431 иргэнийг албадан эмчилгээнд хамруулжээ

Хуучирсан мэдээ: 2018.03.12-нд нийтлэгдсэн

431 иргэнийг албадан эмчилгээнд хамруулжээ

431 иргэнийг албадан эмчилгээнд хамруулжээ

Улсын хэмжээнд 2017 онд 32 259 гэмт хэрэг бүртгэгджээ. Үүний 12.4 хувь нь буюу 4012 нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ үйлдэгдсэн гэмт хэрэг аж. Түүнчлэн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ саатуулагдсан иргэдийн 6.3 хувь нь эмэгтэйчүүд, 0.3 хувь нь хүүхэд байдаг гэнэ. 

Тиймээс архидан согтууралтыг бууруулах үүднээс Цагдаагийн газар олон ажил зохион байгуулж байгаа юм байна. Тухайлбал цагдаагийн байгууллага архи хэтрүүлэн хэрэглэгч 431 иргэнийг архины албадан эмчилгээнд хамруулжээ.

Сонирхуулахад, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шинжилгээ бүртгэлийн хэлтсийн судалгаагаар 2017 онд 356 хүн архины хордлогоор нас баржээ. Энэ нь өмнөх оноос 15.5 хувиар өссөн үзүүлэлт юм байна.

Р.Ренчиндулам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж