Балбад онгоц осолдож, 49 хүн амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2018.03.13-нд нийтлэгдсэн

Балбад онгоц осолдож, 49 хүн амиа алджээ

Балбад онгоц осолдож, 49 хүн амиа алджээ

Балбын Катманду хотын  Трибхуван нисэх буудалд өчигдөр (2018.03.12) газардах гэж байсан зорчигч тээврийн онгоц осолдсоноос 49 зорчигч амиа алджээ. Осол даваа гаригт орон нутгийн цагаар өдрийн 14:15 минутын орчим болсон байна.

“US-Bangla Airlines” компанийн  BS 211 онгоц Бангладешийн Дака хотоос ирж байжээ.

Онгоцонд нислэгийн багийн гишүүдтэй нийлээд 71 хүн зорчиж явсан гэнэ. Зорчигчдийн ес нь эмнэлэгт очсоны дараа нас баржээ. Амьд үлдсэн 22 зорчигч эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаа юм байна. Зорчигчид Балба, Бангдладешийн иргэд байжээ.

Гэрчийн мэдүүлснээр онгоц хэвийн газардаж байсан боловч гэнэт онгоцны сүүл хэсгээс утаа гарч эхэлсэн” гэжээ.

Онгоц нислэгийн зурвасын өмнөд хэсэгт газардах зөвшөөрөл авсан боловч хойд талаас нь газарджээ.  Нислэгийн удирдлагын төв нисгэгчид яагаад буух зүгээ өөрчилснийг мэдээгүй байна. Онгоцны нисгэгчийн бүтээгт байсан хар хайрцаг болон нислэгийн мэдээллийг хадгалсан хоёр дахь хар хайрцгийг олсон байна.

Онгоцны ослын шалтгааныг тогтоохоор шинжээчид ажиллаж байгаа гэнэ.

Эх сурвалж: CNN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж