Африкийн анхны бөх Оосүнаараши зодог тайлахад хүрлээ

Хуучирсан мэдээ: 2018.03.13-нд нийтлэгдсэн

Африкийн анхны бөх Оосүнаараши зодог тайлахад хүрлээ

Африкийн анхны бөх Оосүнаараши зодог тайлахад хүрлээ

Мэргэжлийн сүмо бөхөд дуулиан шуугиантай үйл явдлууд хөвөрсөөр байна. Осака хотод болж буй хаврын башёг Хакүхо М.Даваажаргал, Кисэносато нарын аваргууд өнжиж буй. Ёс дэг жаяг хатуу байдаг сүмогийн дүрэм гадаад бөхчүүдэд улам хүнд тусаж байна. Мөн гадаадын бөхчүүд олноор сүмод орж ирсэн нь тэдэнд томоохон сургамж болсныг удаа дараа харуулсаар байгаа.

Олон бөхчүүд асуудалтай байгаа энэ үед Египетийн бөх Оосүнаараши (Abdelrahman Alaa Eldin Mohamed Ahmed Shalan) хатуухан шийтгэл авлаа. Өнгөрөгч долоо хоногт болсон Японы сүмо бөхийн холбооны хурлаар түүнд зодог тайлах шийтгэл оногдуулжээ. Жюүрёод барилдаж байсан Оосүнаараши сүмо бөхийн карьераа өндөрлүүлэхэд хүрлээ.

 

Мэргэжлийн сүмо бөхийн холбооноос бөхчүүдийг машин барихыг хориглосон байдаг. Тэгвэл Египетийн бөх Оосүнаараши өнгөрөгч нэгдүгээр сарын башёг эхлэхийн өмнө эхнэртээ цас үзүүлэх гэж Нагано мужийг зорих үеэр осол гаргасан нь ил болсон. Түүний энэхүү хэргийг цагдаагийн газар шалгах явцад Оосүнаарашиг худал хэлснийг баталсан байна. Учир нь тухайн үед “Эхнэр жолоо барьж явсан” гэж хэлсэн нь түүнийг ийнхүү хатуу шийтгэл авахад хүргэжээ.

Оны эхний башёд Гүржийн Точиношин түрүүлж, түүхэн амжилтын эзэн болж байх үед Африкийн анхны сүмочийн замнал харамсалтайгаар өндөрлөж байна.

Оосүнаараши 2012 оны хаврын тэмцээнээс барилдаж, 2013 онд дээд зиндаанд дэвшжээ. Тэрбээр Макүүчид нийт 17 башё барилдсан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж