БНСУ-ын Гадаад хэргийн сайд АНУ-д айлчилна

Хуучирсан мэдээ: 2018.03.12-нд нийтлэгдсэн

БНСУ-ын Гадаад хэргийн сайд АНУ-д айлчилна

БНСУ-ын Гадаад хэргийн сайд АНУ-д айлчилна

БНСУ-ын Гадаад хэргийн сайд Кан Гён Хва гуравдугаар сарын 15-17-ны хороонд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсонтой хэлэлцээ хийхээр тус улсад айлчлах гэж байна. 

Талууд Солонгосын хойг дахь хурдацтай өөрчлөгдөж буй нөхцөл байдлын талаар санал солилцох бөгөөд хоёр солонгосын хэлэлцээг үргэжлүүлэх, цаашдын хамтын ажиллагааны төлөвлөгөөний талаар хэлэлцэх ажээ.

Айлчлалынхаа хүрээнд Кан Гён Хва АНУ-ын Конгрессын төлөөлөгчидтэй уулзахаар төлөвлөж байна. Энэ уулзалтаараа  Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн асуудлыг энхийн замаар шийдэх арга замд анхаарал хандуулах асуудлыг хэлэлцэх гэнэ. 

А.АНИР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж