Газар өмчлөхөд ямар материал бүрдүүлэх вэ? | News.MN

Газар өмчлөхөд ямар материал бүрдүүлэх вэ?

Хуучирсан мэдээ: 2018.03.13-нд нийтлэгдсэн

Газар өмчлөхөд ямар материал бүрдүүлэх вэ?

Газар өмчлөхөд ямар материал бүрдүүлэх вэ?

Монгол Улсын иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчилж авах эрхтэй гэж Газар өмчлүүлэх тухай хуульд заасан байдаг.

Тэгвэл энэхүү хуулийн хугацаа ирэх тавдугаар сарын 1-нд дуусах тул нийслэлийн Газрын албанаас иргэдэд газраа үнэгүй өмчлүүлэхэд нь дэмжлэг үзүүлэхээр  нэг сарын хугацаатай аяныг санаачилжээ.

Иргэн газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, ямар нэгэн зөрчилгүй бол газраа өмчлөх боломжтой аж. Харин суурьшлын бүсийн гадна байрлаж буй бол шинээр газар олгохгүй. 

Үүнээс гадна орон нутагт 5000 м2 хүртэлх газрыг үнэгүй өмчлөх боломжтой юм. Ингэхдээ орон нутагт газар өмчлөх хүсэлтэй нийслэлийн иргэд Дүнжингарав, Мишээл, Драгон, Оргил төвд байрлах нийслэлийн Газрын албаны цонхноос “Улаанбаатар хотод газар өмчлөөгүй” гэсэн тодорхойлолтыг авч тухай орон нутгийн газрын асуудал эрхэлсэн байгууллагад хандах юм.  

Ингэснээр орон нутагт 5000 хүртэлх м2 газрыг өмчлөх эрхтэй болно гэж Нийслэлийн газрын албанаас мэдээллээ.

Газар өмчлүүлэхэд дараах материалыг бүрдүүлнэ

– Газар өмчилж авахыг хүссэн өргөдлийн нэгдүгээр маягтыг дүүргийнхээ Газрын албанаас авч бөглөнө,
– Газар эзэмших эрхийн гэрчилгээний эх хувь
– Иргэний үнэмлэхийн хуулбар
– Хорооны Засаг даргын хаягийн тодорхойлолт
– Кадастрын зураг 

Э.Ариун 

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-03-13 92.106.128.61

Gazargui humuus yaj gazaraa avah be?

Avatar

Tuya 2018-03-13 59.153.114.12

Gazargui hun yaj gazar avah yum ve.gants udaa olgoj bga gechiheed yagaad olgohgui gej bga yum gazar haana yaaj avahaa medehgui bolomjgui tiim humuust n yaaj gazar avah tuhai todorhoi medeelel uguhgui yum u.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж