УИХ-ын гишүүн Б.Жавхлангийн дэмжлэгтэйгээр Дэйл Карнегийн сургалт боллоо

Хуучирсан мэдээ: 2018.03.13-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүн Б.Жавхлангийн дэмжлэгтэйгээр Дэйл Карнегийн сургалт боллоо

УИХ-ын гишүүн Б.Жавхлангийн дэмжлэгтэйгээр Дэйл Карнегийн сургалт боллоо

УИХ-ын гишүүн Б.Жавхлангийн дэмжлэгтэйгээр Дархан-Уул аймагт Дэйл Карнегийн сургалт амжилттай зохион байгуулагдлаа. Дэлхий дахинд маш олон ажил хэрэгч хүмүүс, дэлхийн хэмжээний удирдагчид, мэргэжлийн тамирчид болон урлагийн одууд Дэйл Карнегийн үндсэн сургалтыг дүүргэсэн байдаг. Дэйл Карнегийн үндсэн сургалт эдүгээ найман сая орчим хүний мэргэжлийн карьерыг дээшлүүлж, амжилтанд хүргэсэн байна.

Тэдний эгнээнд элсэх боломжийг бүрдүүлсэн нэрт сургаалч Дэйл Карнегийн сургалтыг өнгөрсөн амралтын өдрүүдэд JCI Дархан салбар байгууллагаас зохион байгуулж, 50 орчим хүнийг хамруулсан юм. Залуучуудын боловсролыг дээшлүүлэхэд дэмжлэг болсон уг сургалтыг УИХ-ын гишүүн Б.Жавхлан дэмжиж ажиллалаа. Дэйл Карнегийн сургалт нь бусадтай нээлттэй харьцах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, илтгэх урлагт суралцах зэрэг олон чадамжийг хувь хүнд өгч ажилтанд хүрэхэд чухлаар нөлөөлдөг гэдгийг дэлхийд хүлээн зөвшөөрдөг. Тэр ч үүднээсээ дарханыхаа ирээдүй болсон залуусын ажил, амьдралд ахиц гарахад тус нэмэр болох зорилготойгоор энэхүү сургалтыг дэмжиж ажилласан хэмээн УИХ-ын гишүүн Б.Жавхлан хэлсэн үгэндээ онцолсон юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж