Солонгосын жүжигчин Чу Мин Ги амиа хорложээ

Хуучирсан мэдээ: 2018.03.13-нд нийтлэгдсэн

Солонгосын жүжигчин Чу Мин Ги амиа хорложээ

Солонгосын  жүжигчин Чу Мин Ги амиа хорложээ

Саяхнаас Өмнөд Солонгос улст эмэгтэйчүүдийн дунд “Me Too”нэртэй хөдөлгөөн өрнөх болсон байна. Энэ хөдөлгөөн нь бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан эмэгтэйчүүд, өөрт нь дарамт үзүүлж байсан олны танил хүмүүсийн нэрсийг нийтэд ил болгож, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах зорилготой аж. “Me Too” хөдөлгөөний үеэр Өмнөд Солонгос улсын нэрт жүжигчин Чу Мин Ги-ийн хохирогч болсон гэх найман эмэгтэй  түүний  нэрийг олон нийтийн сүлжээгээр зарласан байна. Сэтгэл санааны  гүн хямралд орсон жүжигчин Чу Мин Ги энэ сарын 9-ний өдөр өрөөндөө амиа хорлосон байхыг нь түүний эхнэр олжээ. Жүжигчин Чу Мин Ги хамгийн сүүлд 2013 онд “Прокурор” кинонд тоглосон юм. Тэрээр кинонд тоглохын зэрэгцээ жүжигчний  мэргэжлээр суралцдаг оюутнуудад цагийн хичээл заадаг байжээ. 52 настай жүжигчин Чу Мин Ги энэ сарын 12-ны өдөр давж заалдана гэж байсан боловч амиа хорлосон байдалтай олджээ.

Эх сурвалж: Variety.com

Э.Бурам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж