Трамп-Кимийн уулзалт Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулагдаж болох 8 шалтгаан

Хуучирсан мэдээ: 2018.03.12-нд нийтлэгдсэн

Трамп-Кимийн уулзалт Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулагдаж болох 8 шалтгаан

Трамп-Кимийн уулзалт Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулагдаж болох 8 шалтгаан

Шинжээчийн тойм

Жаргалсайханы Мэндээ (Канадын Ванкуверт байрлах Бритиш Колумбын их сургуульд улс төрийн шинжлэх ухааны докторын зэрэг горилогч)

Жулиан Диеркес (Канадын Ванкуверт байрлах Бритиш Колумбын их сургуулийн Ази судлалын хүрээлэнгийн дэд профессор)

Дипломат сэтгүүл, 2018 оны 3-р сарын 10

Дипломат сэтгүүлийн нийтлэлч Анкит Панда саяхан бичсэн “Ким Жон Унтай дээд хэмжээний уулзалт хийхээс өмнө Трампын засаг захиргааны хариулах ёстой 8 асуулт” хэмээх өгүүлэлдээ уулзалтын байрлалын асуудлыг багтаасан. “Трамп Ким Жон Унтай уулзахаар Хойд Солонгост айлчилж уулзалтын талаар улам их буулт хийхгүй байх нь зүйтэй” гэх Пандагийн үзэж байгаагаар энэ асуудлыг шийдэх хамгийн боломжит шийдэл нь Панмунжом хэдий ч Трампын засаг захиргаа өөр шийдэл хайх хэрэгтэй болбол Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот уулзалт зохион байгуулах тохиромжтой газар юм.

Дональд Трамп “Тохиролцох урлаг” хэмээх номондоо “Байршлаа сайжруулах”-ад анхаарахыг амжилттай яриа хэлэлцээ хийхэд нөлөөлөх 11 арга замын нэг гэж тодорхойлсон. Трамп-Кимийн уулзалт олон нөхцөл байдлаас хамаарах бөгөөд эдгээр нөхцөл байдлын нэг нь уулзалтын байршил юм.

Трамп-Ким нар тавдугаар сараас өмнө уулзах талаар мэдээлэл гарснаас хойш 12 цаг болоогүй байхад Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “Санал байна: АНУ-ын Ерөнхийлөгч Трамп Хойд Солонгосын удирдагч Ким нарын уулзалтыг Улаанбаатарт зохион байгуулах. Монгол бол хамгийн тохиромжтой, төвийг сахисан газар юм. Бид олон удаагийн чухал уулзалтууд, тэр дундаа Япон-Хойд Солонгосын уулзалтыг зохион байгуулсан. Зүүн Хойд Азийн асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ нь Монгол Улсын үргэлжлүүлсээр байгаа өв юм.” хэмээн жиргэсэн.

Улаанбаатар зохистой байршил болохыг нотлох найман шалтгаан байна:

Төвийг сахисан байдал. Монгол Улсад 1990 онд ардчилсан хувьсгал өрнөснөөс хойш улс төрийн төвийг сахих бодлого баримталж, бүс нутгийн бүхий л хөрш орнуудтайгаа найрсаг харилцааг хөгжүүлэх бодлого баримталж байгаа. 2015 онд Монгол Улс албан ёсоор төвийг сахисан статустай улс болох асуудал ч хөндөгдөж байсан.

АНУ-тай найрсаг харилцаатай. 1990 оноос хойш Монгол Улс АНУ-тай найрсаг харилцааг хөгжүүлж буй бөгөөд олон удаагийн өндөр түвшний айлчлал харилцан хийж, АНУ-ын тусламж дэмжлэг үзүүлж ирсний сацуу АНУ Монгол Улсыг хүндхэн орчинд байрладаг ч ардчиллыг тууштай баримтлагч орон гэж хардаг билээ.

БНАСАУ-тай найрсаг харилцаатай. Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өнгөрсөн хоёрдугаар сарын эхээр Пхеньянд айлчилсан бөгөөд Хойд Солонгос олон жилийн турш Монгол Улсад мянга мянган ажиллах хүчин илгээж байгаа. БНАСАУ-ын өнцгөөс харахад магадгүй хамгийн чухал зүйл нь Солонгосын дайны үед олон зуун хүүхэд Монголд өссөн бөгөөд энэ нь одоо ч мартагдаагүй байна.

Уулзалт Ази тивд болно. Хойд Солонгосын төлөөлөгчид Улаанбаатарт зөвхөн Хятадын нутаг дээгүүр нисээд эсвэл Хятад эсвэл Оросын нутгаар төмөр замаар явж хялбархан хүрэх боломжтой. АНУ-ын төлөөлөгчдийн хувьд ч мөн адил Япон эсвэл Өмнөд Солонгосоос зөвхөн Хятадын нутаг дээгүүр нисээд Улаанбаатарт хялбархан хүрэх боломжтой.

Өмнөх харилцаанууд. БНАСАУ-ын албаныхан өмнө нь гуравдагч талын засгийн газрын төлөөлөлтэй харилцаж байсны зэрэгцээ Монгол Улсын Засгийн газар зохион байгуулсан арга хэмжээндээ Хойд Солонгосыг оролцуулж байсан. Түүнчлэн Япон, БНАСАУ-ын засгийн газрын төлөөллүүд Улаанбаатарт 2007, 2012 онуудад уулзаж байсан. 2017 онд Монгол Улсын Засгийн газар Зүүн хойд Азийн асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээг зохион байгуулсан. Тус уулзалтад Хойд Солонгосын Гадаад хэргийн дэд сайд Ри Ёнг-Хо оролцож байсан бөгөөд бусад оролцогч орнуудын албаныхантай хэд хэдэн хоёр талт уулзалт хийж байсан. БНАСАУ-ын төлөөлөгчид тав тухтай байсан тул эдгээр уулзалтууд амжилттай болсон.

Найдвартай байдал. Трамп-Кимийн уулзалтын гол сэдвүүдийн нэг нь цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх асуудал билээ. Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид статусыг 2012 онд албан ёсоор хүлээн зөвшөөрсөн.

Улаанбаатарт уулзалт хийхийг АНУ-ын болон БНАСАУ-ын холбоотнууд хүлээн зөвшөөрөх боломжтой. Өмнөд Солонгосын Засгийн газар шууд оролцох байршлыг илүүд үзэх нь мэдээж ч тэдний хувьд Монгол бол хүлээн зөвшөөрч болохуйц байршил юм. Японы хувьд өнгөрсөн хугацаанд Монгол Улсын зуучлах саналыг сайшаан магтаж байсан бөгөөд уулзалтыг Солонгосын хойгоос өөр газарт зохион байгуулах нь хулгайлагдсан иргэдийн асуудлыг хэлэлцэх асуудлын жагсаалтад үлдэхэд нөлөөлөх болов уу. Ерөнхийлөгч Ши, Путин нарын хувьд ямар нэг тодорхой байршлыг илүүд үзэж байгаа эсэх нь тодорхойгүй ч аль аль нь Улаанбаатарт зохион байгуулахыг хүлээн зөвшөөрөх магадлал өндөртэй.

Чадавх. Уулзалтыг зохион байгуулахад олон зуун албаны хүмүүс оролцох сорилт тулгарах бөгөөд Улаанбаатарт төсөөтэй уулзалтууд зохион байгуулагдаж байсны хамгийн сүүлийнх нь 2016 оны зун зохион байгуулагдсан Ази, Европын уулзалт юм. Маш хүйтэн өвлийн дараа буюу тавдугаар сард Улаанбаатарын зүг чиглэсэн жуулчдын урсгал харьцангуй бага байх тул зочид буудал, онгоц зочлон очих хэвлэл мэдээллийнхэнд хүртэл хүрэлцээтэй байна.

Деннис Родман (АНУ-ын сагсан бөмбөгчин. Ким Жон Уны найз. mongoliaworld.net-ийн ред.) ямар нэгэн байдлаар оролцох боломжийг хязгаарлаж буй тул Панмунжомоос өөр газар хурал зохион байгуулах болбол Улаанбаатар боломжит сонголт юм.

Др.Жулиан Диеркес нь Канадын Ванкуверт байрлах Бритиш Колумбын их сургуулийн Ази судлалын хүрээлэнгийн дэд профессор бөгөөд тус сургуульд Олон нийтийн бодлого болон олон улсын харилцааны магистрын хөтөлбөрт багшилдаг юм. Ж.Диеркес Мэндээ нар http://blogs.ubc.ca.mongolia блогийг хөтөлдөг. Түүнийг твиттерт дагана уу (@jdierkes).

Жаргалсайханы Мэндээ нь Бритиш Колумбын их сургуульд улс төрийн шинжлэх ухааны докторын зэрэг горилогч юм. Түүний докторын судалгааны ажил нь Монгол Улсын ардчиллын хөгжил дэвшлийг судалж байгаа. Түүнийг дагана уу (@MendeeJ)

https://tribunecontentagency.com/article/8-reasons-why-mongolias-capital-ulaanbaatar-might-be-the-place-for-a-trump-kim-summit/

https://thediplomat.com/2018/03/8-reasons-why-mongolias-capital-ulaanbaatar-might-be-the-place-for-a-trump-kim-summit/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж