Сэбастиан Пинера БНЧУ-ын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдлоо

Хуучирсан мэдээ: 2018.03.12-нд нийтлэгдсэн

Сэбастиан Пинера БНЧУ-ын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдлоо

Сэбастиан Пинера БНЧУ-ын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдлоо

Өнгөрөгч ням гараг /2018.03.11/ БНЧУ-ын сонгуулиар Сэбастиан Пинера БНЧУ-ын Ерөнхийлөгчөөр  дахин сонгогдож үүрэгт ажлаа хүлээн авлаа. 2010-2014 онуудад Ерөнхийлөгчийн албыг хашиж байсан бөгөөд Мишель Бачелет Ерөнхийлөгчийн албыг хашсан дөрвөн жилийн дараа ийнхүү хоёр дахь удаагаа сонгогдож байна.

Форбес сэтгүүлийн мэдээлж буйгаар, Сэбастиан Пинера нь Чили Улсын 4 дэх чинээлэг нэгэнд тооцогддог бөгөөд 2,8 тэрбум ам.долларын хөрөнгөтэй юм. Одоогоор 68 настай тэрбээр 2022 он хүртэл Ерөнхийлөгчийн албыг хаших бөгөөд Татварыг бууруулах мөн Хөрөнгө оруулалтыг ихээр татах болно гэсэн амлалтыг өгөөд байгаа юм.

Бүх нийтийн сонгууль 2017 оны арванхоёрдугаар сарын 17-д болсон бөгөөд найман нэр дэвшигчид дундаас хамгийн өндөр буюу нийт сонгогчдын 36% ийн саналыг авсан.

М.ЧУЛУУНТОГОО

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж