Хугацаа нь дууссан Цэцийн гишүүдийг хэзээ өөрчлөх вэ? | News.MN

Хугацаа нь дууссан Цэцийн гишүүдийг хэзээ өөрчлөх вэ?

Хуучирсан мэдээ: 2018.03.12-нд нийтлэгдсэн

Хугацаа нь дууссан Цэцийн гишүүдийг хэзээ өөрчлөх вэ?

Хугацаа нь дууссан Цэцийн гишүүдийг хэзээ өөрчлөх вэ?

Үндсэн хуулийн цэцийн есөн гишүүнтэй. Үүнээс  хоёр гишүүнийх нь буюу Д.Наранчимэг, Н.Жанцан нарын бүрэн эрхийн хугацаа өнгөрсөн жил дуусгавар болжээ. Цэцийн есөн гишүүний гурвыг УИХ, гурвыг нь Ерөнхийлөгч, гурвыг Улсын Дээд шүүхийн санал болгосноор УИХ зургаан жилийн хугацаагаар томилох эрхтэй. 

Үүний дагуу Д.Наранчимэгийн оронд УИХ-ын гишүүн асан Р.Бурмааг томилох саналыг Ерөнхийлөгч Х.Баттулга санал болгож, Хууль зүйн байнгын хороо хэлэлцсэн ч дэмжээгүй юм. Ингээд Ерөнхийлөгч хүсэлтээ эргүүлэн татаж, Д.Наранчимэг одоо хүртэл цэцийн гишүүнээр ажиллаж байна. 

Хугацаа нь дууссан Цэцийн гишүүдийг солих асуудлыг Хууль зүйн байнгын хороогоор  хэлэлцэх үед УИХ-ын гишүүд яагаад ганцхан Д.Наранчимэгийг солих асуудал орж ирсэн талаар асууж, Н.Жанцангийн хугацааг тодруулахад Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Н.Жанцан гуайг Ерөнхийлөгч одоохондоо байж байг гэсэн”  хариу тайлбар өгсөн билээ.

Үндсэн хуулийн цэцэд хамгийн удаан ажиллаж байгаа Н.Жанцан. Тэрбээр 1992 оны долдугаар сарын 1-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Түүний бүрэн эрхийн хугацаа хуулийн дагуу 2017 оны тавдугаар сарын 5-нд дууссан юм. Өөрөөр хэлбэл, Н.Жанжан хуулийн дагуу Цэцэд алба хаших хугацаанаасаа нэг жилээр хэтэрсэн гэсэн үг. Цэцийн гишүүнээр томилох Ерөнхийлөгчид болон УИХ-д нийцэх өөр хүн олдохгүй байна уу эсвэл Н.Жанцан ийм мундаг хуульч уу гэдгийг мэдэхгүй. Ямар ч байсан насаараа Цэцийн гишүүн байна гээд заачихаагүй бол хугацаа нь дууссан Үндсэн хуулийн манаачдын асуудлыг нэг тийш нь шийдэх цаг болжээ.

Цэцийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дууссан ч бүрэн эрхтэйгээ үлдээд шалтгаан нь Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 6.3-т “Цэцийн гишүүний бүрэн эрх томилогдсон өдрөөс эхэлж дараагийн гишүүн томилогдох хүртэл үргэлжилнэ” гэсэн заалттай холбоотой билээ. 

Д.Наранчимэг, Н.Жанцан нараас гадна Т.Лхагва, Д.Сугар нарын бүрэн эрх энэ оны тавдугаар сарын 9-нд дуусна.

“Эрдэнэт” үйлдвэрийг банкны барьцаанд тавих үед Д.Сугар Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан. Тиймээс Үндсэн хуулийн цэц хулгайчдын орогнодог газар болсон гэсэн шүүмжлэлд ч өртөөд байгаа юм.

Ингээд Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн зарим заалтыг хүргэе.

  • Цэцийн есөн гишүүний гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын Дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилно.
  • Цэцийн гишүүнээр томилох хүний тухай Улсын Их Хуралд санал болгохдоо Улсын Их Хурлын дарга зохих байнгын хороодын санал дүгнэлтийг үндэслэн захирамж, Ерөнхийлөгч захирамж, Улсын Дээд шүүх гишүүдийнхээ олонхийн саналыг үндэслэн зохих шийдвэр гаргана.
  • Санал болгосон хүнийг Улсын Их Хурал Цэцийн гишүүнээр томилохоос татгалзсан бол санал оруулсан байгууллага, албан тушаалтан долоо хоногийн дотор энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар өөр хүний нэр дэвшүүлнэ.
  • Цэцийн гишүүнийг нөхөн томилохдоо орон гарсан гишүүнийг урьд томилох санал болгосон эрх бүхий байгууллага, албан тушаалтан саналаа арван дөрвөн хоногийн дотор гаргах бөгөөд түүнийг Улсын Их Хурал гуч хоногийн дотор шийдвэрлэнэ.
  • Цэцийн бүрэлдэхүүнд Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын дээд шүүхийн шүүгч орж үл болно. Цэцийн гишүүн Засаг захиргаа, нам-улс төрийн болон худалдааны үйл ажиллагаа эрхэлж, үйлдвэрчний эвлэлийн удирдах ажил хийж болохгүй.
  • Цэцийн гишүүн Улсын Их Хурлын гишүүнд буюу Монгол Улсын Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлбэл тухайн сонгуулийн дүн гартал Цэцийн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлнэ гэж хуульд заажээ.

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2018-03-12 119.40.99.2

манай цэцийн гишүүдийг харваас ялгаруулчихсан юм шиг сонин хачин улс байдаг. Гаднах нь. Доторх нь бол бүүр ч эвгүй дээ

Avatar

Зочин 2018-03-12 84.236.13.10

Jantsan guai baij baig ch geh shig huuli bur Undsen huuli zurchij baigaagaa medej baina uu Battulga guai

Avatar

ЗОЧИН 2018-03-12 66.181.180.197

ХОРХОЙ ИДСЭН ШҮДИЙГ СУГА ТАТДАГ ШИГ СУГАРЫН СИГАРАХ ЦАГ НЬ АШГҮЙ БОЛСОН БАЙЖЭЭ

Avatar

Уншигч 2018-03-12 66.181.182.219

Цэцийн гишүүдийг бүгдийг нь соьж үндэсээр нь өөрчлөх хэрэгтэй Зориг дутаад л [Хориотой Үг] нь гоожоод байх юм одоо монголыг аварна гэвэл зориг л хэрэгтэй

Avatar

би ба чи 2018-03-12 122.201.31.34

Сэтгэгдэл…ЕР НЬ ТАТАН БУУЛГАВАЛ ЯМАРАВ.НӨӨЦ БОЛОЛЦОО НЬ ЖАНЦАНГИЙНХАА ХАМТ ДУУССАН.

Avatar

Сугар гэж 2018-03-12 64.119.18.71

Энэ Сугар гэж гэмт хэрэгтэнд хариуцлага хүлээлгэх бололцоо одоо гарч байна. Монголд гэмт хэрэгтнүүд Үндсэн хуулийн Цэц, УИХ-д очоод суучихдаг хачин практик тогтоод мөн ч удаж байна даа.

Avatar

Сугар гэж 2018-03-12 64.119.18.71

Энэ Сугар гэж гэмт хэрэгтэнд хариуцлага хүлээлгэх бололцоо одоо гарч байна. Монголд гэмт хэрэгтнүүд Үндсэн хуулийн Цэц, УИХ-д очоод суучихдаг хачин практик тогтоод мөн ч удаж байна даа.

Avatar

Сугар гэж 2018-03-12 64.119.18.71

Энэ Сугар гэж гэмт хэрэгтэнд хариуцлага хүлээлгэх бололцоо одоо гарч байна. Монголд гэмт хэрэгтнүүд Үндсэн хуулийн Цэц, УИХ-д очоод суучихдаг хачин практик тогтоод мөн ч удаж байна даа.

Avatar

Зочин 2018-03-12 27.123.212.137

Долир [Хориотой Үг] Сугар удахгүй өөрийн очно гэсэн ганцдаа очоод Баяртаа нааран дээрээ зай аваад байж бай

Avatar

ИЙМ ЮМ ГАРААД Л БАЙДАГ БАЙСАН 2018-03-12 103.26.192.190

Үндсэн хуулийн цэцийн гишүүн, МАН-ын зүтгэлтэн Д.Сугар Японы нийслэл Токио хотын Адачи дүүргийн Шинден хороололд 2008 онд 48 сая иенээр буюу монгол мөнгөөр 535 сая төгрөгөөр орон сууц худалдаж авсан. Хонконгийн Эйч Эс Би Си банкинд Д Сугар оффшор данстай бөгөөд уг данснаасаа “МИАТ”-ийн Сан¬хүү эрхэлсэн захирал Ч.Хоро묬¬сү¬рэнгийн хамаатан иргэн О.Тамирын дансанд 2007 оны 7 сарын 16-нд 199.941 доллар, мөн оны 8 сарын 10-нд 116.956 ам доллар тус тус шилжүүлж байжээ. Энэ хоёр шилжүүлгийн дүн нь өнөөгийн ханшаар 598 сая 935 мянган төгрөг болж байна.
Ээ эрхэм бас 2011 онд Со¬лонгосын Чэжүд 600 сая воноор байрхудалдаж авсан ч 2012 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тус¬гаагүй байдаг. Zaluu.com 2016-02-16
Толгой эргэм энэ их мөнгө эрхэм Д.Сугарыг Төрийн өмчийн хорон даргар ажиллаж байх үеэс МИАТ-ын удирдлагуудтай хамсан “Дайны эрсдэлийн даатгал” гэдэг нэрээр завшиж олсон хөрөнгө хэмээн үзэж АТГ удаа дараа түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал тавьж байгаа ч МАН-ын гишүүд олонхти болсон ҮХЦ татгалзсаар, Д.Сугар ял завшсаар суугаа юм. Zaluu.com 2016-02-16

Avatar

Зочин 2018-03-12 103.229.122.134

"Ерөнхийлөгч байж байг гэсэн" !!! Хууль хамаагүй, Женко-ийн үзэмж хуулиас давуу болжээ!!! Ийм төр байснаас байгаагүй нь дээр!!! Хуулиар ҮХЦ-ийн гишүүний бүрэн эрхийн хугацааг 6 жил гэж тогтоосон юм бол энэ хугацаа дуусмагц маргаан хянан шийдвэрлэхэд оролцох эрхгүй л гэсэн үг шүү дээ!!! "Дараагийн хүн томилогдох хүртэл" гэдэг нь "6 жил"-тэйгээ зөрчилдөж байгаа юм биш үү?

Avatar

Zochin 2018-03-12 202.21.105.186

Hulgaichdiin orognodog gazar ni unen sh dee, iim uls oron bh ch gej, ee halag. Neg yum bno oo novshnuudaa

Avatar

Цэцийн гишүүд нь хүртэл хуулиа сахьдаггүй Монгол орон. 2018-03-12 202.21.106.147

Мэдээж хэн ч өөрийнхөө эсрэг ажллахгүй гэхдээ хуулийг хамгаалах ёстой цэцийн гишүүн байж хулиа зөрчөөд арай л байна шүү.

Avatar

Зочин 2018-03-12 202.179.27.180

Хугацаа нь дууссан батарейг дахин ашиглах боломжгүй

Avatar

Би АН-ын гишүүн 2018-03-12 202.9.43.116

Бага анги болон түүхийн багш Т.Лхагваа 6 жил ҮХ-ийн цэцийн гишүүн хийж чадлаа. Монголын төр ийм л самуун болсон доо.Лхагваа би чадаж байна гэж бодохоор хуульч Сугар чадалгүй яахав дээ

Avatar

цэц 2018-03-12 112.72.11.114

цэцэд энэ асуудлаар хандсан боловч чинбат гэж цэцийн гишүүн хүлээж аваагүй.тэд өөрсдийгөө хамгаалаал сууж бн

Avatar

pkxny 2018-03-12 203.91.118.180

хугацаа нь дууссан хүмүүсийг бүгдийг нь чөлөөлөх хэрэгтэй ш дээ,хадчихаагүй юм байгаа биз дээ

Avatar

Зочин 2018-03-12 27.123.214.121

bitgii ataarh

Avatar

Уих гишүүдэд 2018-03-12 202.72.245.205

ХУГАЦАА НЬ ДУУСМАГЦ ШУУД ОГЦОРДОГ ХУУЛЬ ГАРГА ТЭГВЭЛ ИНГЭЖ БАЛАЙТАХГҮЙ ШҮГЭЛ ШҮГЭРИЙГ ХУГАЦАС НЬ ДУУСМАГЦ АТГ ШУУД БАРИВЧИЛ

Avatar

Иргэе 2018-03-12 64.119.20.36

Цэцийгн шуухийн хумуус нь олон нийтийн статустай цалин эрх ямба эдэлдэггуй байвал зохимжтой Харин ажлын аппарат сайн байх естой

Avatar

Зочин 2018-03-12 27.123.214.2

Цэцээс нь буулгаад [Хориотой Үг] хий

Avatar

Зочин 2018-03-12 202.21.106.130

Huurugnii naimaachin Jantvang hiij yavuul

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж