Н.Цэрэнбат: Богд уулын орчмын хоёр зөвшөөрлийг цуцалсан

Хуучирсан мэдээ: 2018.03.12-нд нийтлэгдсэн

Н.Цэрэнбат: Богд уулын орчмын хоёр зөвшөөрлийг цуцалсан

Н.Цэрэнбат: Богд уулын орчмын хоёр зөвшөөрлийг цуцалсан

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат өнөөдөр /2018.03.12/ мэдээлэл хийлээ. Тус яамнаас нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж иргэд, аж ахуй нэгжүүдээс гомдол санал хүлээж авахаар болжээ. Нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр иргэдээс ирсэн гомдол саналуудыг нэгтгэн байгаль орчин, аялал жуулчлалын салбарын удирдах ажилтны зөвлөгөөнөөр авч хэлэлцэх юм байна.

Байгаль, орчин аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат “Засгийн газраас 2018 оныг хариуцлагын жил болгон зарласантай холбогдуулан харьяа агентлаг, байгууллагаадын үйл ажиллагаатай танилцах, цаашид ажиллаж байна. Үүний хүрээнд орон даяар байгаль орчин, аялал жуулчлалын яамны нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулахаар болж байна. Энэ өдөрлөг энэ салбарт тулгамдаж байгаа ард иргэд,  аж ахуй нэгжүүдэд тулгамдаж буй асуудал, учирч буй хүндрэлийг бүртгэнэ. Мөн үүний дагуу ирсэн саналуудыг нэгтгэж, мэдээллийг боловсруулахаар төлөвлөсөн. Дөрөвдүгээр сард багтаан байгаль орчин, аялал жуулчлалын салбарын удирдах ажилтны зөвлөгөөний зохион байгуулна” гэлээ. 


Үүний дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө. 

-Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ямар ажил хийгдэж байна вэ. Хэдийгээр дулаарч утаа буурсан ч гэсэн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ямар арга хэмжээ авч байна вэ?

Засгийн газраас Агаар, орчныг бууруулах үндэсний хороо хуралдаж, тодорхой ажлууд хийхээр баталсан. Энэ хүрээнд яам, Улаанбаатар хотын Засаг даргын тамгын газартай хамтран хэд хэдэн ажлууд хийгдсэн. Зарим ажил нь судалгааны дүгнэлт дээр байна. Үндэсний хороо энэ долоо хоногт хуралдаж, 2018 онд хийх ажлын төлөвлөгөө болон гүйцэтгэх ажлуудтай танилцана. 

-Цэвэрлэх байгууламжийн ажил ямар шатандаа явна вэ?

-Барилга, хот байгуулалтын яаманд Цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалттай холбоотой нэгдсэн ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байгаа. Шинээр баригдах Цэвэрлэх байгууламжид тавигдах байгаль орчны үнэлгээ, лагны үнэр дарах, тээвэрлэх чиглэлээр мэргэжлийн зөвлөгөөгөө өгсөн. Ажлын хэсгүүд хуралдаж, эцсийн шийдээ гаргаагүй байх шиг байна. 

-Монгол Улс нэг сая жуулчин хүлээж авна гэдгээ зарласан. Энэ зорилгодоо хэзээ хүрэх вэ?

Аялал жуулчлалын шугамаар ирэх жуулчны тоог нэг саяд хүргэх зорилго тавиад ажиллаж байна. Сая Берлинд болсон олон улсын үзэсгэлэнд Монгол Улсаа төлөөлөөд оролцоод ирлээ. Жуулчин хүлээж авах аялал жуулчлалын маршрутыг манай яамнаас боловсруулж, дөрөвдүгээр сард багтааж Засгийн газрын хуралдаанаар батлуулахаар ажиллаж байна. Энэ маршрут батлагдвал Монгол Улс аялал жуулчлалын салбарт ямар бодлого, чиглэл баримтлах нь тодорхой болно. 

-Ногоон зээлийн сан байгуулах ажил ямар шатандаа яваа бэ?

-Энэ сангийн Монголын талын ТУЗ өнгөрсөн долоо хоногт хуралдсан. Хоёр талаасаа ойлголцож чадвал зургадугаар сараас хэлэлцээр эхэлж, аравдугаар сард ажил эхэлнэ гэсэн төсөөлөлтэй байна.

-Цаашид шонхор барих зөвшөөрөл дээр хязгаарлалт тавих уу?

-Шонхор барих зөвшөөрөл олголтыг хориглосон байгаа. Намайг сайдын ажил авснаас хойш шонхортой холбогдолтой асуудал огт яригдаагүй.

-Нөхөн сэргээлт улсын хэмжээнд хэр үр дүнтэй хийгдэж байна бэ? 

Нөхөн сэргээлттэй холбоотой хууль тогтоомжуудын биелэлт улс орон даяар маш муу хэрэгжиж байгаа. Тухайн орон нутгийн ИТХ нөхөн сэргээлтээс олсон орлогоо зрриулалтын бусаар зарцуулдаг. Үүнээс үүдээд маш их асуудал үүсдэг. Бид энэ асуудлаа цаашдаа зайлшгүй засах хэрэгтэй. Зарцуулах ёстой мөнгөө бүгдийг нь зарцуулж хэвших ёстой. Иргэд итгэл хүлээж гарч ирсэн орон нутгийн ИТХ-ын төлөөлөгчид энэ чиглэлд илүү санаачлагатай ажиллах шаардлагатай байгаа.

-Богд уулыг тойроод барилга баригдаж байгаа асуудал шүүмжлэл дагуулдаг. Үүн дээр салбар яам ямар бодлого барин ажиллах бэ?

Сайдын ажлаа авснаас хойш Богд уултай холбоотой 2-3 зөвшөөрлийг цуцалсан байгаа. Бидэн дээр ирж буй санал гомдлын бараг 80 гаруй хувь нь Богд уултай холбоотой асуудал байдаг. Тиймээс яамнаас тусад нь ажлын хэсэг гарч ажиллаж байгаа. Ер нь цаашдаа энэ асуудлыг хот өөрөө шийдэж байх учиртай юм билээ. Манайтай холбоотой Богд уулын зургаан ам байдаг. Эдгээр амуудад аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд салбар яам анхааран ажиллана.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж