Оросын тагнуулч мэдрэлд нөлөөлөх химийн бодисоос хордсоныг тогтоожээ | News.MN

Оросын тагнуулч мэдрэлд нөлөөлөх химийн бодисоос хордсоныг тогтоожээ

Хуучирсан мэдээ: 2018.03.12-нд нийтлэгдсэн

Оросын тагнуулч мэдрэлд нөлөөлөх химийн бодисоос хордсоныг тогтоожээ

Оросын тагнуулч мэдрэлд нөлөөлөх химийн бодисоос хордсоныг тогтоожээ

Оросын тагнуулын ажилтан асан Сергей Скрипал болон түүний охин Юлия нар Английн Солсбери хотод мэдрэлд нөлөөлөх химийн хорт бодисын халдлагад өртсөн нь тогтоогджээ. Солсбери дэх Зиззи итали ресторан болон Милл нэртэй пабд гуравдугаар сарын 4-ний өдрийн орон нутгийн цагаар 13 цагаас 5-ний үдшийн хооронд үйлчлүүлсэн иргэдэд тухайн үед өмсч байсан хувцсаа ариутгахыг шинжээчид анхааруулжээ.

Шинжээчид Сергей Скрипал болон түүний охин Юлия нараас бусад хүмүүст мэдрэлд нөлөөлөх бодис аюул учруулаагүй гэж таамаглаж байгаа боловч сэргийлэх үүднээс ийм анхааруулга гаргасан байна.  Харин Оросын тагнуулын ажилтан асан Сергей Скрипал болон түүний охин Юлия нар одоогоор эмнэлэгт биеийн байдал нь тун хүнд  байдалтай байгаа гэнэ. Тэднийг өнгөрсөн ням гаригт Солсбери дэх худалдааны төвийн ойролцоох сандал дээр ухаангүй хэвтэж байхад нь олсон ажээ.

Ерөнхийдөө нам гүм, тайван байдаг Солсбери хотод химийн халдлага дахин гарч болзошгүй гэдэг үүднээс  харуул хамгаалалтыг нэмэгдүүлж, хэрэгт мөрдөн шалгалт явуулахын тулд 180 гаруй цэргийн албан хаагчийг дайчилсан байна.

Их Британид өмнө нь гарч байсан химийн бодисын халдлагатай арга, хэлбэр нь адилхан зэргээс барууны тагнуулын байгууллагууд энэ хэрэгтэй ОХУ-ыг холбоотой гэж сэжиглэж байгаа гэнэ.

Гэвч мөрдлөг дөнгөж эхний шатанд яваа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзжээ.

Гуравдугаар сарын 9-нд ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров мэдэгдэл гаргаж,  Англид болсон химийн халдлагад ОХУ-ыг сэжиглэж байгаа нь ор үндэслэлгүй зүйл хэмээгээд “Энэ бол ОХУ-ын эсрэг чиглэсэн зохион байгуулалттай суртал ухуулга” гэжээ.

Сергей Скрипал 2006 онд Их Британийн талд тагнуулын ажиллагаа явуулсан хэргээр ОХУ-ын шүүхээс 13 жилийн хорих ял сонссон ажээ. Хаалттай болсон шүүх хурлын үеэр шүүгч түүнийг Их Британийн тагнуулын МИ-6 албанд гүйцэтгэсэн ажлынхаа шагналд 100,000 ам.доллар авсан гэжээ.  2010 онд АНУ болон ОХУ-ын хоорондох тагнуулын солилцооны дараа Их Британи түүнд улс төрийн орогнол олгосон гэдэг. Эхнэр, хүү хоёр нь нас барсны дараа охин Юлия нь Их Британид түүн дээр хааяа  зочилж очдог ажээ.

Эх сурвалж: Agence France- Presse

26 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-03-12 124.158.109.140

Одоо Оросын тагнуулч биш ээ, сэтгүүлч гуай… Тангаргаа няцсан урвагч байхгүй юү…

Avatar

Зочин 2018-03-12 124.158.109.140

Харамсалтай боловч анх сонгож, нэгэнт тангараг өргөсөнөө няцна гэдэг бол аль аль талдаа хэцүү л дээ…
Ямар ч гэсэн найдваргүй гэдгээ харуулсан хүн, тэгээд …

Avatar

хэхэ 2018-03-12 202.5.196.34

битгий хуцаач чи

Avatar

Зочин 2018-03-12 202.21.100.210

тхгнуулч хүн өөрийнхөө сонголтыг хийсэн. насан туршдаа ашиглах хөрөнгө сайхан байр амралт гадаадад чөлөөтэй зугаалах хөрнгө эсвэл үхэл гэсэн сонголт байсан байхдаа

Avatar

Зочин 2018-03-12 122.201.23.44

Орос Европын харилцаа муудах тусам сайн ккккк

Avatar

Зочин 2018-03-12 49.0.171.43

orosuud alan hyadah ajillagaag turkt ih olon udaa hiisen gedeg unen shu 1 ongotsnii nisgegchiin hariug engiin nomhon irgedees avch baigaa yum ene bol bodit oros hunii mun chanar oorsdoosoo busdiig yasan ch hamaagui gej uzdeg baliar humuus za teged orosuud ch munh bish de yamar udahgui zadrana

Avatar

Ovgon 2018-03-12

Oo fashist vladolf putleriin hiisen ajil todorhoi. Zovlolt mayagiin allaga bna

Avatar

Зочин 2018-03-12 202.131.245.243

ГРУшник, цэргийн тагнуулч хүн л дээ. Манайхаар бол ЗХЖШ-ын ТГ-ын ажилтан.

Avatar

Зочин 2018-03-12 182.160.33.137

__

Avatar

Зочин 2018-03-12 182.160.36.94

Jpx

Avatar

top 2018-03-12 182.160.36.94

missopjyylagch

Avatar

Оюунжав 2018-03-12 124.158.74.2

Англичууд өөрсдөө хордуулчихаад баахан сенсаац тараагаад байгаа юм биш үү?

Avatar

уншигч 2018-03-12 180.149.93.14

оросууд ч их хонзогнуур улс юм даа. Туркууд Сирид оросын онгоцыг унагасны дараа Туркэд ойр ойрхон алан х***х ажиллагаа их олон гарсан. Оростой харилцаагаа сайжруулсны дараа алан х***х ажиллагаа гарах нь илт багассан.

Avatar

Зочин 2018-03-12 202.131.245.243

Англи маягийн аллага гэдэг шиг англи маягийн реалити пи ар.

Avatar

Зочин 2018-03-12 202.179.30.194

Орос үндэстэн бол урвагч, бүр төрлөхийн. харин монгол цус холилдож байж жинхэнэ эх орончид болдог, валасовчууд ганц жишээ нь за ер нь тэгээд оросын чухал албанд дан л монгол цустай хүмүүс байх юм билээ ясны эх орончид болохоор тэр биз дээ. нэг ийм үг байдаг юм монгол цус холилдоогүй орос бол жинхэнэ орос хүн биш гэж. За тэгэхээр монголчууд бид чинь агуу улс шүү дээ. Өөрсдөөрөө бахархаж толгой дээгүүр амьдарцгаа нөхдөө.

Avatar

Зочин 2018-03-12 27.123.213.62

Монголчууд эх оронч гэж үү. Битгий худлаа [Хориотой Үг]. Бүгд л амиа хоохойлсон, хэдэн төгрөгний төлөө эх орноо худалдахад ч бэлэн луйварчид л болсон юм бишүү.

Avatar

Хотын залуу 2018-03-12 43.228.131.110

ИВАНУУД иймэрхүү аллага хийх тал дээрээ дэлхийд шилдэг. Тэдний хордуулж эсвэл осол хэлбэртэйгээр алсан хүнийг тоочоод барахгүй. Энэ зууны бараг эхэнд Сергей Есенинг Ленинградын зочид буудалд боомилж, түүний сэтгэлт бүсгүй АНУ ын иргэн Изадаро Данканыг авто осол хэлбэрээр алсан аллагаас эхлэнэ. Дараа нь Германы элчинг Москвад алсан аллагаар үргэлжилж Тройцкыг Өмнөд Америкт гэрт алсан аллагаар үргэлжилнэ. Хамгийн сүүлд 19690 онд тагнуулч Литвтненког бас л Оросууд эмнэлэгт нь хордуулж алсан.

Avatar

Зочин 2018-03-12 202.131.245.243

Хохол Литвтненко чинь зүгээр л балбаж, нүддэг гүйцэтгэх ажилтан байсан юм аа. Гэхдээ Березовскийгоос давхар цалинждаг.

Avatar

Зочин 2018-03-12 64.119.24.13

Путин дайснуудаа нухсаар байна уу.

Avatar

Зочин 2018-03-12 202.131.245.243

Дебиль

Avatar

Зочин 2018-03-12 64.119.25.232

Нэр цуутай Английн тагнуул, өөрт хэрэгтэй мэдээлэл зарж байсан, дээр нь урваж ирсэн Оросын тагнуулыг хамгаалалтанд аваагүй байна гэж байхгүй л дээ. Англичууд Орос гэж сэжиг төрүүлхээр зүйл зохион байгуулж, хүчирхэг медиагаараа тархи угааж байна.

Avatar

Зочин 2018-03-12 202.131.245.243

Наад нөхөр чинь 1996 оноос хойш тагнуулын алба хашаагүй юм өө. Юуных нь мэдээлэл түүнд байх вэ дээ? Ашиггүй материалыг анличууд ингэж л ашигтай материал болгон ашиглаж пи ар хийдэг юм л даа.

Avatar

ulzii 2018-03-12 202.179.24.213

Urvasan bol khetsuu l dee

Avatar

Зочин 2018-03-12 202.131.245.243

Англи маягийн аллага гэдэг шиг англи маягийн реалити пи ар.

Avatar

Зочин 2018-03-12 202.21.100.210

Тагнуулч хүн өөрөө хувь заяагаа шийдвэрлэсэн.

Avatar

Иргэн 2018-03-12 202.70.34.70

Урвагч эдлэх ёстой зүйлээ л эдэлж байгаа байх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж