ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан санал хураалт өнгөрөгч ням гараг /2018.03.11/-т АНУ-д болж өндөрлөлөө. Сиэтл хот дахь Оросын Ерөнхий консул Лос Анжелес, Сан Франциско хотуудад оршин суудаг ОХУ-ын иргэд саналын хуудсаа бөглөж чадсангүй гэж мэдэгдэв.
“Эхний хоёр хотод ямар нэг асуудал гараагүй. Бүх зүйл тайван байсан. Лос Анжелес-д, ямар нэг шалтгаантай саад тотгор байлаа” хэмээн Ерөнхий консул хэлжээ. АНУ-ын 10 хотод сонгуулийн санал хураах байр ажиллана. Вашингтон дахь ОХУ-ын элчин сайдын яаманд өгсөн Оросын Холбооны Улсын дипломат үүргийн дагуу гуравдугаар сарын 18-нд санал хураалтыг эхлүүлэх болно хэмээн мэдэгджээ.
М.ЧУЛУУНТОГОО