Н.Жокович тэмцээнээ өндөрлүүллээ | News.MN

Н.Жокович тэмцээнээ өндөрлүүллээ

Хуучирсан мэдээ: 2018.03.12-нд нийтлэгдсэн

Н.Жокович тэмцээнээ өндөрлүүллээ

Н.Жокович тэмцээнээ өндөрлүүллээ

АНУ-ын Индиан Уэлльст талбайн теннисний Мастерс ангиллын ‘Парибас Опен’ тэмцээн үргэлжилж байна. Тэмцээний 2-р шатанд дэлхийн экс №1 теннисчин ‘Их Дуулга’ тэмцээний 12 удаагийн аварга Сербийн Н.Жокович чансааны 109-д эрэмбэтэй 25 настай Японы Таро Даниелд хожигдож тэмцээнээ өндөрлүүллээ. Хоёр теннисчин 3 сет тоглосон бөгөөд 7-6, 4-6, 6-1 харьцаагаар Япон теннисчин ялалт байгуулсан байна. Эхний сетэд тай-брейкээр 7-3 харьцаатай хожсон бол шийдвэрлэх 3 дахь сетэд Япон теннисчин хүчтэй өрсөлдөгдөө ердөө 1 гэйм өгч 6-1 харьцаатай буулгаж авсан байна. Сербийн Н.Жоковичийн хувьд тохойны бэртлийн улмаас тийм ч сайн формтой биш байгаа. Ийм тэрээр Япон залуугийн өмнө хүчин мөхөсдөж ‘Их Дуулга’ цомыг хүртснээсээ хойш анх удаагаа 100-гаас доош чансаанд эрэмбэтэй теннисчинд хожигдож байна.

Б.БЯМБАБАЯР

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж