Хуучирсан мэдээ: 2018.03.12-нд нийтлэгдсэн

Х.Кейн бэртэл авлаа

Х.Кейн бэртэл авлаа

Английн шигшээ баг болон Тоттенхэм Хотспур клубын довтлогч Х.Кейн өнгөрсөн ням гаригт лигийн 30-р тойргийн хүрээнд Борнмут клубтэй хийсэн тоглолтын үеэр бэртэл авч талбайг орхилоо. Тэрбээр тоглолтын 30 дахь минутанд Борнмутын хаалгач А.Беговичтой мөргөлдөж баруун хөлнийхөө шагайнд бэртэл авсан байна. Тус тоглолтын дараа Тоттенхэм Хотспур клубын дасгалжуулагч М.Почеттино “Би том асуудал биш гэдэгт итгэж байна. Бид санаа зовж байгаа ч хүлээх хэрэгтэй байна” хэмээн ярьжээ.

Бэртэл авч талбайг орхисон Х.Кейнийг ирэх бямба гаригт ФА цомын шөвгийн 8-д Суонси Сити клубтэй хийх тоглолт болон Английн шигшээ багийн ирэх долоо хоногт Нидерланд болон Италийн шигшээ багтай хийх тоглолт хүлээж байгаа. Гэвч Х.Кейний бэртлийн талаарх эцсийн мэдээлэл гараагүй байгаа бөгөөд хэсэг хугацаанд талбайг орхих магадлалтай болоод байна.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж