НАТО Европыг цэргийн Шенгений бүс болгоно

Хуучирсан мэдээ: 2018.03.12-нд нийтлэгдсэн

НАТО Европыг цэргийн Шенгений бүс болгоно

НАТО Европыг цэргийн Шенгений бүс болгоно

Умард Атлантын гэрээний байгууллага /НАТО/-ын шинэ тэргүүлэх чиглэл бол ОХУ-ын хилийн ойролцоо цэрэг байршуулах ажиллагааг түргэсгэх буюу “Цэргийн шенгений бүс” болгох зорилготой байгаа хэмээн ОХУ-ын Батлан хамгаалах яамны дэд сайд, генерал Александр Фомин “Красная Звезда” сонинд яриа өгсөн байна.

НАТО-ийн цэрэг-улс төрийн удирдлагын тэргүүлэх чиглэл нь Европ дахь логистик, тээвэрлэлтийн дэд бүтцийг сайжруулах буюу үүнийг “Цэргийн Шенген” хэмээн нэрийдэж байгаа аж. Энэ нь цэрэг зэвсгийг Оросын хилийн зүг аль болох хурдан шилжүүлэх, тээвэрлэх зорилготой бөгөөд Польш, Румын, Унгар, Болгар, Словак, Литва, Латви, Эстони зэрэг нийт найман цэгт зохицуулах төв байгаа хэмээн Александр Фомин хэлжээ.

М.ЧУЛУУНТОГОО

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж