Дөрвөн улсын төлөөлөгчид уулзалдав

Хуучирсан мэдээ: 2011.08.17-нд нийтлэгдсэн

Дөрвөн улсын төлөөлөгчид уулзалдав

“Их Түмэн гол” бол 1995 оноос эхлэн НҮБ-ын дэмжлэгээр хэрэгжиж буй Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны төсөл юм. Төсөлд БНХАУ, ОХУ, БНСУ, Монгол гэсэн дөрвөн гишүүн улс хамрагддаг. “Их Түмэн гол” /Greater Tumen Initiative/ төслийн аялал жуулчлалын дөрөв дэх удаагийн зөвлөлдөх уулзалт өчигдөр болж гишүүн орнуудаас 24 төлөөлөгч оролцсон байна.

Тус зөвлөлдөх уулзалтыг Монгол Улсад зохион байгуулж буй нь бүс нутгийн хэмжээнд Монгол Улсын эзлэх байр суурийг нэмэгдүүлэх ихээхэн ач холбогдолтой юм.

Уулзалтын хүрээнд гишүүн орнууд төслийн хэрэгжилтийн үр дүнг дүгнэхийн зэрэгцээ тулгамдаж буй асуудлууд, аялал жуулчлалыг хамтран хөгжүүлэх талаар авах цаашдын арга хэмжээ, хэрэгжүүлэх төлөвлөгөөний талаар тодорхой саналуудыг хэлэлцлээ. 

Төслийн гол оролцогч болох Монгол Улсын хувьд зүүн бүсэд аялал жуулчлалыг хэрхэн хамтран хөгжүүлэх, мөн экотуризмын шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлэн хил орчмын аялал жуулчлал хөгжүүлэх тал дээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг танилцуулав. Дөрөв дэх удаагийн зөвлөлдөх уулзалтаар “Их Түмэн гол” төслийн зүгээс зүүн бүсэд аялал жуулчлал хөгжүүлэхэд анхааран, хамтран ажиллах шаардлагатай талаар тодорхой саналууд дэвшүүлсэн байна.

Б.МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж