Өвчтөний толгойд тайрсан хөлийг нь ивсэн эмчийн эрхийг хасав

Хуучирсан мэдээ: 2018.03.12-нд нийтлэгдсэн

Өвчтөний толгойд тайрсан хөлийг нь ивсэн эмчийн эрхийг хасав

Өвчтөний толгойд тайрсан хөлийг нь ивсэн эмчийн эрхийг хасав

Энэтхэгийн Уттар Прадеш муж дахь улсын эмнэлэгт осолд орсон өвчтөний тайрсан хөлийг толгойд нь ивсэн хэргээс  болж хоёр эмчийн эмчлэх эрхийг хүчингүй болгож, мөрдөн байцаалт явуулжээ.

Осолд орж, ноцтой гэмтэл авсан өвчтөний толгой дор тайрсан хөл ивсэн байхыг хэн нэг нь зургийг нь авснаас энэ хэрэг мандсан байна.

Энэ хэргийн учрыг олохын тулд эмнэлгийн захиргаанаас дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг томилсон ажээ. Хэрэгт мөрдөн шалгалт явуулсны эцэст буруутай хоёр эмчийг олж, эмчлэх эрхийг нь хасчээ.  Өвчтөн 28 настай Ганшям гэгч залуу бөгөөд автобусны осолд орж, хүнд гэмтэлтэй эмнэлэгт хүргэгдсэн байжээ.

Залуугийн хамаатнуудын нэг нь эмчээс толгойных нь доор тайрсан хөл биш, дэр тавьж өгөөч гэж гуйсан боловч үл тоосон ажээ.  Харин дараа нь нэг хамаатан нь дэлгүүрээс дэр авчирч, толгой доор нь тавьсан байна.

Энэтхэгийн улсын эмнэлгүүд төсөв муутайгаас тоног төхөөрөмж, ор хүрэлцээгүй учраас цөөхөн хэдэн эмч, мэргэжилтнүүд олон сая өвчтөнд хүрч үйлчлэх ёстой болдог байна.

Өнгөрсөн жил л гэхэд Уттар Прадеш мужийн улсын эмнэлэгт хүчилтөрөгчийн дутагдлын улмаас нэг долоо хоногийн хугацаанд арав гаруй хүүхэд амиа алдсан тохиолдол гарсан билээ.

Өнгөрсөн долоо хоногт дээрх мужид нэг удаагийн тариурыг олон дахин ашиглаж, 46 хүнд ХДХВ тараасан хэргээр эмчлэх эрхгүй нэгэн эмчийг баривчлан хорьсон байна.

Эх сурвалж: Agence France – Presse

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж