Н.Энхбаярын дүрмийг дээд шүүх бүртгээгүй шалтгаан | News.MN

Н.Энхбаярын дүрмийг дээд шүүх бүртгээгүй шалтгаан

Хуучирсан мэдээ: 2018.03.12-нд нийтлэгдсэн

Н.Энхбаярын дүрмийг дээд шүүх бүртгээгүй шалтгаан

Н.Энхбаярын дүрмийг дээд шүүх бүртгээгүй шалтгаан

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр намаасаа өрх тусгаарлаж, МАХН хэмээх шинэ намыг 2011 онд Улсын дээд шүүхэд бүртгүүлснээр тус нам улс төрийн тавцанд идэвхтэй намуудын тоонд орсон. 2012 оны УИХ-ын сонгуульд бүлэг байгуулах хэмжээний төлөөлөл сонгогдож байсан ч өнөөдөр тэд УИХ-д суудалтай нам болох эсэхээ шийдүүлэх гэж байна. Учир нь МАХН-аас 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшиж, УИХ-ын гишүүн болсон О.Баасанхүү болон намын дарга Н.Энхбаяр нар намын даргын төлөөх төлөө өөр өөрсдийн дүрмээр тоглосон ч тэдний хэнийг ч Улсын дээд шүүх бүртгэсэнгүй.

УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн хувьд МАХН-ын их, бага чуулганаа зохион байгуулж, өөрөө намын даргаар сонгогдож, бүртгүүлэхээр Улсын дээд шүүхэд хандсан. Гэвч МАХН-ын зүгээс О.Баасанхүү хууль бус үйлдвэл хийсэн гэж гомдол гаргаснаар Улсын дээд шүүх намын дотоод асуудал хэмээн хэлэлцэхээс түдгэлзсэн. Тэгвэл хоёрдугаар сарын 9,10-ны өдрүүдэд МАХН-ын II чуулганыг Н.Энхбаярын “тал” зохион байгуулж, намын дүрэм, мөрийн хөтөлбөрт өөрчлөлт оруулсан. Түүнээс гадна намын намын дарга Н.Энхбаярыг ч улираан томилсон. Ингэхдээ 2011 оноос хойш зохион байгуулагдаагүй намынхаа II их хурлыг зохион байгуулж, 1200 төлөөлөгч оролцуулж шийдвэрээ гаргасан. Тиймээс ч намын дүрэм, мөрийн хөтөлбөрөө Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр хүсэлт өгсөн боловч Улсын дээд шүүх Улс төрийн намын тухай хууль болон Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж, бүртгэхээс татгалзсан юм. Өмнө нь мөн намын дүрэмд өөрчлөлт оруулж, УИХ-ын гишүүн О.Баасанхүүг намаас хөөх дүрмийн өөрчлөлтөө Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр хүргүүлж байсан ч мөн л Улсын дээд шүүх хүлээж авахаас татгалзсан юм.

Улсын дээд шүүхийн 2011 оны зургадугаар сарын 24-ны өдрийн 07-р тогтоолоор МАХН-ын Онц Их хурлын тогтоол 2011.01.28-ны өдрийн дугаар 28 тогтоолыг үндэслэн баталсан байна. Мөн тус нам Улсын дээд шүүхэд 35 мянган гишүүнтэй гэж бүртгэгджээ.

Долоон жилийн дараа зохион байгуулсан их хурлаас гарсан дүрмийн өөрчлөлт, мөрийн хөтөлбөрийг яагаад Улсын дээд шүүх бүртгэсэнгүй вэ. Тэгвэл Улсын дээд шүүхээс  Улс төрийн намын тухай хуульд заасны дагуу намын Бага хурал, их хурлын протокол буюу тэмдэглэлээ ирүүлээгүй гэж үзсэн байна. Энэ талаар МАХН-ын генсек Б.Тулгаас тодруулахад “Улсын дээд шүүхээс Бага чуулганы хурлын тэмдэглэлийг бүрдүүлээгүй, улиран сонгогдсон намын дарга Н.Энхбаярын материалыг ирүүлээгүй гэсэн шалтгаанаар бүртгэхээс татгалзсан. Улс төрийн намын тухай хуульд намын даргыг бүртгэх, хурлын тэмдэглэлийг хавсаргах талаар тодорхой заалт байдаггүй. Гэхдээ бид Улсын дээд шүүхээс шаардсан бүх материалыг нь бүрдүүлээд, дахин хандана” гэсэн юм.

Харин эх сурвалжийн мэдээлж буйгаар МАХН-ын дүрэм, мөрийн хөтөлбөрийг бүртгэхэд намаа намын дарга нь төлөөлөх байсан ч Н.Энхбаяр энэ удаагийн хуралд оролцоогүй бөгөөд намын даргын материалаа ирүүлээгүй гэнэ. Түүнээс гадна МАХН-ын мөрийн хөтөлбөрт БНМАУ-ын шинэ дээд үндсэн хуулийг батлах саналыг мөрийн хөтөлбөртөө тусгасан байна. Тиймээс мөрийн хөтөлбөр нь Үндсэн хууль зөрчсөн агуулгатай байсан гэж үзэж, бүртгэхээс татгалзжээ. МАХН-ын дүрэм нь Үндсэн хууль зөрчсөн бол намын их хурлаа дахин зохион байгуулах эсвэл шүүхэд хандах гэсэн хоёр сонголт байгаа юм байна. Харин МАХН-ын зүгээс аль сонголтыг хийхийг ирэх өдрүүдэд харж болох юм.

Сонирхуулахад,

МАХН-аас БНМАУ-ын шинэ дээд Үндсэн хуулийн төслийг боловсруулж, орон даяар санал асуулга өрнүүлээд байгаа юм. Санал асуулга гуравдугаар сарын 1-ээс эхэлсэн бөгөөд нэг сая хүний гарын үсэг цуглуулбал МАХН-ын дарга Н.Энхбаярын боловсруулсан шинэ дээд Үндсэн хуулийг УИХ ёсчлон батлах боломжтой гэж МАХН-ынхан үзэж байгаа юм байна.

Ш.ЧИМЭГ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-03-12 103.229.120.32

Төрөөс эргүүлэн татах ёстой баасанхүү гөлөгийг

Avatar

Зочин 2018-03-12 103.229.120.32

Бөөс баас гээс эргүүлэн татуулах ёстой штээ! Махн

Avatar

Зочин 2018-03-12 103.229.120.32

Баас зүгээр л [Хориотой Үг] төрд чи хэрэггүйгээ баталсан

Avatar

Зочин 2018-03-12 103.229.120.32

МУ-ЫН ГУРАВ ДАХЬ ЕРӨНХИЙЛӨГЧ Н ЭНХБАЯРААЛ АРД ТҮМЭН ДЭМЖИНЭ

Avatar

Зочин 2018-03-12 103.229.120.32

БААСАНХҮҮ энд хамаагүй МАХНЫГ шинэ үндсэн өөрчлөлт шүү дээ

Avatar

Зочин 2018-03-12 103.229.120.32

Нэг л бичиг дутсан байсан билээ юун сүртэй хэлдэг юм билээ УГААСААЛ махнын шинэ гарц зөв шүү дээ ард түмэнд таалагдаж байгаа шүү !

Avatar

Зочин 2018-03-12 66.181.183.201

Санал асуулгаар шийдэх нь зевее зев. Алийн болгон адлуулж аашлуулж явах юм.

Avatar

Зочин 2018-03-12 182.160.33.34

за өмхий амаа татацгаа. МАНАН сарниж байна.

Avatar

zochin 2018-03-12 202.179.26.18

N.Encbayr uls orniig talchuulj tuiveech chereggui,ug n nambatai n argagui amraltaa edleed suumaar umdaa

Avatar

Зочин 2018-03-12 124.158.106.20

Ganbaatar ireedl ene nam budaa boljee nam taraadagaaraa aldartai nuhuruudee

Avatar

Зочин 2018-03-12 27.123.212.138

ГАНБААТАР ЯВСАН ГАЗАР ИЙМ ЮМ БОЛДОГ НЬ ЁС ШҮҮ ДЭЭ. БАЛАГТАЙ ХАР ЭНЕРГИ БАЙГАА ВМ. АРГАГҮЙ [Хориотой Үг] ШАШИН ФЭНГШҮЙ ШҮТДЭГ ВМ ЧИНЬ. МАХН-ЫН БАЙРЫГ ФЭНГШҮЙГЭЭР ЗАСААД БӨӨН ХОНХ ЗҮҮСЭН ГЭЖ НЭГ НӨХӨР САВЖ УНААД Л ЯРИАЛ БАЙНАЛЭЭ. БУРУУ ХОЙШОО ГЭЖ ЭНЭ ДЭЭ. НААДАХ ХИНШҮҮГЭЭ НАМААСАА ХӨӨЖ ЗАЙЛУУЛ ЭНХБАЯРАА

Avatar

Зочин 2018-03-12 202.21.106.110

Дутуу юм байсан бол шүүх хурал хийхээсээ өмнө бүрдүүлж авч байж хурлаа хийхгүй. Өчнөөн хоног байхад чинь .Заавал шүүх хурлаа хийж материал дутуу байна гэж буцааж цаг алдах хэрэг байна уу.

Avatar

Зочин 2018-03-12 202.21.96.134

МАХН-ын үйл ажиллагааг дэмжиж байна Н. Энхбаярыг даргаар нь сонгоорой

Avatar

Зочин 2018-03-12 183.177.98.245

MAHN ig demjej baina Enhbair ialah bolno

Avatar

Иргэн 2018-03-12 66.181.169.202

БНМАУ болох гээд байгаа юмшиг байна.Зөвхөн Монгол улс гэснээс БНМАУ гэвэл зүгээр юмаа.Тусгаар тогтносон Монгол улс л юм бол БНМАУ гэдэг дэдхий нийтэд маш зөв нэр болох байх.Мөн төрийн сүлдээ хуучин хэвэнд нь оруувал яасан юм одоогийн сүлд маань хүн байхгүй 4 хөл нь ч мэдэгдэхгүй модон морь л болсон харагдаж байна.Ирээдүй болсон хүүхдүүд зурах гэхээр тэг дөрвөлжин дүрс л зурахаар харагдаж байна.Ийм морьтой байснаас бараг алтан соёомбоо товоолгож дангаар нь зурвал яасан юм бэ?Ард иргэдээрээ хэлэлцүүлж байгаа нь маш зөв санаа шүү.Бид алдаагаа бага багаар засвал хэрэгтэй байна.Монгол улс өнө мөнхөд бадран мандаг!!!

Avatar

Зочин 2018-03-12 203.91.117.8

МАХН дүрэмгүй УИХ д суудалгүй их хэцүү болохнь дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж