цаг агаарын урьдчилсан мэдээ:
Баруун зүгийн нутгийн баруун, Говь болон зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Ихэнх нутгаар бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар 25-30 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 18-23 градус, , бусад нутгаар 22-27 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй.. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 23-25 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт : 8 градус дулаан, харьцангуй чийг 85 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
цаг агаарын урьдчилсан төлөв:
18, 19-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 20-нд баруун зүгийн нутгийн зарим газар, 21-нд төв болон говийн нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна.
www.tsag-agaar.mn