БНХАУ-ын Үндэсний статистикийн газар гуравдугаар сарын 9-ний өдөр мэдээлэл хийсэн байна. Мэдээллээс харахад, тус улсын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ хоёрдугаар сард 2.9 хувиар өсчээ. Тодруулбал, томоохон хотуудад гурав, орон нутагт 2.7 хувиар өссөн бол хүнсний бүтээгдэхүүний үнэ 4.4, хүнсний бус бараа бүтээгдэхүүний үнэ 2.5 хувиар нэмэгдсэн байна.
Түүнчлэн Хятадын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний нэг, хоёрдугаар сарын дундаж үнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2.2 хувиар өсчээ.
Эх сурвалж: CCTV
Amar 2018-03-13 202.179.27.164
ЭЗ нь өсөж байгаа хэрэг.ЭЗ-ийн өсөлтийн нэг сөрөг тал нь худалдан авагчдийн чадамж өссөнийг дагаж өргөн хэрэглээний барааны үнэ өсдөг явдал юм.