэрэгжүүлэхэд төрийн байгууллагын идэвх санаачлага,
Олон Улсын байгууллагуудын хамтын ажиллагаа, оролцоо өндөр ач холбогдолтой

‘Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн мэдээллийн нэгдсэн системийг хөгжүүлэх төсөл’-ийн үйл ажиллагааг нээж Монгол Улсын сайд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна


  Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.

  Дэлхийн улс орнууд аж үйлдвэржсэн эринээс мэдээлэлжсэн эринд шилжих үйл явц улам эрчимжиж, улс төр, эдийн засаг, нийгмийн бүхий л салбарын хүрээнд цахим мэдээллийн технологийг өргөнөөр нэвтрүүлж, хөгжлийн хурдасгуур болгон хэрэглэж байна.

   Мөн Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтууд 2030, Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулан боловсруулсан Гурван тулгуурт хөгжлийн бодлогыг баталж, хэрэгжүүлж байна.

Тус бодлогад туссан Хөгжлийн бодлого төлөвлөлтийн мэдээллийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх зорилтын хүрээнд:

  • “төрөөс иргэдэд үзүүлж байгаа үйлчилгээг сайжруулах, олон нийттэй шинэ арга технологи, туршлагыг нэвтрүүлэх, зохион байгуулахад төрийн үйлчилгээний инновацийг чиглүүлэх”,
  • “Хөгжлийн бодлого төлөвлөлтийн мэдээллийн нэгдсэн санг байгуулж, төрийн ой санамж, бодлогын тогтвортой байдлыг хангах”,
  • “Хөгжлийн бодлого боловсруулагч нарыг холбосон мэдээллийн дэд бүтцийг байгуулж, бүртгэл мэдээллийн нэгдсэн тогтолцоог бий болгох”

–  Төрийн үйлчилгээний ил тод байдлыг хангаж, цахим үйлчилгээг хөгжүүлэх зорилтын хүрээнд:

  • Төрийн байгууллагын мэдээллийн нэгдсэн систем бүрдүүлж, төрийн үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх зорилгоо “ХУР” системд төрийн байгууллагын мэдээллийг бүрэн байршуулж, ашиглалтыг сайжруулах

–  Аж үйлдвэрийн 4-р хувьсгал эхлүүлэх зорилтын хүрээнд:

  • Аж үйлдвэржилтийн нэгдсэн мэдээллийн платформ байгуулж, үндэсний үйлдвэрлэлийг борлуулалтаар дэмжих тогтолцоог бий болгоно;
  • Аж үйлдвэржилтийн нэгдсэн мэдээллийн платформд үндэслэн экспортын “Нэг цонхны худалдаа, үйлчилгээ”-г хөгжүүлнэ;  гэсэн арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

Энэ хүрээнд Улсын хэмжээнд тогтмол үйл ажиллагаа явуулж буй 6000 боловсруулах үйлдвэрийн мэдээллийг цахим платформд нэгтгэх  ажлыг 2018 оны 1 сарын 17 өдөр улс орон даяар эхлүүлсэн бөгөөд энэ арга хэмжээг 2018 оны 4 сарын 17-д бүртгэж дуусгахаар ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд “Цахим засгийн эрх зүйн байдлын тухай хууль”, “Цахим засгийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг баталж, хэрэгжүүлэхээр тусгасан.

Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн “22.3.Үндэсний хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь хөгжлийн бодлогыг уялдуулан зохицуулах хөгжлийн бодлого төлөвлөлтийн мэдээллийн нэгдсэн санг үүсгэж, эрхлэн хөтөлнө.”,

“22.4 .. 22.3-т заасан мэдээллийн нэгдсэн санг эрхлэн хөтлөх журмыг үндэсний хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тус тус батална.”,

“22.5.Үндэсний хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хөгжлийн бодлого төлөвлөлтийн талаар баримтлах чиглэлийг тодорхойлох, хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулахад нэгдсэн удирдлагаар хангах, арга зүйн зөвлөгөө өгөх, чадавхыг бэхжүүлэхэд холбогдох байгууллагад дэмжлэг үзүүлнэ.” гэж заасныг Үндэсний хөгжлийн газар хэрэгжүүлэн ажиллаж байна.

Хуульд заасан хүрээнд ‘Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн мэдээллийн нэгдсэн системийг хөгжүүлэх төсөл’-ийг Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэхээр болсонд баяртайбайгаагаа илэрхийлье.

Төслийг хэрэгжүүлснээр хоорондоо харилцан уялдаатай, салбар хоорондын мэдээллийн цогц систем ашиглах боломж бүрдэж, бодлого боловсруулагчид болон Олон Улсын байгуулагуудыг шаардлагатай бодит үнэн зөв мэдээллээр хангах болно.

Цахим засаглалыг хэрэгжүүлэхэд төрийн байгууллагын идэвх санаачлага, Олон Улсын байгууллагуудын хамтын ажиллагаа, оролцоо өндөр ач холбогдолтой тул төслийн үйл ажиллагаанд та бүхнийг идэвхтэй оролцохыг хүсье.

Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-03-13 202.21.100.210

Цэргийн баяраар Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн Шүүх эмнэлгийн даргаар 60 настай Дагиймаа гэгч эмэгтэй авилга, шүүхээр шалгагдаж байгаад 1 сарын өмнө эргэж ажилд томилогдоод дэд хурандаа цолоор шагнуулж байх юм . энэ юу болоод байнаа энэ Хүрээлэнд дандаа тэтгэвэрт гарсан улсууд ажиллах юм. Энэ чинь ахмадын байгууллага болоо юу даа. Залуу боловсон хүчин нь хаачсан газар вэ. Төр засаг эргэж хармаар юм даа

Avatar

Irgen 2018-03-13 66.181.177.208

Цахим засаглал гэж шинэ гарсан засаг бvр ярьдаг зvгээр л нэг уриа болоод удаж бна. Шилэн данс гэж баахан cvpжигнэсэн. Омнох засаг мэдээллээ устгаад бас засаад арилаад огсон доо хоорхий

Avatar

игрун 2018-03-13 103.9.90.50

4 жилийн томилгоотой нүүдлийн шувуунууд чинь төрийн албыг самарч дууслаа! Хоноцийн сэтгэлээр ажилдаа хандаж, төрийн албан хаагчдыг байж суухын аргагүй хавчин шахаж, өөрийн болон намын харьяалалтай хэсэг нөхдийг ажилд авсан болоод л.. хугацаагаа дуусгаж байна. Энэ үзэгдэл 2012 ноос эхэлж 2016 онд бүүр ч гаарсан! МАНАН аль аль нь 1 тэрэгний 2 дугуй! Бие биенээсээ муу муухайгаараа дээрдэнэ үү гэхээс дордох юм алга!

Avatar

шла дэмий 2018-03-13 103.9.90.50

Цахим засаглал энээ тэрээ гэж мөн ч их сүржигнэж байна даа сүүлийн хэдэн жилд. Зүгээр л мөнгө идэх арга, цаг барсан ажил. Та нарыг энд хэрээ дууриаж хөлөө хөлдөөх зуур төрийн ажил дампуурч дууслаа. Төрийн байгууллагуудын хаалттай хаалгануудыг нээж, хүнд суртал, шат дамжлагийг бууруул! Хэрэгтэй хэрэггүй дүрэм журмаа цуцал! 70 давхар харуул хамгаалалттай, цахим нэртэй хоосон сайттай, өч төчнөөн шат дамжлага, хяналт шалгалттай төрийн данхайсан бүтэц чинь иргэд биднийг сульдуулж гүйцлээ!

Avatar

Эрхэм сайд аа! 2018-03-13 103.9.90.50

Монгол улсад төрийн дарамт маш их байна! Төрийн байгууллагууд хэнд үйлчилдэг нь тодорхойгүй. Жирийн иргэн хүн яам тамгын газраар ажил хөөцөлдөх гээд явах нь бүү хэл ороход ч төвөгтэй болж. Үүднээсээ авахуулаад хэн дээр орох юм, цаг авсийм уу..? Цаг авна гэхээрээ яадийн? Хэн нь ч өгдөг юм бүү мэд! Улс төрийн томилгоотой дарга нар орох үүднээсээ авхуулаад 70 давхар хамгаалалттай. Төрийн байгууллагад ямар нэгэн асуудлаар хандах гэдэг бол бүтэшгүй мөрөөдөл, үлгэрийн далай! Хичнээн ч олон дүрэм журам, шат дамжлагатай юм ? Хэнд ч зориулсан дүрэм журам юм? Нуль хүнд суртал, авилгал! Ерөөс төрийн бүх ажил танил тал, авлигаар явж байна. Юм хийе гэхэд алхам тутамд тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл, хяналт шалгалт, дарамт! Ийм байхад Монгол улс хөгжих үү??

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж