Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас алга болсон Д.Сэржмядаг охины сураг гараагүй байгаа энэ үед нийслэлд 13 настай охин алга болсон гэх мэдээлэл цацагдаад байна. Охин өчигдөр буюу гуравдугаар сарын 12-ны өдөр хичээлдээ явах гэж гараад одоо болтол гэртээ эргэж ирээгүй байна. Гэрээс гарахдаа хар богино куртка, урт түрийтэй лакан гуталтай цагаан ноосон цамцтай, хар цүнхтэй гарсан аж. Энэ хэргийг Цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм байна.
Найман настай Д.Сэржмядаг охин өнгөрсөн оны арваннэгдүгээр сард гэрээсээ гараад одоог хүртэл олдоогүй байгаа билээ. Ар гэрийнхнийх нь зүгээс охиноо өнөөдрийг хүртэл эрж хайсаар байгаа юм.
Э.Бурам
Зочин 2018-03-13 112.72.11.121
Нийслэлд гээд байгаа юм биш үү. Сайн ойлгож уншаач
Зочин 2018-03-13 103.26.192.190
Нийслэлд гээд сүүлд нэмчихжээ хөө.
Зочин 2018-03-13 66.181.168.131
alga bolood udaaguim bna teheer oldoh biz er i oldohgui bol neg manyak bna daa
Зочин 2018-03-13 103.26.192.190
Э.Бурам аа! Хаана алга болсон юм бэ. Бас л Замын-Үүдэд юм уу.
Зочин 2018-03-13 27.123.212.140
Бас замын-үүдэд юм уу. Яасан харамсамаар юм бэ