2030 он гэхэд ОХУ үр тариа, төмс, ургамлын тосны үйлдвэрлэлээ хоёр дахин нэмэгдүүлэхээр төлөвлөж байна хэмээн ОХУ-ын ХААЯ-ны Үр тариа, ургамлын хэлтсийн дарга Петр Чекмарев Бүх Оросын ХАА-ын үйлдвэрлэгчдийн чуулганы үеэр мэдээллээ. Гэхдээ чихрийн манжингийн үйлдвэрлэлийг нэмэхгүй, одоогийн түвшинд буюу жилдээ 50 сая тонн хэвээр байх ажээ.
Стратегийн баримт бичигт тусгаснаар 2030 он гэхэд үр тарианы үйлдвэрлэлийг жилдээ 150 сая тоннд хүргэнэ. Энэ нь нэг гектараас гурван тонн үр тариа хураана гэсэн үг юм. Энэ онд 106 сая тонн үр тариа хураах тооцоотой байгаа бөгөөд 2019 онд 108 сая, 2020 онд 110 сая гэх мэтээр нэмэгдүүлэх зорилт тавиад байна.
Өнгөрсөн 2017 онд Орос улс тосны ургамлын хамгийн өндөр ургац хураан авсныг Петр Чекмарев онцолсон байна. 2017 онд 16,495 сая тонн тосны ургамал хураан авчээ.
Төмсний тухайд 2030 он гэхэд 32 сая тонныг хураах зорилт тавьжээ. Өнгөрсөн 2017 онд 29,6 сая тонн төмс хураасан байна.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Зочин 2018-03-13 202.131.242.254
Орост жилд 150 сая тонн үр тариа. Манайд жилд 500 мянган тонноос хэтэрдэггүй. Манайхаас 300 дахин их ургац. Нэг хүнд Орост 750 кг, Монголд 160 кг оногдож байна.
Zochin 2018-03-13 202.21.106.131
Ashtai yu
Зочин 2018-03-13 122.201.23.44
яг зөв. Орос чинь үнэндээ газар тариалангийн орон юмштэ. Хай Тэк орон биш
Зөв л дөө 2018-03-13 202.72.245.205
ТИЙМ Ш ДЭЭ ГАНЦ ЧАДДАГ ЮМАА Л ХИЙЛДЭЭ ТЭГЭХГҮЙ НАРИЙН ТЕХНОЛОГИ СМАРТУТАС КОМПЬЮТОР МАШИН з****г ХУДЛАА ЯРЬЖ СУУХААР
Зочин 2018-03-13 202.9.44.77
uuriiguu ch ul oilgogch uu