Н.Ундрах: Мэргэжлээ зөв сонгохын тулд өөрөө өөрийгөө судлах хэрэгтэй | News.MN

Н.Ундрах: Мэргэжлээ зөв сонгохын тулд өөрөө өөрийгөө судлах хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2018.03.12-нд нийтлэгдсэн

Н.Ундрах: Мэргэжлээ зөв сонгохын тулд өөрөө өөрийгөө судлах хэрэгтэй

Н.Ундрах: Мэргэжлээ зөв сонгохын тулд өөрөө өөрийгөө судлах хэрэгтэй

Мэргэжлээ хэрхэн зөв сонгох талаар МУИС-ийн Ажил, мэргэжил судлал, салбар дундын хөтөлбөрийн захиргааны ажилтан Н.Ундрахтай ярилцлаа. Тэрбээр хамгийн түрүүнд мэргэжлийг нь биш хувь хүнээ, сонирхол, чадвар зэрэгээ судлахыг зөвлөж байлаа.


-Мэргэжлээ хэрхэн зөв сонгох талаар мэргэжлийн хүний хувьд зөвлөгөө өгөхгүй юү?

-Мэргэжил сонгох нь дунд сургууль, өсвөр насныхан, мөн сурч байх хугацаандаа өөр мэргэжил рүү хөрвөх боломжтой тул их, дээд сургуулийн оюутнуудад ихээхэн хамааралтай. Мэргэжлээ сонгохдоо тухайн мэргэжилд ач холбогдол өгөхөөс илүү “Би юу хийж чадах вэ” гэдэг асуултад хариулж, хувь хүнээ судлах хэрэгтэй.

-Сонирхол, чадвар чухал гэсэн үг үү?

-Тийм ээ. Энэ асуултын дараа өөрийн сонирхол, чадавхад таарсан мэргэжлийг сонгох нь чухал. Мэргэжлээ зөв сонгохын тулд сонирхлоо тодорхойлж, ямар ажлаас сэтгэл ханамж авахаа тодорхойлсон байх хэрэгтэй.

-Хүүхэд гэлтгүй томчууд л ч өөрийн сонирхол, чадавхаа мэдэхгүй байх тохиолдол бий. Өөрийгөө юунд илүү сонирхолтой гэдгийг хэрхэн мэдэх вэ?

-Хүн бүр өөрийн сонирхолтой бас чадвартай байдаг. Үүнийг тодорхойлох тест байдаг. Тестээр тухайн хүнийг юунд сонирхолтойг шинжлэх ухаанчаар тодорхойлдог.

-Тестийг хаанаас авч, тодорхойлох вэ?

-Манай хөтөлбөрийн мэргэжилтнүүдээс зөвлөгөө авах боломжтой. Хэрэв англи болон бусад гадаад хэлтэй бол интернетэд энэ тест байгаа. Мөн энэ чиглэлийн төрийн бус байгууллагуудаас зөвлөгөө авч болно. Мэргэжилтнүүдтэй ярилцаад ямар зан чанар, сонирхол, чадвартай зэргээ тодорхойлуулах нь илүү үр дүнтэй байдаг.

-Өөрийн сонирхол, чадвартаа тааруулаад нэг мэргэжил сонгож, түүнийгээ эзэмшихээр шаргуу хичээх нь зөв үү, олон мэргэжлийн сонголттой байх нь зөв үү?

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар 2-3 мэргэжлийн сонголттой, хувилбартай байх хэрэгтэй. Үнэхээр чин сэтгэлээсээ хүсэж, түүндээ хүрэхийн тулд тууштай байж чадна гэвэл нэг мэргэжил сонгож болно. Гэхдээ хувилбартай байх нь давуу тал болдог гэдгийг сануулъя.  Мөн эцэг, эх болон бусдын нөлөөнд авталгүйгээр зөвхөн өөрийн сонирхол, чадварт тохируулан мэргэжил сонголт хийгээрэй гэж хэлье. 

-Мэргэжил сонголт дээр гардаг нийтлэг алдаа юу байна вэ?

-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын институтаас гаргасан “Монголын хөдөлмөрийн зах зээл 2017-2018” судалгаа байдаг. Судалгаанаас харахад залуучууд мэргэжил сонголтын алдаа их гаргаж байна. Өөрийн сонирхлыг ойшоолгүйгээр цалин хөлсийг чухалчилж байна. Өөрөө сонирхдог, өөрт таалагддаг ажилд л хүн илүү амжилт үзүүлдэг.

Р.Ренчиндулам

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-03-12 183.177.100.234

Та нар юу ч мэдэхгүй байж ийм албан тушаал байхгүй гээд юу яриад байгаан бэ.
2017 оноос МУИС-ийн 5 тэнхимийн багш нараас бүрдсэн салбар дундын хөтөлбөр бий болоод Ажил мэргэжил судлал гэсэн магистрын хөтөлбөр хэрэгжүүлж эхлээд байна.

Avatar

Зочин 2018-03-12 119.40.99.2

МУИС Д ИЙМ ХҮН БАЙХГҮЙ ДЭ. ИЙМ АЛБАН ТУШААЛ Ч БАЙХГҮЙ

Avatar

МУИС биш МҮИС биш үү 2018-03-12 150.129.140.66

МУИС-д ийм албан тушаал байхгүй дээ Сэтгүүлчээ

Avatar

Nemo 2018-03-12 64.119.19.239

Би далай судлал, далайн амьдрал судлах дуртай. Манай ийм мэргэжил байхгүй болохоор би цалин сайтай, ажлын байрны баталгаатай мэргэжлээ сонгох нь зөв биз дээ. Өөрийн чинь ярьснаар бол далайгаа л судал гээд байнаа даа. Олон мянган оюутны төлбөрөөс хумсалж, цалин гаргуулж авч байж олигтойхон зөвлөгөө өгчөөчээ. Эсвэл зүгээр л ажлын байр, цалинтайгаа байя гэж бодоод ийм өөх ч биш булчирхай ч биш юм нийтлүүлээд суудаг юмуу?

Avatar

zochin 2018-03-12 49.0.152.66

hund naaldatstai yum ogt alga zugeer l nomnoos unshishnaa l shuud yarij bna l da

Avatar

хотын залуу 2018-03-12 43.228.131.110

Одоо асуудлыг улам хүндрүүлээд л баахан болсон болоогүй юм хамж яриад л өөрсдийгөө мундаг илтгэгч сэтгэл зүйч гээд бодчих юмаа. Хэзээ Монголчууд ингэтлээ тэнэг болчихсон юм бэ. Биднийг хүүхэд байхад аав ээж хамтдаа суугаад л хүүхдийнхээ хүсэл сонирхол аав ээжийн саэнааг нэгтгээд л ажил мэргэжлээ сонгодог байсан биз дээ. Одоо ч адилхан. Хүүхдээ юу сонирхоод байгааг нь эцэг эх нь ойлгож хүндлээд ямар мэргэжилд илүү амжилт гаргах бололцоог нь тогтоогоод тэгээд л шийдвэрээ гарга л даа. Тэрнээс үхсэн хатсаны судалгаа вэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж