Энэтхэгийн Уттар Прадеш муж дахь улсын эмнэлэгт осолд орсон өвчтөний тайрсан хөлийг толгойд нь ивсэн хэргээс болж хоёр эмчийн эмчлэх эрхийг хүчингүй болгож, мөрдөн байцаалт явуулжээ.
Осолд орж, ноцтой гэмтэл авсан өвчтөний толгой дор тайрсан хөл ивсэн байхыг хэн нэг нь зургийг нь авснаас энэ хэрэг мандсан байна.
Энэ хэргийн учрыг олохын тулд эмнэлгийн захиргаанаас дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг томилсон ажээ. Хэрэгт мөрдөн шалгалт явуулсны эцэст буруутай хоёр эмчийг олж, эмчлэх эрхийг нь хасчээ. Өвчтөн 28 настай Ганшям гэгч залуу бөгөөд автобусны осолд орж, хүнд гэмтэлтэй эмнэлэгт хүргэгдсэн байжээ.
Залуугийн хамаатнуудын нэг нь эмчээс толгойных нь доор тайрсан хөл биш, дэр тавьж өгөөч гэж гуйсан боловч үл тоосон ажээ. Харин дараа нь нэг хамаатан нь дэлгүүрээс дэр авчирч, толгой доор нь тавьсан байна.
Энэтхэгийн улсын эмнэлгүүд төсөв муутайгаас тоног төхөөрөмж, ор хүрэлцээгүй учраас цөөхөн хэдэн эмч, мэргэжилтнүүд олон сая өвчтөнд хүрч үйлчлэх ёстой болдог байна.
Өнгөрсөн жил л гэхэд Уттар Прадеш мужийн улсын эмнэлэгт хүчилтөрөгчийн дутагдлын улмаас нэг долоо хоногийн хугацаанд арав гаруй хүүхэд амиа алдсан тохиолдол гарсан билээ.
Өнгөрсөн долоо хоногт дээрх мужид нэг удаагийн тариурыг олон дахин ашиглаж, 46 хүнд ХДХВ тараасан хэргээр эмчлэх эрхгүй нэгэн эмчийг баривчлан хорьсон байна.
Эх сурвалж: Agence France – Presse
Anu,New York 2018-03-12 67.81.182.161
Mongolchuud uilagnahaa bolij ooriigoo,orh geree,a.a gaa ood ni tataj amidarmaar ym
Bi neg ymiig hatuu oilgoson,tor chinii toloo yu ch hiihgui,chi ooroo hii,bod,uhaantai bai
He 2018-03-12 67.81.182.161
Hetsuu,3 billions hun schooner gedeg hetsuu,dergui orhison ni deer
Зочин 2018-03-12 103.229.122.134
Манайх шиг хариуцлагагүй эмч нар бас байдаг л юм байна даа!
Зочин 2018-03-12 182.160.38.247
tangarag orgoson emch hyn tsamtsaa tailaad evheed iveed ogoh estoi baih shyy.
Зочин 2018-03-12 202.170.84.188
манайд гэдэсийг нь хагалахда мартсан хайчаа 20 жилийн дараа авсан эмч гавьяат болоод л шагнуулдаг шдээ
carlsen 2018-03-12 202.131.225.150
Энэтхэг ийм байгаа бол Манай Монголчууд жаргаж байгаан байнадоо.