Какүрюү М.Ананд ба түүний нөхөд

Хуучирсан мэдээ: 2018.03.13-нд нийтлэгдсэн

Какүрюү М.Ананд ба түүний нөхөд

Какүрюү М.Ананд ба түүний нөхөд

Японы мэргэжлийн сүмо бөхийн хаврын тэмцээн Осака хотод эхэллээ. Ёкозүна Хакүхо М.Даваажаргал, Кисэносато нарын эзгүйд ёкозүна Какүрюү М.Ананд башёг тэргүүлэн барилдаж байна. Мөн япон озэки Гоэйдо, Такаясү нарын хүчтэнүүд ч тэргүүн байрын төлөө өрсөлдөх боломжтой болсон.

Өнгөрөгч нэгдүгээр сарын башёд түрүүлж, олны анхааралд өртөөд буй Гүржийн Точиношин ч анхаарлын төвд байсан хэвээр буй. Гэхдээ дээд зиндаанд барилдаж буй монгол бөхчүүдээс Ичиножёо А.Ичинноров, Тамаваши Б.Мөнх-Оргил, Араваши Э.Дөлгөөн, Чиёошима Г.Мөнхсайхан нар ч хүчтэй өрсөлдөөнийг үзүүлнэ.

Дээд зиндаанд 40 бөх барилдаж байгаа. Одоогоор хоёр өдрийн барилдаан болж, нийт 12 бөх (2-0) тэргүүлэгчдийн эгнээнд бичигдэж байна. Тэдний дунд ёкозүна Какүрюү М.Ананд, Ичиножёо А.Ичинноров, Тамаваши Б.Мөнх-Оргил нарын өндөр цолтой бөхчүүд бий. Озэки Гоэйдо, сэкивакэ Гүржийн Точиношин, маэгашира 1-с барилдаж буй Эндо нарын 17 бөх 1-1 амжилттай явна.

Башёгийн гурав дахь өдөр буюу өнөөдөр ёкозүна Какүрюү М.Ананд, маэгашира Тамаваши Б.Мөнх-Оргил оноолт таарсан. Мөн хоёр ялагдалтай яваа озэки Такаясү Араваши Б.Дөлгөөнтэй, озэки Гоэйдо комүсүби Чиёотайрюүтэй барилдана.

Хаврын башёг онлайн шууд дамжуулан хүргэж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж