Хуурамч мөнгөн тэмдэгтээр гүйлгээ хийсэн иргэдийг шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2018.03.12-нд нийтлэгдсэн

Хуурамч мөнгөн тэмдэгтээр гүйлгээ хийсэн иргэдийг шалгаж байна

Хуурамч мөнгөн тэмдэгтээр гүйлгээ хийсэн иргэдийг шалгаж байна

Он гарсаар цагдаагийн байгууллагад хуурамч мөнгөн тэмдэгтээр худалдаа хийсэн зургаан тохиолдол бүртгэгджээ. Тухайлбал, өнгөрөгч хоёрдугаар сард Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг караокед хуурамч 20 мянгатаар гүйлгээ хийжээ.

Мөн гуравдугаар сарын 1-нд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах хүнсний дэлгүүрт хуурамч 10 мянгатын дэвсгэртээр үйлчлүүлсэн хэргийг харьяалах цагдаагийн хэлтсүүдэд шалгаж буй. Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах шатахуун түгээх станцад хуурамч мөнгөн дэвсгэртээр гүйлгээ хийгээд зугтсаныг тус дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст одоогоор шалгаж байна. 

Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд оршин суух хаягтай, 34 настай, эмэгтэй А нь тус шатахуун түгээх станцаар үйлчлүүлэхдээ хоёр ширхэг хуурамч 20 мянгатын дэвсгэртээр гүйлгээ хийснийг тогтоожээ.

Иймээс иргэд болон хувиараа жижиг дунд бизнес эрхлэгч нарыг энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж мөнгөн тэмдэгтийн нууцлалыг шалгаж байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Э.Ариун 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж