2030 он гэхэд ОХУ үр тариа, төмсний үйлдвэрлэлээ хоёр дахин нэмэгдүүлнэ

Хуучирсан мэдээ: 2018.03.13-нд нийтлэгдсэн

2030 он гэхэд ОХУ үр тариа, төмсний үйлдвэрлэлээ хоёр дахин нэмэгдүүлнэ

2030 он гэхэд ОХУ үр тариа, төмсний үйлдвэрлэлээ хоёр дахин нэмэгдүүлнэ

2030 он гэхэд ОХУ үр тариа, төмс, ургамлын тосны үйлдвэрлэлээ хоёр дахин нэмэгдүүлэхээр төлөвлөж байна хэмээн ОХУ-ын ХААЯ-ны Үр тариа, ургамлын хэлтсийн дарга Петр Чекмарев Бүх Оросын ХАА-ын үйлдвэрлэгчдийн чуулганы үеэр мэдээллээ. Гэхдээ чихрийн манжингийн үйлдвэрлэлийг нэмэхгүй, одоогийн түвшинд буюу жилдээ 50 сая тонн хэвээр байх ажээ.

Стратегийн баримт бичигт тусгаснаар 2030 он гэхэд үр тарианы үйлдвэрлэлийг жилдээ 150 сая тоннд хүргэнэ. Энэ нь нэг гектараас гурван тонн үр тариа хураана гэсэн үг юм. Энэ онд 106 сая тонн үр тариа хураах тооцоотой байгаа бөгөөд 2019 онд 108 сая, 2020 онд 110 сая гэх мэтээр нэмэгдүүлэх зорилт тавиад байна.

Өнгөрсөн 2017 онд Орос улс тосны ургамлын хамгийн өндөр ургац хураан авсныг Петр Чекмарев онцолсон байна. 2017 онд 16,495 сая тонн тосны ургамал хураан авчээ.

Төмсний тухайд 2030 он гэхэд  32 сая тонныг хураах зорилт тавьжээ. Өнгөрсөн 2017 онд 29,6 сая тонн төмс хураасан байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж