ОХУ-ын Их театрт дэлхийн шилдэг уран бүтээлчдийн оролцдог олон улсын мэргэжлийн дуу хөгжмийн “Bravo” ёслолын Хүндэт шагнал гардуулах арга хэмжээнд өнгөрөгч бямба гаригт (2018.03.11) боллоо.
Евразийн 15 улсын мэргэжлийн уран бүтээлчид уг ёслолоос Хүндэт шагнал хүртсэн бөгөөд тэдний дунд Гавьяат жүжигчин Э.Амартүвшин багтлаа.
Тэрбээр “Их театрын тайзнаа дуулахдаа юуны өмнө эх орныхоо нүүр царай болж, Монгол Улсаа төлөөлж энэхүү нэр хүндтэй шагналыг хүртэж байгаадаа туйлын их баяртай байна. Энэ бол олон улсын уран бүтээлчдийг нэгтгэж байгаа гайхамшигтай шагнал юм. Гайхамшигтай домогт тайзан дээрээс өнөөдөр та бүхэндээ өөрийн дуу хоолойгоо хүргэж байгаадаа хязгааргүй баяртай байна. Энэ том шагнал миний цаашдын уран бүтээлийн замналд маш их амжилтыг дагуулах болно. Маш их баярлалаа’ гэсэн байна.
Соёлын элч, Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Э.Амартүвшинээс гадна БНСУ-ын Сүми Чо, Японы Сэити Фүрүкава, БНХАУ-ын Лианг Ли нар Хүндэт шагнал хүртжээ.
Дэлхийн шилдэг уран бүтээлчдийн оролцдог олон улсын мэргэжлийн дуу хөгжмийн “Bravo” ёслолын арга хэмжээ уран бүтээлчдийн ур чадварыг бодит үзүүлэлтүүдэд тулгуурлан шалгаруулдагаараа бусад шагналаас ялгаатай. Нийтийн болон мэргэжлийн хөгжмийн гэсэн хоёр ангилалд нэр дэвшүүлэн олон улсын шүүгчдийн үнэлгээгээр тодруулдаг байна.
00 2018-03-12 213.221.44.181
Gaihamshig ene bol
Баярхүү 2018-03-12 66.181.185.36
Бахархаж байна, баяр хүргэе!
Зочин 2018-03-12 202.70.34.244
Erdemtei hun daruu gej. saihan duuchin shuu
зочин 2018-03-12 103.26.194.232
Гайхамшигтай үнэхээр баярлаж байна аа Амартүвшиндээ цаашдын уран бүтээлд нь өндөрөөс өндөр амжилт хүсэн ерөөе.
Зочин 2018-03-12 27.123.212.135
Wow
Зочин 2018-03-12 202.179.30.194
сайхан баритон
Зочин 2018-03-12 202.9.47.178
амартүвшинд баяр хүргэж амжилт хүсэж байна. эх орныхоо нэрийг өндөрт мандуулж яваа танаар бид бахархаж байна.