Японы мэргэжлийн сүмо бөхийн хаврын тэмцээн Осака хотод эхэллээ. Ёкозүна Хакүхо М.Даваажаргал, Кисэносато нарын эзгүйд ёкозүна Какүрюү М.Ананд башёг тэргүүлэн барилдаж байна. Мөн япон озэки Гоэйдо, Такаясү нарын хүчтэнүүд ч тэргүүн байрын төлөө өрсөлдөх боломжтой болсон.
Өнгөрөгч нэгдүгээр сарын башёд түрүүлж, олны анхааралд өртөөд буй Гүржийн Точиношин ч анхаарлын төвд байсан хэвээр буй. Гэхдээ дээд зиндаанд барилдаж буй монгол бөхчүүдээс Ичиножёо А.Ичинноров, Тамаваши Б.Мөнх-Оргил, Араваши Э.Дөлгөөн, Чиёошима Г.Мөнхсайхан нар ч хүчтэй өрсөлдөөнийг үзүүлнэ.
Дээд зиндаанд 40 бөх барилдаж байгаа. Одоогоор хоёр өдрийн барилдаан болж, нийт 12 бөх (2-0) тэргүүлэгчдийн эгнээнд бичигдэж байна. Тэдний дунд ёкозүна Какүрюү М.Ананд, Ичиножёо А.Ичинноров, Тамаваши Б.Мөнх-Оргил нарын өндөр цолтой бөхчүүд бий. Озэки Гоэйдо, сэкивакэ Гүржийн Точиношин, маэгашира 1-с барилдаж буй Эндо нарын 17 бөх 1-1 амжилттай явна.
Хаврын башёг онлайн AbemaTV шууд дамжуулан хүргэж байна.