Трамп-Кимийн уулзалт Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулагдаж болох 8 шалтгаан | News.MN

Трамп-Кимийн уулзалт Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулагдаж болох 8 шалтгаан

Хуучирсан мэдээ: 2018.03.12-нд нийтлэгдсэн

Трамп-Кимийн уулзалт Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулагдаж болох 8 шалтгаан

Трамп-Кимийн уулзалт Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулагдаж болох 8 шалтгаан

Шинжээчийн тойм

Жаргалсайханы Мэндээ (Канадын Ванкуверт байрлах Бритиш Колумбын их сургуульд улс төрийн шинжлэх ухааны докторын зэрэг горилогч)

Жулиан Диеркес (Канадын Ванкуверт байрлах Бритиш Колумбын их сургуулийн Ази судлалын хүрээлэнгийн дэд профессор)

Дипломат сэтгүүл, 2018 оны 3-р сарын 10

Дипломат сэтгүүлийн нийтлэлч Анкит Панда саяхан бичсэн “Ким Жон Унтай дээд хэмжээний уулзалт хийхээс өмнө Трампын засаг захиргааны хариулах ёстой 8 асуулт” хэмээх өгүүлэлдээ уулзалтын байрлалын асуудлыг багтаасан. “Трамп Ким Жон Унтай уулзахаар Хойд Солонгост айлчилж уулзалтын талаар улам их буулт хийхгүй байх нь зүйтэй” гэх Пандагийн үзэж байгаагаар энэ асуудлыг шийдэх хамгийн боломжит шийдэл нь Панмунжом хэдий ч Трампын засаг захиргаа өөр шийдэл хайх хэрэгтэй болбол Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот уулзалт зохион байгуулах тохиромжтой газар юм.

Дональд Трамп “Тохиролцох урлаг” хэмээх номондоо “Байршлаа сайжруулах”-ад анхаарахыг амжилттай яриа хэлэлцээ хийхэд нөлөөлөх 11 арга замын нэг гэж тодорхойлсон. Трамп-Кимийн уулзалт олон нөхцөл байдлаас хамаарах бөгөөд эдгээр нөхцөл байдлын нэг нь уулзалтын байршил юм.

Трамп-Ким нар тавдугаар сараас өмнө уулзах талаар мэдээлэл гарснаас хойш 12 цаг болоогүй байхад Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “Санал байна: АНУ-ын Ерөнхийлөгч Трамп Хойд Солонгосын удирдагч Ким нарын уулзалтыг Улаанбаатарт зохион байгуулах. Монгол бол хамгийн тохиромжтой, төвийг сахисан газар юм. Бид олон удаагийн чухал уулзалтууд, тэр дундаа Япон-Хойд Солонгосын уулзалтыг зохион байгуулсан. Зүүн Хойд Азийн асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ нь Монгол Улсын үргэлжлүүлсээр байгаа өв юм.” хэмээн жиргэсэн.

Улаанбаатар зохистой байршил болохыг нотлох найман шалтгаан байна:

Төвийг сахисан байдал. Монгол Улсад 1990 онд ардчилсан хувьсгал өрнөснөөс хойш улс төрийн төвийг сахих бодлого баримталж, бүс нутгийн бүхий л хөрш орнуудтайгаа найрсаг харилцааг хөгжүүлэх бодлого баримталж байгаа. 2015 онд Монгол Улс албан ёсоор төвийг сахисан статустай улс болох асуудал ч хөндөгдөж байсан.

АНУ-тай найрсаг харилцаатай. 1990 оноос хойш Монгол Улс АНУ-тай найрсаг харилцааг хөгжүүлж буй бөгөөд олон удаагийн өндөр түвшний айлчлал харилцан хийж, АНУ-ын тусламж дэмжлэг үзүүлж ирсний сацуу АНУ Монгол Улсыг хүндхэн орчинд байрладаг ч ардчиллыг тууштай баримтлагч орон гэж хардаг билээ.

БНАСАУ-тай найрсаг харилцаатай. Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өнгөрсөн хоёрдугаар сарын эхээр Пхеньянд айлчилсан бөгөөд Хойд Солонгос олон жилийн турш Монгол Улсад мянга мянган ажиллах хүчин илгээж байгаа. БНАСАУ-ын өнцгөөс харахад магадгүй хамгийн чухал зүйл нь Солонгосын дайны үед олон зуун хүүхэд Монголд өссөн бөгөөд энэ нь одоо ч мартагдаагүй байна.

Уулзалт Ази тивд болно. Хойд Солонгосын төлөөлөгчид Улаанбаатарт зөвхөн Хятадын нутаг дээгүүр нисээд эсвэл Хятад эсвэл Оросын нутгаар төмөр замаар явж хялбархан хүрэх боломжтой. АНУ-ын төлөөлөгчдийн хувьд ч мөн адил Япон эсвэл Өмнөд Солонгосоос зөвхөн Хятадын нутаг дээгүүр нисээд Улаанбаатарт хялбархан хүрэх боломжтой.

Өмнөх харилцаанууд. БНАСАУ-ын албаныхан өмнө нь гуравдагч талын засгийн газрын төлөөлөлтэй харилцаж байсны зэрэгцээ Монгол Улсын Засгийн газар зохион байгуулсан арга хэмжээндээ Хойд Солонгосыг оролцуулж байсан. Түүнчлэн Япон, БНАСАУ-ын засгийн газрын төлөөллүүд Улаанбаатарт 2007, 2012 онуудад уулзаж байсан. 2017 онд Монгол Улсын Засгийн газар Зүүн хойд Азийн асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээг зохион байгуулсан. Тус уулзалтад Хойд Солонгосын Гадаад хэргийн дэд сайд Ри Ёнг-Хо оролцож байсан бөгөөд бусад оролцогч орнуудын албаныхантай хэд хэдэн хоёр талт уулзалт хийж байсан. БНАСАУ-ын төлөөлөгчид тав тухтай байсан тул эдгээр уулзалтууд амжилттай болсон.

Найдвартай байдал. Трамп-Кимийн уулзалтын гол сэдвүүдийн нэг нь цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх асуудал билээ. Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид статусыг 2012 онд албан ёсоор хүлээн зөвшөөрсөн.

Улаанбаатарт уулзалт хийхийг АНУ-ын болон БНАСАУ-ын холбоотнууд хүлээн зөвшөөрөх боломжтой. Өмнөд Солонгосын Засгийн газар шууд оролцох байршлыг илүүд үзэх нь мэдээж ч тэдний хувьд Монгол бол хүлээн зөвшөөрч болохуйц байршил юм. Японы хувьд өнгөрсөн хугацаанд Монгол Улсын зуучлах саналыг сайшаан магтаж байсан бөгөөд уулзалтыг Солонгосын хойгоос өөр газарт зохион байгуулах нь хулгайлагдсан иргэдийн асуудлыг хэлэлцэх асуудлын жагсаалтад үлдэхэд нөлөөлөх болов уу. Ерөнхийлөгч Ши, Путин нарын хувьд ямар нэг тодорхой байршлыг илүүд үзэж байгаа эсэх нь тодорхойгүй ч аль аль нь Улаанбаатарт зохион байгуулахыг хүлээн зөвшөөрөх магадлал өндөртэй.

Чадавх. Уулзалтыг зохион байгуулахад олон зуун албаны хүмүүс оролцох сорилт тулгарах бөгөөд Улаанбаатарт төсөөтэй уулзалтууд зохион байгуулагдаж байсны хамгийн сүүлийнх нь 2016 оны зун зохион байгуулагдсан Ази, Европын уулзалт юм. Маш хүйтэн өвлийн дараа буюу тавдугаар сард Улаанбаатарын зүг чиглэсэн жуулчдын урсгал харьцангуй бага байх тул зочид буудал, онгоц зочлон очих хэвлэл мэдээллийнхэнд хүртэл хүрэлцээтэй байна.

Деннис Родман (АНУ-ын сагсан бөмбөгчин. Ким Жон Уны найз. mongoliaworld.net-ийн ред.) ямар нэгэн байдлаар оролцох боломжийг хязгаарлаж буй тул Панмунжомоос өөр газар хурал зохион байгуулах болбол Улаанбаатар боломжит сонголт юм.

Др.Жулиан Диеркес нь Канадын Ванкуверт байрлах Бритиш Колумбын их сургуулийн Ази судлалын хүрээлэнгийн дэд профессор бөгөөд тус сургуульд Олон нийтийн бодлого болон олон улсын харилцааны магистрын хөтөлбөрт багшилдаг юм. Ж.Диеркес Мэндээ нар http://blogs.ubc.ca.mongolia блогийг хөтөлдөг. Түүнийг твиттерт дагана уу (@jdierkes).

Жаргалсайханы Мэндээ нь Бритиш Колумбын их сургуульд улс төрийн шинжлэх ухааны докторын зэрэг горилогч юм. Түүний докторын судалгааны ажил нь Монгол Улсын ардчиллын хөгжил дэвшлийг судалж байгаа. Түүнийг дагана уу (@MendeeJ)

https://tribunecontentagency.com/article/8-reasons-why-mongolias-capital-ulaanbaatar-might-be-the-place-for-a-trump-kim-summit/

https://thediplomat.com/2018/03/8-reasons-why-mongolias-capital-ulaanbaatar-might-be-the-place-for-a-trump-kim-summit/

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-03-12 202.21.117.230

2007, 2012 онд Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байсан Япон, БНАСАУ-ын уулзалтууд нь төвийг сахихтай огтхон ч хамааралгүй байсныг онцлон тэмдэглье

Avatar

Зочин 2018-03-12 202.21.117.230

Элбэгдорж 2013 онд БНАСАУ-д айлчлахдаа Ким Жон-Унтай уулзана гэж Гадаад хэргийн сайд Пүрэвсүрэн нь дэлхийд зарлаж байсан боловч нөгөө Ким Жон-Ун нь Элбэгдоржийг хүлээж авч уулзаагүй шившигээ тарьсан билээ

Avatar

Зочин 2018-03-12 202.21.117.230

Хойд Солонгос хэзээч Монголд олон жилийн турш мянга мянган ажилчид илгэээж байгаагүй. Солонгосын дайны үед олон зуун хүүхэд Монголд өсөөгүй. 119 хүүхэд л асрамжид байж байгаад 1959 онд нутаг буцсан.
БНАСАУ-ын холбоотнууд гэж ямар улс байхгүй. Монгол Улсын цөмийн зэвсэггүй бүсийн статусыг 2012 онд хүлээн зөвшөөрөөгүй, харин НҮБ-ын Аюулгүй Зөвлөлийн байнгын 5 буюу Р5 баталгаа гаргаж өгсөн билээ.
Жаргалсайханы Мэндээ гэж энэ нөхөр олон улсын харилцааны талаар ямар ч мэдлэг байхгүй байна шүү дээ. Жульян Дайрекс бол Элбэгдоржийн байнга төвийг сахих санаачилгыг хурцаар шүүмжилдэг профессор шүү дээ.

Avatar

зочин 2018-03-12 180.149.93.14

ер нь монголчууд бид өдий хүртэл олон улсын тавцанд юу хийсэн гэдгээ харая. хэн ч биднээр чухал асуудлаа зохицуулуулах билээ дээ. олон улсын аюулгүй байдал гэж худлаа ярьж хоол олж идэгсэд олон болжээ

Avatar

ЗОЧИН 2018-03-12 66.181.180.197

ТРАМП – КИМ ийг ЭЛБЭГДОРЖИЙН УРИЛГААР УРЬЖ АВЧРААД МОЛЕКУЛ БАТБАЯР , Лу . БОЛД НАР ГЭРТЭЭ АВААЧИЖ ЦАЙЛАХ ЮМУУ , ХАЙШАА ЮМ . . . ЖИНХЭНЭ БАРДАК БОЛОХ НЬ ЭЭ . . .БОДВОЛ Лу.БОЛД СОЛОНГОСТ БАЙЛДААНЫ ОНГОЦНООСОО ХЯМД ЗАРЖ НИЙЛҮҮЛСЭН ГЭЖ САЙРХАХ ЮМ БАЙГАА , ТЭГЭЭД " КИМ " – ИЙГ ОНЦ БАЙЛДАГЧ ОДОНГООР , ТРАМПЫГ БАС БАТҮҮЛИЙН ДЭМЖЛЭГТЭЙГЭЭР " БААТАР " ЦОЛООР ШАГНУУЛАХ САНААТАЙ ЮМ БИЗДЭЭ . . .

Avatar

Зочин 2018-03-12 66.181.177.128

Tenegtetsgee. Yamae yumaaraa utaand jivj uheh teneguud bish bol mongold ireh ve

Avatar

Зочин 2018-03-12 27.123.214.103

КИМ ЮУ БОЛЛОО ГЭЖ НУТГААСАА ГАРДАГ ЮМ БЭ. ҮСРЭЭЛ ДУНДЫН БҮС. ТРАМП ТЭНД НЬ ОЧВОЛ ОНИГОО. ТЭГЭХЭЭР ЭНЭ УУЛЗАЛТ БОЛОХГҮЙ. ДООД ТҮВШНИЙХЭН УУЛЗААД ЮУ Ч ШИЙДЭХГҮЙ. НҮҮР НҮҮРЭЭ ХАРААГҮЙ ЦАГТ ХЭН НЬ Ч БУУЛТ ХИЙХГҮЙ. КИМ ЗОРИГ ГАРГААД ОРОС Х ЯТАД МОНГОЛД ИРЭХГҮЙ Л ДЭЭ.

Avatar

Зочин 2018-03-12 202.21.117.230

КИМ ЖОН УН ХОЛ ЯВАХГҮЙ. ВЛАДИВОСТОК Ч БАЙЖ МЭДНЭ. ЭСВЭЛ БЭЭЖИН БАЙЖ МЭДНЭ.ТЭГЭХ ТУСМАА ОНГОЦООР ХОЛ ЯВАХГҮЙ БОЛОВ УУ.

Avatar

Зочин 2018-03-12 103.9.91.40

Хэрэв Улаанбаатарт Уулзалт амжиллтай болвол дэлхийн энхтайванд монголчуудын оруулсан хувь нэмэр гэж үнэлэгдэнэ.

Avatar

Зочин 2018-03-12 202.21.117.230

Мөрөөдөхөд мөнгө төлөхгүй

Avatar

Зочин 2018-03-12 202.21.117.230

КИМ ЖОН УН НУТГААСАА ХОЛДОЖ ЧАДАХГҮЙ ГЭДГИЙГ УХАЖ ОЙЛГОДОГГҮЙ ЮМ БАЙХДАА. УУЛЗАЛТ ЦЭРЭГГҮЙ БҮС ПАНМҮНЖОМД Л БОЛНО. ЮМЫГ БОДИТОЙГООР ХАРЖ СУР. БИТГИЙ УУЛ ҮЗЭЭГҮЙ ХОРМОЙ ШУУЖ, УС ҮЗЭЭГҮЙ ГУТЛАА ТАЙЛ. ТЭГЭЭД БИТГИЙ ХӨӨРЦӨГЛӨӨД ХОШИГРООД БАЙ. ЗҮГЭЭР Л АСУУДАЛД ТАЙВАН, ГЭХДЭЭ СЭТГЭЛИЙН ХӨДЛӨЛД АВТАЛГҮЙ ХАНДАЖ СУР Ж.МЭНДЭЭ.

Avatar

Зочин 2018-03-12 202.21.117.230

Төвийг сахисан байдал гэж юугаа солиороод байгаа юм бэ. Монгол Улс төвийг сахисан улс гэж хаана ямар олон улсын болон дотоодын эрхзүйн баримт бичгээр баталчихсан юм бэ? Тэгээд улс төрийн ухааны доктор хамгаална гэж энэ Ж.Мэндээ гэгч нөхөр унгас алдаад байх юм. 1990 оноос хойш Монгол Улс төвийг сахих бодлого баримталж ирсэн гэж Монгол Улсын гадаад бодлогын түүхийг ингэж мушгин гуйвуулж болохгүй шүү. Судалгаа, дүн шинжилгээтэй ярьж бичиж сур. Энэ Жаргалсайханы Мэндээ гэгч лав л гадаад харилцааны ямар ч суурь мэдлэггүй нөхөр гэдэг нь маш тодорхой байна.

Avatar

зочин 2018-03-12 103.26.194.232

Трампыг 7-н буудалд гэр бариад оруулчих асуудалгүй.

Avatar

Эрдэнэ 2018-03-12 66.181.181.197

Монголчууд даруухан байх хэрэгтэй ш дээ. Дэлхийгээр нэг гуйж гуйлгачин царайлж царай алдаж байж ийм юм яриад яахав дээ.

Avatar

Зочин 2018-03-12 66.181.184.119

ИЙМ УУЛЗАЛТ БОЛОХГҮЙ ГАНЦ ШАЛТГААН ; ЯРАВГАР ТРАМПЫН ЯМБАНД НИЙЦЭХ ГАНЦ Ч ЗОЧИД БУУДАЛ МОНГОЛД АЛГА . ШАНГРИЛЛАГ БУУДАЛ ГЭЖ ҮЗЭХГҮЙ Л БАЙХ.

Avatar

Зочин 2018-03-12 83.76.166.132

Ene uulzalt bolson gazar tuuhend temdeglegden uldene

Avatar

яүшёхши 2018-03-12 124.158.124.169

iim uulzalt barag bkikhgui dee arai dood tybshingiin uulzaltaar neg tiish boloh biz

Avatar

Зочин 2018-03-12 124.158.109.140

Горилогч…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж