Медалийн чанараар АНУ тэргүүлж байна

Хуучирсан мэдээ: 2018.03.13-нд нийтлэгдсэн

Пёнчан-2018 өвлийн олимп

Медалийн чанараар АНУ тэргүүлж байна

Медалийн чанараар АНУ тэргүүлж байна

БНСУ-ын Пёнчан хотноо болж буй өвлийн XII паралимпийн наадам өнөөдөр тав дахь өдрөө үргэлжилнэ. Энэ удаагийн наадам 48 улс, дээр нь Олон улсын паралимпын хорооны тугийн дор өрсөлдөх Оросын баг гээд нийт 567 тамирчин оролцож байна. Анх удаа спортын зургаан төрөлд болж буй Пёнчаны наадамд 80 багц медалийн эзэд тодорно. Тамирчид уулын цана, гүйлтийн цана, биатлон, хоккей, кёрлинг болон шинээр сноубордын төрлүүдэд ур чадвар, хурдаа сорьж байгаагаас өнөөдрийн байдлаар 29 багц медалийн эзэд тодроод байна.

АНУ-ын баг тамирчид 6 алт, 5 мөнгө, 4 хүрэл медаль, нийт 15 медальтайгаар итгэл төгс тэргүүлж эхэлсэн бол Франц, Укриан, Олон улсын паралимпийн хороо, Канад, Словакын баг гурван алтан медальтайгаар удаалж байна. Тэмцээнийг зохион байгуулагч БНСУ нэг хүрэл медаль хүртсэн бөгөөд 21 орон ямар нэгэн медаль хүртжээ.

Монгол Улсаас пара гүйлтийн цанын тамирчин Батмөнхийн ГАНБОЛД 12 дахь удаагийн паралимпад эх орноо төлөөлж байгаа. Тэрбээр 2017 онд Германы Финстрау хотноо зохиогдсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд есдүгээр байр эзэлж, Пёнчанд өрсөлдөх эрхээ авса бөгөөд Пёнчансан цасан замд цанын гурван төрөлд уралдана.

Б.Ганболд өчигдөр гүйлтийн цанын LW 6 ангилалд 20 км зайд уралдаж, 16-р байрт орсон.  Тэрбээр “Сочи 2014” паралимпийн наадамд анх оролцохдоо 20 км-ын зайд 1:11:08.3 цагийн амжилтыг үзүүлж, 20 тамирчнаас 14-р байр эзэлж байсан юм. Одоо түүнд хоёр зайн уралдаан үлдсэн бөгөөд маргааш ойрын зайн спринт \1.1 км\ уралдаантай. Мөн гуравдугаар сарын 17-д 10 км-ын уралдаанаар тэмцээнээ өндөрлүүлнэ.

Б.Ганболд Олон улсын паралимпийн хорооноос гаргасан сүүлийн чансаагаар (2018.02.26) LW-6 ангилалд 55 тамирчнаас 23 дугаарт эрэмбэлэгдээд байна.

МЕДАЛИЙН ЧАНАРЫГ ХҮСНЭГТЭЭР ХҮРГЭЕ.                     

УЛС

АЛТ

МӨНГӨ

ХҮРЭЛ

НИЙТ МЕДАЛИЙН ТОО

  1.  

АНУ

6

5

4

15

  1.  

Франц

3

3

3

9

  1.  

Укриан

3

2

4

9

  1.  

Олон улсын паралимпын хороо

3

2

1

6

  1.  

Канад

3

1

3

7

  1.  

Словак

3

1

1

5

  1.  

Герман

2

3

 

5

  1.  

Швейцарь

2

0

0

2

  1.  

Беларус

1

3

2

6

  1.  

Нидерланд

1

2

0

3

  1.  

Австрали

1

0

0

1

  1.  

Финланд

1

0

0

1

  1.  

Япон

0

2

2

4

  1.  

Их Британи

0

2

1

3

  1.  

Итали

0

2

1

3

  1.  

Австри

0

1

2

3

  1.  

Белги

0

0

1

1

  1.  

Испани

0

0

1

1

  1.  

БНСУ

0

0

1

1

  1.  

Норвеги

0

0

1

1

  1.  

Шинэ Зиланд

0

0

1

1

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж