Б.Ганболд 16-р байрт орлоо

Хуучирсан мэдээ: 2018.03.12-нд нийтлэгдсэн

Пёнчан-2018 өвлийн олимп

Б.Ганболд 16-р байрт орлоо

Б.Ганболд 16-р байрт орлоо

БНСУ-ын Пёнчан хотод болж буй өвлийн XII паралимпийн наадамд Монгол Улсын тамирчин Батмөнхийн Ганболд эх орноо төлөөлөн оролцож байна. Тэрбээр өнөөдөр Пёнчаны цасан замд гүйлтийн цанын LW 6 ангилалд 20 км зайд уралдаж, 16-р байрт орлоо. Энэ зайд нийт 18 тамирчин гараанаас гарснаас Украины тамирчин И.Рептюк 46:44.6 цагийн амжилтаар алтан медаль хүртсэн бол Францын В.Давет, Норвегийн Хакон Олсруд мөнгө, хүрэл медалийг хүртлээ.

Б.Ганболд 58:27.4 цагийн амжилтыг үзүүлсэн бөгөөд тэргүүлэгчээс +11:13.3 минутын алдагдалтай барианд орлоо. Тэрбээр “Сочи 2014” паралимпийн наадамд анх оролцохдоо 20 км-ын зайд 1:11:08.3 цагийн амжилтыг үзүүлж, 20 тамирчнаас 14-р байр эзэлж байсан юм.

Б.Ганболд Пёнчаны цасан замд гурван зайд уралдах бөгөөд гуравдугаар сарын 14-ний өдөр спринт /1,1 км/ уралдаантай. Мөн гуравдугаар сарын 17-д 10 км-ын уралдаанаар тэмцээнээ өндөрлүүлнэ. 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж