Цагдаагийн ерөнхий газрын баг тэргүүллээ

Хуучирсан мэдээ: 2018.03.12-нд нийтлэгдсэн

Цагдаагийн ерөнхий газрын баг тэргүүллээ

Цагдаагийн ерөнхий газрын баг тэргүүллээ

Монгол цэргийн өдрийг угтан Зэвсэгт хүчний Жанжин штабаас төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын удирдах бүрэлдэхүүний дунд зохион байгуулсан спортын нөхөрсөг уулзалт, тэмцээнд Цагдаагийн ерөнхий газрын баг тэргүүллээ.

Оролцогчид буудлага, билльярд, гар бөмбөгийн тэмцээнээр өрсөлдсөн бөгөөд буудлагын тэмцээн энэ сарын 9-ний өдөр болж Тагнуулын ерөнхий газрын баг 154 оноогоор 1 дүгээр байрт, Цагдаагийн ерөнхий газрын баг 147 оноогоор хоёрдугаар байрт шалгарсан бол Хуурай замын цэргийн командлалын баг гутгаар байр эзэлжээ.

Билльярдын тэмцээнд манай тамирчид дэд байр эзэлж, БХЯ-ны баг тэргүүлж, ХХЕГ-ын баг гутгаар байрт шалгарсан байна. Гар бөмбөгийн тэмцээнд 10 багийн 80 тамирчин өрсөлдсөнөөс Цагдаагийн ерөнхий газрын баг тавдугаар байр эзэллээ. Ийнхүү гурван тэмцээний нийлбэр дүнгээр Цагдаагийн ерөнхий газрын баг тэргүүн байр эзэлж цом, өргөмжлөл, мөнгөн шагнал хүртлээ.

Нөхөрсөг, уулзалт тэмцээнд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Хуурай замын цэргийн командлал, Агаарын цэргийн командлал, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Дотоодын цэргийн штабын 150 алба хаагч оролцож хурд хүч, авхаалж самбаа сорьсон юм.

Эх сурвалж: ЦЕГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж