Жилийн өмнө нам дотроо сунгаа явуулж, Үндэсний бодлогын хорооны 410 гишүүнээ шинээр сонгож байсан Ардчилсан нам долоохон хоногийн өмнө 116 гишүүнээ ротациар сольсны дотор Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Р.Амаржаргал, Э.Бат-Үүл, Н.Батбаяр, Да.Ганболд, Х.Тэмүүжин нар багтжээ.
Тэднийг Үндэсний бодлогын хорооноос соёлтойгоор хөөснөө Ардчилсан намын удирдлагаас тайлбарласан нь “Жилийн хураамж гурван сая төгрөгөө төлөөгүйгээс гадна намаас явуулж байгаа үйл ажиллагаанд огт оролцоогүй” гэх шалтаг. Үндсэндээ ҮБХ-ныхоо 410 гишүүний гуравны нэгийг ротациар сольсноор таван намаас бүрдсэн Ардчилсан нам ганц фракцийн эрх мэдэлд бүрэн орсноо нотлов. 2020 оны “тулаанд” зөвхөн ‘Шонхор’-ууд л ниснэ гэвэл Ардчилсан нам ахиад дөрвөн жил гудамжинд лааз өшиглөнө гэсэн үг. Учир нь, ҮБХ-нд багтсан хүмүүс л УИХ-ын болон орон нутгийн сонгуульд өрсөлдөх дүрэмтэй гэдгээ С.Эрдэнэ дарга хэвлэлд онцолжээ. Энэ ганц шалтгаанаар дээрх хүмүүсийг бодлогын хорооноос бодлогоор шахсан байх талтай.
Үүнээс хэдхэн сарын өмнө Монгол ардын нам дахь хотын фракцийн ноёрхол У.Хүрэлсүхээр овоглосон Зүүний хүчнийхэнд шилжсэнээр тэд 32-ын ба 33-ын гэх ил цагаан хоёр бүлэг болтлоо хуваагдаж, дунд нь яс шидэх төдийд л уралцахад бэлэн, бие биеэ анаж байгаа нь “Эрдэнэт”-ийн 49 ба 51 тойрсон үйл явдлуудаас харагдаж буй. Энэ байдлаараа ирэх 2020 онд эрх баригчид АН-ын алдааг давтаж, араас нь гудамжинд гарах нь нэн ойлгомжтой болсон 2021 онд тохиох зуун жилийнхээ ойг МАН гудамжинд тэмдэглэх нь баараггүй үнэн гэж бас мөрийцсөн ч болно.
2016 оны УИХ-ын сонгуулийн дараа Төрийн ордноос хөөгдөж гарсан Ардчилсан нам, Төрийн ордонд залагдаж ирсэн Ардын нам аль алинд нь шинэчлэлт явагдах нь цаг хугацааны асуудал байлаа. Гэвч, нэг бүлэглэлээс нөгөө бүлэглэлд эрх мэдлээ шилжүүлэх төдийгөөр зүүн, баруун, хэвтээ, босоо, улаан, цэнхрээ мартсан АН, МАН дахь шинэчлэл ерөнхийдөө дуусан юм.
Хэвтээ удирдлагатай, барууны чиг баримжаатай, цэнхэр өнгийг өмчилж ирсэн Ардчилсан нам өнөөдөр удирдлагын босоо тогтолцоотой болсноос гадна “бүх хүний өр зээлийг төлнө, дарна” гэсэн халамжийн яриа хөөрөөтэй, ам өчигтэй, өнгөрсөн хугацаанд өмчилж ирсэн ардчиллаасаа алхам алхмаар ухарч яваагаас харвал Ардын намаас ялгарах ялгарал нь цэнхэр өнгөнөөс өөр юу байгаа юм бэ гэж асуумаар.
Үзэл баримтлал, чиг хандлага, үг яриа, яг ижил, ялгахын аргагүй яг адилхан болсоор байгаа Ардчилсан нам болоод Монгол ардын нам ороо нь ороогоороо, жороо нь жороогоороо явах нь улсын болон хувийн эрх талаас нь харвал илүү дээр ч байж мэднэ.
Ардчилсан намаар овоглодог болгон ардчилагч мөн, Монгол ардын намаар овоглодог бүхэн коммунист гэсэн үг лав биш. Ардчилсан намд зүүний чиг баримжаатай, Ардын намд барууны үзэл баримтлалтай хүмүүс цөөнгүй бий. Аль, аль намд нь өнгөнөөс илүү үзэл баримтлалаараа нийлдэг, нэгддэг нь ч бий, өнгө мөнгөөрөө өвөр түрийдээ орсон хүмүүс ч бий.
Ардын нам дандаа авлигачид, олигархи, оффшортнууд, худалч хулгайчдаар дүүрээгүй. Ардчилсан намынхан бүгд энхийн цагаа тагтаанууд бас биш. Адилхан авлигач, хулгайч, худалчтай. Аль алинд нь популистууд, эх орончид элий балайгууд ч бий. Энүүхэндээ гэхэд С.Эрдэнэ, У.Хүрэлсүх хоёр гээндээ ч, гоондоо ч хүмүүс. У.Хүрэлсүхээс илүү С.Эрдэнэ ардчилагч байж чадах нь бас юу л бол. Ардчилсан намын нүүр царай имиж, ардчиллын автор нь болж ирсэн зарим хүмүүсээ ротаци нэрээр цэвэрлэгээ хийж байна.
Гэвч, Ч.Сайханбилэг, Р.Амаржаргал, Э.Бат-Үүл, Н.Батбаяр, Да.Ганболд, Д.Дорлигжав, Х.Тэмүүжин, Б.Болор, М.Батчимэг, Ц.Оюунгэрэл, С.Баярцогт нарыг ҮБХ-ноос шахан гаргаснаараа Ардчилсан намд их цэвэрлэгээнээс илүү цэвэр ялгарал, цэвэр үзэл баримтлалын ялгаа явагдаж байна. Сайн талаас нь харвал шүү дээ. Магадгүй энэ нь С.Эрдэнийн нам болоод Ардчилсан намд хэрэгтэй байж мэднэ.
Нөгөө талаасаа МАН-д явагдаж байгаа хуваагдлыг Монголын улс төрийн намуудын ялгарлын эхлэл гэж бас сайнаар харж болох юм. Эцэстээ энэ бүх хэрүүл, намуудын задрал хуваагдал Улс төрийн намын тухай хуульд салхи оруулах болсны нэг илрэл.
Нам гэхээсээ улстөрчид нь үзэл баримтлал, өнгө мөнгөөрөө ялгараад явчихвал Монголын улс төрд харин ч сайн, тэр тусмаа АН, МАН-ын рейтинг нийлээд ч 50 хувь болж чадахгүй байгаа нөхцөлд шив шинэ намыг хүлээж авах боломжийг эхлээд 100 мянган цагаан хуудаснаас тооцоод үзэхэд бололцоо дүүрэн байна гэсэн үг. Тэгэхээр улс төрд, намуудад явагдаж байгаа энэ бүх хуваагдал талцал, ялгарал цэвэршилт үү, дампуурал уу гэдгийг цаг хугацаа илүү тодоор харуулах биз.
Зочин 2018-03-13 103.10.23.89
намыг/устгий
Зочин 2018-03-13 103.10.23.89
АНхулгайчыг*аруурчнаарМАНбол*Мие**тэргүүнтэйЛуухаан*нам
Зочин 2018-03-13 122.201.26.172
Khurelsukh chin xarin ovoo yum xiigeed baina shuu,
Зочин 2018-03-13 27.123.212.132
Нам гэдэг чинь олигархуудын гар хөл болсон эдийн засгийн, гэмт хэргийн, улс төрийн ашиг сонирхолын зөрчилтэй бүлэглүүдийг хэлнэ. Гол зорилго нь Улсын мөнгийн цэвэрхэн угааж олигархуудад түгээх.
Зочин 2018-03-13 64.119.16.207
Урвасан xyлгaй Эрдэнэ ванг уухай хийгээд дарцгаая аа!
Зочин 2018-03-13 64.119.16.207
Дүрэмгүй муусайн хулгайчуудыг дөтийн замаар нь тонилгоё!
Зочин 2018-03-13 64.119.16.207
Шийдээд ирсэн гэмт хэрэгтнүүдийг ширмэн бөмбөгөөр сөнөөе!
Зочин 2018-03-13 202.9.41.235
МОНГОЛД НАМ ГЭЖ БАЙХГҮЙ ЕХДӨӨ ГЭМТ ХЭРЭГТНҮҮДИЙН БҮЛЭГЛЭЛ УЛСЫГ УДИРДАЖ БАЙНА
ТИЙМ УЧИР БҮГД БОСОЖ, ТЭДНИЙГ ХҮЙС ТЭМТРЭХ ХЭРЭГТЭЙ
Зочин 2018-03-13 64.119.16.207
а**с нам ямар залуугаараа цэвэршиж байх юм бэ? Ааааааа ха ха ха ха ха ха.
Эрийн хугархай 2018-03-13 202.131.225.150
Энэ хүнийг Эрдэнэ гэнэ Социализмийн үед хүн алж аавын сууж байсан, Ардчилалын үед эхнэрээ нухаж хүн амины хэрэг үйлдсэн, УИХ-ын сонгуульд БГД сонгогчдийн саналыг засан луйвардаж анх удаа сонгогдож байсан ингэхдээ мөн аавынд сууж шинэхэн ерөнхийлөгч Элбэгдоржийн буянгаар гарсан. Нийгмийн даатгалын сангаас 58 тэрбум хулгайлсан, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн ордон барих нэрээр газар авч өөрийнхөө ордонг барьсан. Хүүхдийн найрамдал лагерийн орчимд НДС-аас хуссан мөнгөөр орон сууц барьж зарж байгаа, Өндөр насты халамж нэрээр Нийгмийн халамжийн сангаас зөвхөн улирал тутам 2,3 тэрбум төгрөгийг өөрийн өмчлөлийн Тамир амралтад хулуулдаг. Өөрийнхөө танхимын Ерөнхий сайдыг огцруулах чуулганы хуралдаанд оролцохгүйгээр урваж дараагийн засагт сайдаар үлдсэн, АН-ын бүх ледерийг намаас хөөж Монголын Боко Харам бүлэглэлийг байгуулах зорилготой эрийн хугархай.
Иргэн 2018-03-13 27.123.214.114
Да.Ганболд, Ч.Сайханбилэг, Н.Батбаяр, С.Баярцогт нарыг гаргадаг нь зуйтэй.
Зочин 2018-03-13 202.9.43.198
Яалт ч үгүй дампуурал руугаа явжээ.
Зочин 2018-03-13 202.21.106.137
Нам цэвэршинэ гэж юу байсан юм бэ ???
Хөгшин авгай юм уу..Хаха
Эрдэнэ сонгуулийн дараа дарга болох өөрийг нь дарга болгуулах хүмүүсээ бэлдэж л байна.
за даа хэзээ хаана яаж дуусахыг нь харна даа !
Иргэн 2018-03-13 27.123.214.113
Си Зинпин, Мун Жэ Ин, Шинзо Абэ, Путин, Ангела Меркель нарыг урьж авчирч жаахан ажиллуулах юмсан. Манай дарга нараас саарал ордонд лав нэг нь ч улдэхгуй байхаа. Юу гэж бодоцгоож байна хумуусээ?
Зочин 2018-03-13 202.21.106.137
Эвий эвий..
Путины гарт орсон байна 2018-03-13 43.228.129.131
АН Путины бууны нохой болжээ гэж
Зочин 2018-03-13 202.9.41.224
Путинтэй огт хамаагүй
Баабар 2018-03-13 64.119.18.71
"АН-ын тамгыг хэн сийлсэн, би сийлсэн. Тэгэхээр АН гэдэг чинь би байгаа юм." Би бол Монголын байтугай ертөнцийн төв. Тийм байхад надгүйгээр АН явахгүй ээ.
Намуудыг бүгдийг тараагаад дахиад цоо шинээр эхлүүлье 2018-03-13 43.228.129.131
Бүгдийг нь тараа.
Зочин 2018-03-13 202.9.41.224
намуулыг тараах багадана.. бүр мөсөн устгах ёстой. оронд нь АИХ байгуулах хэрэгтэй.
Зочин 2018-03-13 126.229.51.14
Elbegee ah ni ali hediin samarsan shuudee
Зочин 2018-03-13 202.131.233.35
шинэ нам хурдан байгуулаа
Зочин 2018-03-13 49.0.135.171
Эрдэнэ ч дээ заа яахав дээ
Дампуурсан гэсээн 2018-03-13 202.131.239.138
АН дампуурсан гэсээн
Зочин 2018-03-13 202.179.24.48
Цэвэрлэгээ биш. Хариуцлага гэвэл илүү ононо.
Зочин 2018-03-13 202.9.42.253
uuriin namiin bguulsan zasgiin gazraa MANguudtai havsaidan unagasan Zi Erdene Jonhuu nartaigaa hariutslaga tootsoogui baij bitgii dongos.
Зочин 2018-03-13 27.123.212.134
АРДЧИЛСАН НАМ ОДОО ХУЛ ГАЙЧ , ЛУЙ ВАРЧДЫН НАМ БОЛЖ ХУВИРСАН !!! ЦЭВЭРШИНЭ ГЭЖ ХЭЗЭЭ Ч БАЙХГҮЙ !!! ДУУСАА !!!
Зочин 2018-03-13 202.9.41.224
яг тийм.
Зочин 2018-03-13 112.72.9.150
Харин ч зев шийдвэр болсон юм бишуу!
Mgl 2018-03-13 43.228.129.77
Harin tiimee, tseverleh ni zailshgui, gevch tseverlej baigaa hun uuruu tsever uu gedeg chini tun ergelzeetei.
Зочин 2018-03-13 150.129.142.227
УГ НЬ ЦЭВЭРШЭЭД БАЙГАА ЮМ ШИГ ХАРИН ЦЭВЭРЛЭГЧ НЬ ӨӨРӨӨ ЦЭЭВЭРЛЭХ ХҮН МӨН Ч ЮМ УУ БИШ Ч ЮМУУ ГЭХДЭЭ АНЫГ ДЭМЖИХ ЦАГ ҮЕ ӨНГӨРСӨН ДӨӨ САЙХАНБАЛАГ.АЛТАНХУЯГ НАРЫН БААС НЬ АРИЛААГҮЙ БАЙХАД ЗАЛГУУЛААД ЭРДЭНЭ [Хориотой Үг] ЁОЁО ОДОО ЗҮГЭЭР Л ТАРЧИ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ ХҮМҮҮСЭЭЭ ТАРЦГАА
Зочин 2018-03-13 66.181.176.91
АНамын асуудал гишүүдийнх асуудал байхаа Нямсүрэн гуай бид хоёр тэрэнд санаа зовоод яахвээ
ЗОЧИН 2018-03-13 119.40.98.162
АН-г мөн их дэмжсэн дээ одоо өөртөө гутарч байна Энэ намыг үзэн ядаж байгаа минь ардчилсан үзлээсээ ухарсан гэсэн үн огт биш шү… ӨӨР АРДЧИЛСАН ҮЗЭЛ БОДОЛТОЙ ШИНЭ НАМ ГАРВАЛ ШУУД ЭЛСЭЖ ОРНО…..
1211uh 2018-03-13 202.179.25.145
Зөв. АН цэвэршиж байна. Элбэгдохж, Сайханбилэг, Баярцогт нарын зэрэг хүмүүс намын ажилд ордоггүй гадаадад зугааж яваад сонгууль дөхөхөөр намдаа хайртай болдог. Тэгээд хамаг амттай албанд очдог. Одоо ийм байж болохгүй. Цаг өөрчлөгдсөн байна. Хэн намын ажилд байнга оролцож идэвхтэй явна тэр хүмүүс УИХ, Засагт орж ажиллана. Тэгээд ч улиг болсон хүмүүсээсээ салах хэрэгтэй.
Зочин 2018-03-13 66.181.160.94
Цэвэршиж яваа авгайгаас цэвэр хор ялгардаг болтой. МАХНын захиалгатай болтой. Уг намууд цэвэршээд ард түмний төлөө ажиллавал иргэн бүрт бас таны үр хүүхдүүдэд хэрэгтэй баймаар. Цэвэршүүлэхийн оронд хор гүйлгээд л.
Зочин 2018-03-13 202.131.245.243
АН цэвэршив үү, Ж.НЯМСҮРЭН цэвэршив үү? Ааааааа ха ха ха ха ха ха.
Цаг өөрчлөгдсөн. 2018-03-13 202.21.106.150
Зөв. АН цэвэршиж байна. Элбэгдохж, Сайханбилэг, Баярцогт нарын зэрэг хүмүүс намын ажилд ордоггүй гадаадад зугааж яваад сонгууль дөхөхөөр намдаа хайртай болдог. Тэгээд хамаг амттай албанд очдог. Одоо ийм байж болохгүй. Цаг өөрчлөгдсөн байна. Хэн намын ажилд байнга оролцож идэвхтэй явна тэр хүмүүс УИХ, Засагт орж ажиллана. Тэгээд ч улиг болсон хүмүүсээсээ салах хэрэгтэй.
Zochin 2018-03-13 27.123.212.136
Cevershih tal ruugaa bhaa
zochin 2018-03-13 202.179.26.18
ene namd chinechlel ybagdaj bn
Зочин 2018-03-13 202.179.27.210
Яг юу болсон ямар юм болж байгааг цаг хугацаал харуулна шүү дээ
Бензин 2018-03-13 49.0.191.250
Аи95 шатахуун хэрэглэгч нарын дунд явуулж буй судалгаа https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSekQHNYIxUxCY_v-rLrszD0idQlxp23fzSmUy4eNTUlLaoTGg/viewform?usp=sf_link
АИ95 бензин 2018-03-13 49.0.191.250
Аи95 шатахуун хэрэглэгч нарын дунд явуулж буй судалгаа
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSekQHNYIxUxCY_v-rLrszD0idQlxp23fzSmUy4eNTUlLaoTGg/viewform?usp=sf_link
Од 2018-03-13
Эрдэнээ ахад баяр хүргэе. Эд нарыг бүрмөсөн манай намаас хөөх хэрэгтэй. Эд нараас болж манай намын нар хүнд унаж авилга, идсэн уусан, хулгайлсан, урвасан тэрсэлсэн хэрэгт унаж шавар шавхайтай хутгалдсан.
Зочин 2018-03-13 183.177.97.14
Erdenee baigaa tsagt naad nernuud chin AN aas arilahgui ee.
Зочин 2018-03-13 202.131.231.50
Үндсэн хуулийн өөрчлөлтийг заригтой өөрчлөх цаг болсон байна. Намууд төрийн дээр гарч сандайлснаас хойш шудрага ёс, зарчимтай монгол хүний асуудал сүүлийн жилүүдэд эрс үгүйлэгдэх болов. Төрийнхөө сүлдээ засахаас эхлээд хүчтэй удирдагчтай Монгол улс болж хөгжих хэрэгтэй байна. Одоо хуйвалдааны иргэдээ өлөн зэлмүүн ядуу тарчиг байлгадаг хоосон амладаг сонгуулийн тогтолцоог бүрэн халах цаг иржээ
Зочин 2018-03-13 202.131.245.243
МАНАН-гийн үйл ажиллагааг Улсын дээд шүүхээс эрүүгийн хуулиар хатуу хориглож, бусад намуудын дунд сонгууль явуулах хэрэгтэй.
Зочин Ламжав 2018-03-13 202.21.106.105
Ерөнхийлөгчийн засаглал
Эдийн засгийн баталгаагүй хоосон лоозогносон ардчилалаас залхаж байна шүү дээ. Улс хөгжсөнгүй, ардын амьдрал дээшилсэнгүй. Сүүлийн 30-аад жилд Эрх баригчид болон Улс төрийн намууд улсаа хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлж чадсангүй, улсыг дэндүү их өрөнд оруулж, хэзээ ч бусдын хоол болоход бэлэн болжээ. Улсыг хөгжүүлэх бодлого дээр нэгдэж чадахгүй бүлгийн эрх ашгийг дээгүүрт тавьж хэсэг бүлгийн сонирхлыг хангасан Парламент ажиллаад байна. Парламентын гишүүд гэж увайгүй худалч, хумслагч улс төрчид хувааж идэх бодлого дээрээ нэгдээд, хөгжлийн бодлогоо хэрэгжүүлэхгүй хагарч бутраад байна. Засгаа унагаж тоглоод байна. Ард түмнээ намаар талцуулан хуваагдмал байлгаж Эрх баригчид, олигархиуд тоглоомын хөзрийг гартаа атгаж засгийн эрх тэдэнд үйлчилж байна. Тиймээс Үндсэн хуулийн өөрчлөлтийг намуудаар хийлгэхэд олигтой юм болохгүй гэж бодож байна. Үндсэн хуулийн өөрчлөлтийг Ардын их хуралдаан зарлаж байж хэлэлцүүлж батлах хэрэгтэй. Ардын их хуралдааны төлөөлөгчдийг Монгол улсын засаг захиргааны нэгжээс сонгогчдын тоог харгалзан сонгууль явуулж бүрдүүлэх хэрэгтэй. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн засаглалыг тунхаглаж Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдын удирдлагаар Улс хөгжих бололцоог гаргаж өгөх хэрэгтэй байна.Талцаж хуваагдсан намууд улсыг хэзээ ч хөгжүүлж чадахгүй. Намуудын хуулийг өөрчилж намууд зөвхөн Хууль тогтоох байгууллагын сонгуульд оролцдог байхаар хуульчлах хэрэгтэй. Хуулийн засаглал тогтоох чиглэлээ барих хэрэгтэй. Намууд төрийн албаны сонгууль томилгоо руу ордоггүй болгох , төрийг самардаггүй болгох хэрэгтэй. Төрийн албыг тогтворжуулахын тулд Ерөнхийлөгчийн дэргэд Төрийн албаны зөвлөл ажиллаж Төрд ажиллах хүмүүсийг Мэдлэг боловсрол ажлын дадлага туршлага, нийтийн үйл хэргийн төлөө ажиллах тангараг, сонгон шалгаруулалтын журмыг давсан хүмүүсээр бүрдүүлж томилдог болгох хэрэгтэй.Тэгж байж Төрийн бодлого тогтворжиж улс хөгжих болно.Төрийн албанд ажиллах хүмүүс намын харьяалалгүй байхаар хуульчлах хэрэгтэй.
зочин 2018-03-13 103.9.90.50
4 жилийн томилгоотой нөхдүүд төрийн ажилд хоноцийн сэтгэлээр хандаж, төрийн албан хаагчдыг хавчин гадуурхаж, жинхэнээсээ самарч байна. Нам дагасан золбин юмнууд 4, 4 жилээр шигдэж орж ирээд хувалз шиг наалдчихаж байна. Юу ч мэдэхгүй, юу ч чадахгүй. Хуучин ажиллаж байсан бүх хүмүүсийг ангийн дайсан лугаа үзэж жинхэнээсээ дарангуйлал, хүчирхийлэл явуулж байна. Төрийн ажилтнууд ямар ч урам зориггүй, айдастай, баталгаагүй нөхцөлд хэдхэн төгрөгний цалин хараад сэтгэл санаа, амь, амьдралаараа хохироод арайхийн хоног өдрийг өнгөрөөж байна. Бушуухан сонгууль болоосой, цаг өөрчлөгдөх болов уу гэж горьдох.. Гэтэл бүр тэрнээсээ дор амьтан ирэх жишээтэй. Төрийн албаны зөвлөл бол хэнд ч хэрэггүй байгууллага! Хайран төсвийн мөнгө! Төрийн албаны хууль зүгээр л 00-ийн цаас. Шинээр ирсэн дарга нар хууцёин дарга нарынхаа муу жишгийг улам төгөлдөржүүлж, хуулиас баталсан дотоод журам, дүрэм гаргаж, хов живээр ажлаа явуулж, жинхэнэ ажил хийдэг, юмаа мэддэгүүд нь хэлмэгдэж дуусч байна. Ойр зуур шивэр авир хийх ч .. хүчинд автсаар л! Насаараа төрд ажиллаад мэргэжилтнээс дээш гарахгүй байхад, дөнгөж сургууль төгссөн бацаан ахлах , зөвлөх, дарга болж байгаа нь ГАМШИГ! Яс юман дээр хуулиас гадуур, ямар ч хамгаалалтгүй хүмүүс бол Төрийн албан хаагчид л байна. Авилга авах боломжтой, авдаг хэдхэн хүнээс болоод бүхэлдээ муу нэртэй, зөв зүйтэй санаа оноо байвч дарга удирдлага, шийдвэр гаргачид хүлээж авахгүй. Зөвхөн даргын заавраар хий гэснийг л хийнэ. Илүү дутуу дуугарч болохгүй. Хаа очиж Хөдөлмөрийн хуулийг баримталдаг компанийн ажилчид арай дээр баталгаатай ч юм шиг. Ядаж Үйлдвэрчний эвлэл, Хамтын гэрээ гэж юм байна. Төрийн албан хаагчдад юм у байхгүй. Дөнгөж гудамжнаас орж ирсэн нөхдүүд байрны дэмжлэг, цалинтай чөлөө, албан тушаал, шагнал урамшуулал авна. Ажлын хүндийг нугалдаг жинхэнэ ТАХ-гчид нь уруу царайтай, дорой дуутай.. Ийм байх ёстой юм уу!!!
Зочин Ламжав 2018-03-13 202.21.106.105
Одоогийн эрх баригчдаас хэлэлцүүлж байгаа ҮХ-ын өөрчлөлтийн асуудлууд шууд УИХ-ын эрх мэдлийг хязгааргүй нэмэгдүүлэхийг зорьж байгаа нь илт харагдаж байна.Манай УИХ одоо ямар муу муухай юмны үүр уурхай болсоныг Ард түмэн мэдэж байгаа. Энэ төсөл дотор тэдний яриад байгаа Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлэх гэсэн юм гээд байгаа нь төдийлөн бүрэн төгс тусгагдаагүй. Зөвхөн түүгээр сэдэвлэн харин ч УИХ-д Хянан шалгах түр хороог байгуулах гэж байгаа нь өмнө нь 30-аад оны хэлмэгдүүлэлтийг явуулсан “Онцгой эрхэт комисс”-ыг байгуулахыг хүсэж байгаа гэсэн үг. Цаагуураа Шүүх,Прокурорын эрх мэдлийн асуудлыг УИХ дотроо оруулж авахыг зорьж байна. Бие биенээ улс төрийн зорилгоор хэлмэгдүүлэн тагнах,чагнах, мөрдөх, шүүх, яллах эрх мэдлийг УИХ-н эрх мэдэлд авахыг хүсэж байгаа хэрэг. Энэ бол хуучны хулгаруудын санааг хуулбарласан монголчууд бие биенээ барьж идэх арга хэрэгсэл болно. Ерөнхийлөгч Ард түмнээс сонгогдох асуудал хэвээр үлдчихвэл ядаж Ерөнхийлөгчийг Шүүх, Прокурорын эрх мэдлээс нь салгачихыг санаархсан давхар мэх бололтой. Тэгээд сөргөлдөн хагарч бутран засгаа татаж унагах нь арилахгүйгээр, төрийн албыг дэндүү том байхаар хууль хэлэлцүүлж байгааг хэрхэвч баталж болохгүй. 100 ямаанд 60 ухана гэгч болохоор байна. Үндсэн 13 хүртэл яамнаас гадна Ерөнхий сайд 7 хүртэл яамыг шинээр нэмж байгуулах санал оруулж болно гэдэг нь давхар дээл өмсгөх тоог нэмэх л арга шүү дээ. Ийм байж болохгүй. Харин энд нэгэн зүйл хэлэхэд Ерөнхийлөгчийн засаглал тунхаглая гэхээр Ерөнхийлөгч нь Баттулга байна гээд бодчихдог улсууд байгаа юм. Ерөнхийлөгчийн засаглалыг Үндсэн хуулиндаа тунхаглаж байгаа болохоос Ерөнхийлөгч нь Баттулга байна гэж хуульчилж байгаа хэрэг биш гэдгийг ойлгох хэрэгтэй.
Kkk 2018-03-13 66.181.161.101
Baga davar
Зочин Ламжав 2018-03-13 202.21.106.105
Би АН-ын анхны гишүүдийн нэг. Би "нам гэж" хүмүүс үзэл бодлоо нэгтгэн хүний сайн сайханы төлөө, эрх чөлөө, шударга ёсны төлөө хамтран тэмцэж шударга хуулийн засаглал тогтоож тэр хүрээндээ амьдарцгаадаг, үзэл бодол, эрдэм боловсрол, арга туршлагаа уралдуулан улс эх орноо, үндэс угсаагаа цэцэглүүлэн хөгжүүлэхийн төлөө нэгдэцгээдэг гэж ойлгож явсан. Намын идэвхитэнээр олон жил ажиллаж олныг оройлон дуудаж дуу хоолойгоо өргөж, олон хүмүүсийг дэмжиж засаг төрийн эр мэдэлд дөхүүлж тулж түшиж, түлхэж гаргаж явлаа. Өөрөө бол засгийн мөнгөөр хооллож явсангүй хувиараа ажиллаад бор гэдсээ тэжээгээд л ирсэн. Дээд нөхөд буруу юм хийгээд бидний итгэл сэтгэлийг шороонд хутгаж хаяад байх юмаа. Одоо цөхөрч гүйцлээ.
Дээш нь гаргасан нөхөд хараажийн буруу юм хийгээд байх юмаа. Ардчилсан намынх ч адил, Ардын намынх ч адил. Энэ хоёр нам улсыг хөгжүүлж чадахгүй байна. Нилээн хэдэн нам нэгдээд ч, засагт хамтраад ч, нэг нам нь үнэмлэхүй олонхиор засаглаад ч ялгаа алга. Манай улс төрийн намууд улсаа хөгжүүлж чадахгүй байна. Шударга хуулийн дор засаглаж чадахгүй байна. Намуудын нэр хүнд ч унаж дагаад Засаг төрийн нэр хүнд ч унаж, “Төрийн сүлд өршөө” хэмээн залбирч төрөө дээдэлж нэгдэж байсан ард түмэн маань дотроо хагаралдан хуваагдаж Үндэсний эвлэрэл байхгүй болсон тул Улс хөгжих боломжгүй байна.
Тиймээс Үндсэн хуулиа өөрчилж Ерөнхийлөгчийн засаглал дор нэгдэцгээх нь чухал болжээ. Сүүлийн 30 орчим жил энэ намууд УИХ-д сууцгааж өчнөө олон бодлого хэлэлцэн гаргаж суугаа ч хэрэгждэг,үр дүн нь гардаг бодлого гэж алга. Зөрчилдөөний дунд татвар төлөгчдийн мөнгө үрэгдэж, гаднаас авсан зээл тусламж үргүй урсаж, үндэсний баялаг үнэ цэнээ алдан бусдын идэш болж, үндэсний болон гадныхантай сүлбэлдсэн бизнесийн бүлэглэл дундаас нь олз омогтой цулхалзаж, миний ард түмэн хоосон ядуу гуйланчаараа дуудуулсаар өдийг хүрэв. Хэдий хүртэл ингэж амьдрах вэ.
Зочин Ламжав 2018-03-13 202.21.106.105
Намуудын тухай хуулийг өөрчилж Зөвхөн хууль тогтоох байгууллагын сонгуульд оролцуулдаг байхаар хуульчлах нь чухал. Намууд хуулийн засаглалаа жинхэнээсээ тогтоох хэрэгтэй.
Засгийн ажлыг нийт ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч , түүний Засгийн газар болон Төрийн албаны зөвлөл гүйцэлдүүлдэг байх, түүнд намууд оролцож холио солио хийдэггүй байхаар хуульчлах хэрэгтэй. Төрийн албанд ажиллагсадыг Төрийн албаны зөвлөлийн тусгай журам, шалгуураар сонгон шалгаруулж авч ажиллуулдаг байх хэрэгтэй. Ерөнхийлөгчийн сонгуулийг 6-8 жилд явуулдаг болговол төрийн ажил тогтворжино. Дарангуйлагч Ерөнхийлөгч төрүүлэхгүй байх хуулийг харин хууль тогтоох байгууллага маш сайн бодолцож гаргах хэрэгтэй.
Ингэвээс Төр төвшин болж Түмэн олон хагарч бутрахгүй нэгэн гар дор нэгдэцгээж үндэсний эвлэрэл тогтож Монгол түмэн амар амгалан аж төрөх болой. Одоо бол ямарч нам шинээр үүссэн 3,0-хан сая хүнээс сонгуулийн насны 1,0 сая гаруй хүний 20-30 орчим хувь хэсгийнх нь гүйлгэмэл сэлгэмэл болох бизээ. Шинэ хүчин, шинэ нам засгийн эрхэнд гараад ч Монголын улс төрд ойрын 10-20 жилд өөрчлөлт авчрахгүй хуваагдан толхилдсоор л хоорондоо хөлөө жийлцсээр л байх болно. “МАНАН” бол Нэг шинэ намыг нэг хөлд нь ч, бүр хоёр хөлд нь ч зэрэг дэгээ тавих чадвар байгаа шүү дээ. Тиймээс ер нь Нам хэрэггүй л гэж үзэх хэрэгтэй.
Одоо нам байгуулцагааж, намчирхан хуваагдцагаахаа больцогооё нөхөдөө. Бид хуваагдан тэмцэлдээд байваас Улс гэрээ эвдэн бусдын идэш болоход ойрхон байгаа бус уу. Мөнгө зүүдлэн хэмлэлдэцгээсэн хар дарсан зүүднээсээ Сэрцэгээгээч ээ.
Төрийн төлөө оготоно гэгчээр: БГД-ийн иргэн Б.Ламжав гуай нь ийхүү бодном. Миний ард түмний нэгээхэн хэсэг нь ч надаас ялгаа юун.
Зочин 2018-03-13 43.242.242.59
МАХН-д итгэл өгцгөөе.