“Givenchy” брэндийг үндэслэгч 91 насандаа таалал төгсчээ | News.MN

“Givenchy” брэндийг үндэслэгч 91 насандаа таалал төгсчээ

Хуучирсан мэдээ: 2018.03.13-нд нийтлэгдсэн

“Givenchy” брэндийг үндэслэгч 91 насандаа таалал төгсчээ

“Givenchy” брэндийг үндэслэгч 91 насандаа таалал төгсчээ

“Givenchy” брэндийг үндэслэгч, загвар зохион бүтээгч Хюберт Дэ Живонши 91 насандаа таалал төгсчээ.  Хюберт Дэ Живонши “Тиффанид барьсан үдийн зоог” киноны гол дүрийн жүжигчин Одри Хепбёрны хар даашинзыг урласан билээ.

Живонши 1944 онд дөнгөж 17 настайдаа загварын ертөнцөд хөл тавьж, Парисын алдартай загвар зохион бүтээгч Жак Фэйтийн удирдлага дор ажиллаж байжээ.

Живонши 1952 онд 20 гаруйхан настайдаа өөрийн анхны нэрийн загваруудыг бүтээж шуугиан тарьж байв. Нэрт загвар зохион бүтээгч Живонши  Холливуудын сайхан бүсгүй, алдартай жүжигчин Одри Хепбёрны дотны найз байсан бөгөөд тэд 1954 онд хит болж байсан “Сабрина” киноны зураг авалтын үеэр анх танилцаж байжээ.

Эх сурвалж: CNN

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж