“Voice” шоу цааш хэрхэн  үргэлжлэх вэ?

Хуучирсан мэдээ: 2018.03.12-нд нийтлэгдсэн

“Voice” шоу цааш хэрхэн  үргэлжлэх вэ?

“Voice” шоу цааш хэрхэн  үргэлжлэх вэ?

Дэлхийд алдартай “The Voice of Mongolia” шоуг “Монгол HD” телевизийн уран бүтээлчид албан ёсны онцгой эрхтэйгээр анхлан хүргэж байгаа билээ. Шоуны анхны дугаар 2018 оны нэгдүгээр сарын 21-ны өдөр  эфирт цацагдаж байсан юм. Тэгвэл долоо хоног бүрийн ням гаригт гардаг тус нэвтрүүлэг найман долоо хоногийн турш үргэлжилсний эцэст  “blind audition” өчигдөр /2018.03.11/ өндөрлөлөө.

Нэвтрүүлэгт 108 оролцогч оролцсоноос 66 оролцогч шоуны хоёрдугаар шат буюу хагас тулаанд өрсөлдөх эрхтэй болж байгаа юм. Хагас тулааны шатанд  шүүгчдийн багт байгаа оролцогчид хоёр хоёроороо хоорондоо өрсөлдөж, шүүгчдийн сонголтоор нэг оролцогч шоуг цааш үргэлжлүүлэх боломжтой болох юм.

Д.Болд, Д.Отгонбаяр шүүгчийн багт  тус бүрдээ 16 оролцогч байгаа. Тэдгээр оролцогчид хоёр хоёроороо хоорондоо өрсөлдөж, шүүгчийн сонголтоор нэг оролцогч шоуг цааш үргэлжлүүлнэ.

Харин С.Ононбат, Д.Уламбаяр  шүүгч нар  шүүгчдийн давуу эрхээ ашиглан нэг оролцогч нэмж авсан бөгөөд тэдний багт тус бүрд  17 оролцогч байгаа юм. Дараагийн шатанд найман оролцогч шоуг цааш үргэлжлүүлэх аж.

                                                                                     Э.Бурам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж