Үнэт цаасны үнэлгээ 2.4 их наяд төгрөгтэй тэнцэв

Хуучирсан мэдээ: 2018.03.12-нд нийтлэгдсэн

Үнэт цаасны үнэлгээ 2.4 их наяд төгрөгтэй тэнцэв

Үнэт цаасны үнэлгээ 2.4 их наяд төгрөгтэй тэнцэв

Үнэт цаасны зах зээлийн үнэлгээ 2017 оны жилийн эцсийн байдлаар 2.4 их наяд төгрөг болж, түүхэндээ хамгийн өндөр түвшинд хүрчээ. Зах зээлийн үнэлгээг  Дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцуулбал есөн хувь байна. 

2017 онд үнэт цаасны нийт арилжаа 860.8 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд хувьцааны арилжаа 78.1 тэрбум, Засгийн газрын үнэт цаас /ЗГҮЦ/-ны арилжаа 772.5 тэрбум, компанийн бондын арилжаа 10.2 тэрбум төгрөг байсан. “Монголын хөрөнгийн бирж” ХХК-ийн ТОП-20 индекс болон MSE-ALL индекс өмнөх оны мөн үетэй харьцуулахад 66.5, 33.1 хувиар тус тус өсчээ.

Тайлант хугацаанд хөрөнгийн зах зээлд нийт 52 үнэт цаасны компани болон Хорооны үнэт цаасны бүртгэлд бүртгэлтэй 300 хувьцаат компани үйл ажиллагаа явуулж байна.

2017 онд ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаагаар 6.7 сая ширхэг үнэт цаасыг 630.2 тэрбум төгрөгөөр арилжиж, харин ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 1.4 сая ширхэг үнэт цаасыг 142.3 тэрбум төгрөгөөр арилжжээ. 

Т.НОМИН 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж