НББСШУ-ны Байнгын хороо дэмжиж ажилласан хуулиудаас танилцуулж байна

Хуучирсан мэдээ: 2018.03.12-нд нийтлэгдсэн

НББСШУ-ны Байнгын хороо дэмжиж ажилласан хуулиудаас танилцуулж байна

НББСШУ-ны Байнгын хороо дэмжиж ажилласан хуулиудаас танилцуулж байна

2017 оны Hамрын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 16 удаа хуралдаж, 11 хууль, Улсын Их Хурлын 5 тогтоол, Байнгын хорооны 10 тогтоол, хяналт шалгалтын 4 тайлан болон бусад асуудлыг хэлэлцсэн бөгөөд хууль, тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг 57 удаа хуралдсан байна. Хэлэлцэх эсэхийн 11 санал, дүгнэлт, анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай 3 санал, дүгнэлт Байнгын хорооны эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай 1 танилцуулга, анхны болон эцсийн хэлэлцүүлгээр 58 зарчмын зөрүүтэй саналын томьёолол бэлтгэж, нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж санал хураалгажээ. 

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дэмжиж ажилласан хуулиудаас Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг таницуулж байна:

Нийгмийн даатгалын болон халамжийн тухай хуулиудад 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр оруулсан өөрчлөлтөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг жилд 6 сараар буюу таван насаар 65 насанд хүргэхээр шийдвэрлэсэн нь монгол хүний дундаж наслалтын өсөлттэй нийцэхгүй байсан  мөн тэтгэвэр тогтоолгох нас ойртож, хүлээлт үүссэн даатгуулагч иргэдийг бухимдуулж байна. 

Түүнчлэн бага орлоготой, ядуу бүлгийн иргэдийн болон хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилладаг иргэдийн дундаж наслалт захиргааны ажил эрхэлдэг иргэдээс бага байна. 

Төр, засгийн бодлогын хүмүүнлэг шинж байдлын хүрээнд хүүхэд төрүүлэх, өсгөж хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд, өндөр настныг асрах, халамжлахад эмэгтэйчүүдийн үүрэг их байдгийг хүлээн зөвшөөрч дийлэнх оронд эмэгтэйчүүдийн тэтгэвэрт гарах насыг эрэгтэйчүүдийнхээс эрт тогтоож байна. 

Иймд тэтгэврийн насыг жилд 3 сараар нэмэх,  ердийн нөхцөлөөр эмэгтэйчүүд 55, эрэгтэйчүүд 60 насандаа, мөн хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлөөр 45-55 насанд хүрсэн даатгуулагч өөрөө хүсвэл тэтгэвэр тогтоолгох эрхийг хуульчлах шаардлагатай байна. 

2.Тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг даатгуулагч тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх аль дуртай дараалсан 5 жилд төлсөн шимтгэлээс тооцож гаргасан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос тооцож байна. Нийгмийн даатгалын тогтолцоотой ихэнх улс оронд энэ хугацааг доод тал нь 10 жил, улмаар шимтгэл төлсөн бүх  жилүүдийн цалингаас тооцож байна. 

Одоогийн хуулийн заалт нь иргэд даатгуулагчдыг тэтгэвэрт гарах насанд ойртох үедээ 5 жил дараалан шимтгэлээ өндрөөр төлж, бусад жилүүдийн цалинг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон төлж байгаагаас болон тэтгэврийн сангийн орлого багасаж, тэтгэврийн зардал, улмаар сангийн алдагдал нэмэгдэхэд нөлөөлж байна.  Иймд энэхүү дараалсан 5 жилийн хугацааг аажмаар буюу 2019 онд 1 жилээр, 2020 онд 1 жилээр нэмж 7 жил болгох шаардлагатай гэж үзэв. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж