“Унаганууд” футзалын дээд лигийн аваргын болзол хангалаа

Хуучирсан мэдээ: 2018.03.12-нд нийтлэгдсэн

“Унаганууд” футзалын дээд лигийн аваргын болзол хангалаа

“Унаганууд” футзалын дээд лигийн аваргын болзол хангалаа

Монголын Хөлбөмбөгийн Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг футзалын дээд лигийн 15-р тойрогт хүснэгтийг тэргүүлэгч “Унаганууд” өрсөлдөгч “Арвис”-ыг 11:3-аар хожиж, аваргын болзол хангалаа. Тоглолтын өмнө С.Эрдэнэ-Очир хоёрдугаар сарын шилдэг дасгалжуулагчийн шагналаа гардан авсан юм. Түүний баяр дээр баяр нэмж, хожил авсан баг нь футзалын дээд лигт дөрөв дэх удаагаа дараалан аваргын цом өргөх эрхтэй болов.

“Унаганууд” багийн гоолууд:

Э.Пүрэвдорж 13, 18, 38 Г.Ёндонжамц 16, 32, 35 Э.Ганзориг 5, 11 С.Наранбаатар 29, 36 Б.Нямбат 29

“Арвис” багийн гоолууд:

О.Есүхэй 20, 36 Б.Гарамбазар 18

Шүүгчид:

Ахлах шүүгч Э.Нямсайхан, 2-р шүүгч Э.Галбадрах, 3-р шүүгч Н.Батбилэг, цагчин шүүгч Г.Нарангэрэл, хянагч шүүгч Ч.Мягмаржаргал

Эх сурвалж: МХБХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж