Улаанбаатарт 24 хэм дулаан байна

Хуучирсан мэдээ: 2011.08.17-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 24 хэм дулаан байна

2011 оны 08 дугаар сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:

Баруун зүгийн нутгийн баруун, Говь болон зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Ихэнх нутгаар бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар 25-30 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 18-23 градус, , бусад нутгаар  22-27 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй.. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 23-25 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт : 8 градус дулаан, харьцангуй чийг 85 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2011 оны 08-р сарын 18-наас 08-р сарын 22-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

18, 19-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 20-нд баруун зүгийн нутгийн зарим газар, 21-нд төв болон говийн нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна.

Эх сурвалж: Ус цаг уурын хүрээлэн

www.tsag-agaar.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж