Ши Жиньпинд “хугацаагүй” бүрэн эрх олголоо | News.MN

Ши Жиньпинд “хугацаагүй” бүрэн эрх олголоо

Хуучирсан мэдээ: 2018.03.12-нд нийтлэгдсэн

Ши Жиньпинд “хугацаагүй” бүрэн эрх олголоо

Ши Жиньпинд “хугацаагүй” бүрэн эрх олголоо

Хятадын Коммунист намын дүрэмд намын даргыг таван жилд нэг удаа сонгож, бүрэн эрх олгох тухай заасан байдаг ба бүрэн эрхийн хугацааг дахин таван жилээр сунгах боломжтой. Харин Хятадын улс төрийн цорын ганц, хүчирхэг нам дүрэмдээ өөрчлөлт оруулж, Ши Жиньпинд улсыг бүс насаар удирдахыг зөвшөөрлөө. Намын дүрэмд оруулсан өөрчлөлтийг Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлаар өчигдөр /2018.03.11/ баталсан байна.

ХКН-ын дүрэмд өөрчлөлт оруулах тухай асуудал бүр өмнө шийдэгдсэн бөгөөд Бүх Хятадын ардын төлөөлөгдийн их хурлаар баталсан нь бэлгэдлийн шинжтэй үйл явц хэмээн олон улсын шинжээчид хэлж байгаа юм. Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн хурлаар нийт 2964 гишүүн санал өгснөөс хоёр гишүүн л түдгэлзжээ.

ХКН-ын дарга нар 1990 оноос хойш арван жилд нэг удаа сонгогдож, хоёр удаа таван жилийн хугацаатай бүрэн эрх хэрэгжүүлэх болсон юм.

Гэвч 2023 онд бүрэн эрхийн хугацаа нь дуусч, огцрох ёстой Хятадын дарга Ши Жиньпин 2017 оны аравдугаар сард болсон ХКН-ын их хурлын үер өөрийн залгалжлагчийг нэрлэх ёстой байв. Гэвч Ши Жиньпин хэнийг ч залгамжлагчаар нэрлээгүй билээ.

Түүгээр ч зогсохгүй Ши Жиньпин улс төрийн эрх мэдлээ улам бэхжүүлэн, өөрийн нэр болон улс төрийн үзэл онолоо намын дүрэмд тусгаж, өөрийгөө Мао Зэдунтай эн зэрэгцэхүйц удирдагч хэмээн хүлээн зөвшөөрүүлсэн.

Бүх Хятадын ардын их хурал буюу парламент бол тус улсын хууль тогтоогч хамгийн том байгууллага юм. Гэхдээ ХКН-ын хэлсэн болгоныг үг дуугүй гүйцэтгэдэг энэ байгууллагыг олон улсын шинжээчид бэлгэдлийн парламент гэх нь бий.

Ши Жиньпин

Ши Жиньпиний замд саад болохыг хүсэх хүн Хятадад яг одоо лав байхгүй. Хятадын удирдагч агсан Мао Зэдунаас хойш өөр хэн ч Ши Жиньпин шиг ийм эрх мэдэл эдэлж байгаагүй юм. Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлаар намын дүрэмд өөрчлөлт оруулж, өөрт нь бүх насаараа удирдагч байх боломж олгохыг зөвшөөрсний дараа Ши Жиньпин алга ташсан байна.

Таван жилийн өмнө Бээжинг нэг хүн биш, ХКН-ын Улс төрийн товчоо удирдаж байлаа. Ху Жинтаогийн үед УТТ-ны есөн гишүүн үзэл бодлоо илэрхийлэх нь харьцангуй чөлөөтэй байжээ.

Тухайн үед ХКН-ын доторх фракцуудын зөрчил, тэмцэл байсан ч Ху Жинтао үүнийг байх ёстой зүйл мэт үзэж байв.  Учир нь Хятадын удирдагч нар арван жилд нэг удаа сонгогдохдоо өөрсдийн хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлдэг бичигдээгүй хууль бий. Харин энэ цаг мөчөөс эхлэн ХКН-д бүх уламжлал өөрчлөгдөх ажээ.

Ши Жиньпинд арван жилээс дээш хугацаагаар улсын удирдагч байхад намын дүрэм саад болж байсан юм.

Ши Жиньпин намын дүрэмд өөрчлөлт оруулан, бүх насаараа удирдагч хэвээр үлдэж, санасандаа хүрэхдээ ямар ч саад бэрхшээлтэй тулгарсангүй. Тэр бүү хэл Ши Жиньпинийг бүх насаараа улсын удирдагч хэвээр үлдэх нь зөв эсэх талаар үндэсний хэлэлцүүлэг ч болсонгүй.

Ши Жиньпин энэ том өөрчлөлтийг ямар ч дуулиан шуугиан, хэл ам, хэрүүл тэмцэлгүй хийж чадсан нь гайхалтай. 

Хятадын интернэт цагдаа нар маш завгүй  ажилласан гэхэд болно. Намын дүрэмд өөрчлөлт оруулахтай холбоотой сэдэв, үг хэллэгийг Хятадын цахим сүлжээнд хориглосон юм. Тэр бүү хэл цахим хэрэглэгчид Ши Жиньпинтэй адилтгадаг хүүхэлдэйн киноны баатар Винни Пухыг зургийг хүртэл хориглосон.

Хэдийгээр Ши Жиньпинийг бүх насаар нь удирдагч хэвээр үлдэх намын дүрмийн өөрчлөлтийг эсэргүүцсэн тэрс үзэлтнүүд байсан ч тэдний дуу хоолой олон нийтэд хүрч чадаагүй ажээ.

Харин Хятадын төрийн мэдээллийн хэрэгслүүд энэ өөрчлөлтийг зайлшгүй шаардлагатай шинэчлэлт хэмээн бичиж байгаа билээ.

Хятадын дарга тодорхойгүй хугацаагаар бүрэн эрх хэрэгжүүлэх болсныг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэмжиж ‘Тун сайн хэрэг. Бид үүнийг дараа тэмдэглэх хэрэгтэй байх” хэмээсэн нь олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарсан юм.

Ши Жиньпиний үзэл баримтлал

Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлаар Ши Жиньпинийг хугацаагүй эрх мэдэл хэрэгжүүлэхэд саад болж байсан намын дүрэмд өөрчлөлт оруулахыг зөвшөөрсөн төдийгүй ирэх таван жилийн хугацаанд улсыг тэргүүлэх Засгийн газрын бүтцийг баталж, авлигатай тэмцэх агентлагийг шинэчлэн байгуулахаар болсон юм. Мөн Ши Жиньпиний боловсруулсан “Хятад онцлогтой коммунизмын шинэ эрин байгуулах тухай үзэл баримтлал”-ыг намын дүрэмд тусгахаар их хурлаар баталсан байна. Энэхүү үзэл баримтлалыг 2017 оны аравдугаар сард ХКН-ын 19-р их хурлаар анх танилцуулж, намын дүрэмд тусгахаар болсон.

Харин одоо сургуулийн сурагчдаас авхуулаад их сургуулийн оюутнууд, улсын үйлдвэрийн ажилчид болон жирийн иргэд энэхүү үзэл баримтлалыг судлах болж байгаа юм.

Ши Жиньпин 2012 онд ХКН-ын даргаар сонгогдсон цагаасаа эхлэн улс төр дэх эрх мэдлээ бэхжүүлэхийн зэрэгцээ Хятадыг бүс нутгийн супер гүрэн болгох замыг засч эхэлсэн юм.

Авлига, хээль хахуультай тэмцэх нэрийдлээр нам дотор цэвэрлэгээ явуулж, өөрийн дайснуудаас салахын тулд Ши Жиньпин ХКН-ын нэг сая гаруй гишүүнийг намаас хөөж, шийтгэл оногдуулсан билээ.

27 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2018-03-12 66.181.190.47

Уг нь 12 жилээр төр барьж, ээлж халаагаа авалцаж ирсэн тогтолцоо нь зөв л байсан даа

Avatar

Зочин 2018-03-12 27.123.214.102

ЭНЭ ЗАДРАЛЫН ЭХЛЭЛ БАЙХ БОЛНО. ХУГАЦААГҮЙ ЭРХ ГЭЖ ШИЛДЭГ ЗАСАГЛАЛ ГЭСЭН ЖИШЭЭ ХААНА НЬ БАЙХГҮЙ. СТАЛИН Ч ӨӨРИЙНХӨӨ ХҮМҮҮСТ НУХУУЛСАН. ҮХЭХ ГЭЭД ХЭВТЭЖ БАЙХАД НЬ ХЭН Ч ТУСЛААГҮЙ Л ГЭХИЙН БИЛЭЭ. СИ САЙН УДИРДАГЧ БАЙЖ БОЛНО. ГЭХДЭЭ ӨНӨӨГИЙН Х ЯТАДЫН ХӨГЖЛИЙН ЭЦЭГ БИШ. БЭЛЭН МӨНГӨН ДЭЭР ХӨГЖИЛ ДЭЭР Л ИРСЭН. МАО СИ ХОЁРООС МАГАДГҮЙ ДЕН СЁОПИН АГУУ. БЭЛЭН ӨВ ЗАЛГАМЖЛАЛ ӨВЛӨСӨН УДИРДАГЧ. ЦӨМИЙН з****г ХҮЧИРХЭГ АРМИ ЭДИЙН ЗАСАГ ОХУ-ТАЙ НЯГТ ХАМТЫН АЖИЛЛАГАА ЦӨМ БҮРЭН БЭЛЭН БАЙСАН. МОРИН ДЭЭРЭЭС УЛСУУДЫГ ХУРААХ АМАРХАН. МОРИНООСОО БУУГААД ТӨВХНҮҮЛЭХ Л ХЭЦҮҮ ГЭСЭН МАНАЙ ИХ ХААНЫ ҮГЭЭР БОЛ СИ САЙН ТӨВХНҮҮЛЖ БАЙЖ БОЛНО. ТРАМП БОЛ ЖИНХЭНЭ ГОШ Ш ААСАН. ҮЕИЙН ҮЕД АНУ ИХ УДИРДАГЧИД ОЛОН ЖИЛИЙН ХААНЧЛАЛЫГ ҮЗЭЖ ЧАДАХГҮЙ ХАЛЖ БУСНИУЛЖ ИРСЭН. САДДАМ КАДДАФИ ГЭЭД Л. СИ-Д АРАЙ ӨӨР ЯЛГАЖ ХАНДЛАА. СИ НАЗАРБАЕВ ХОЁРТ ЯЛГАА БИЙ Л ГЭЖ БОДОЖ БАЙЙНА.ТУУЛСАН АМЬДРАЛ ХИЙЖ БҮТЭЭСНИЙ ХУВЬД.

Avatar

Зочин 2018-03-12 202.21.100.202

Монгол ойрхондоо энэ улсын харъяат болох нь тодорхой

Avatar

Зочин 2018-03-12 202.131.245.243

Одоо Трамп хөдлөх цаг болжээ.

Avatar

zichin 2018-03-12 66.181.160.45

ийм орой бусгай цаг үед магад гаргах шийдвэр байх

Avatar

хаха 2018-03-12 202.55.180.2

"ороо бусгаа" гээч, орой ч гэх шиг хахаха

Avatar

хуульч 2018-03-12 202.9.43.198

ДЭЛХИЙД ТОДОРХОЙ НУТАГ ДЭВСГЭРТ ОРОН НУТГИЙН ЧАНАРТАЙ ГЭНЭ ҮҮ ТОМ ГҮРНҮҮДИЙН ЯВУУЛЛАГА ГЭНЭ ҮҮҮ ДАЙН БОЛЖ БАЙНА. ЙИМ ҮЕД ТУХАЙН АСУУДАЛД ЯАЖ ХАНДАХ НЬ ТЭДНИЙ ХЭРЭГ БОЛОЙ ???

Avatar

uvur mongoliin zaluu 2018-03-12 117.136.38.32

shi jin ping ard tumendee eeltei hun shu dee. haan uu erunkhelgch uu gedeg n tsuhl bsh

Avatar

Зочин 2018-03-12 202.21.106.138

хятад улс хугацаагүй, хэмжээгүй эрхт хаантай боловоо гэж.

Avatar

хуульч 2018-03-12 202.9.43.198

Харь төрийн төлөө ОГТОНО боож үхэнэ гэж ???

Avatar

Hun 2018-03-12 202.9.40.175

h*** tenegee

Avatar

Зочин 2018-03-12 175.223.39.231

ТЭР ТОМ ГҮРНИЙ ХЭРЭГ ЯВДАЛ ӨЧҮҮХЭН ГУЙЛГАЧИН МОНГОЛД ЯМАР Ч ХАМААГҮЙ. ДУУГАЙ Л АНГАЙГААЛ ХАРЖ БАЙВАЛ БАРАВ.

Avatar

Зочин 2018-03-12 202.21.100.210

Хятал задарвал Монголд ашиггүй. Өвөр монголоос хүүхдээ хөтлөөд 10 мянган цагаач хил даваад дүрвээд ирвэл яах вэ. 3 сая иргэнээ тэжээж чадахгүй байгаа юм чинь өмнөд хөршийн дүрвэгсэд нарт бүр цөлмүүлэнэ шүү дээ. Тийм учир Хятад орон дэгтэй байсан нь маньд ашигтай. Өвөрмонгол Буриад Халимаг дэндүү их ууссан

Avatar

uvur mongoliin zaluu 2018-03-12 117.136.38.32

ta uvur mongoliin mongolchudiig arai oilgokhgui bn. hytad zadrvl uvur mongol beyee daaz tusgarlanaa. uvur mongolchud hoishoo hardag hums bsh

Avatar

zochin 2018-03-12 202.21.116.2

gants Ovor Mongol bish Uigar, Shinjaan, hyatadiin durvegchid orj irne shuu dee. Ovor Mongol, Shinjaan, Tuvd bie daaval bid olon jijig ulstai hil zalgaa bolno. hiliin budlian, zorchil tasrahgui boloh baih daa. Oros, Hyatad huchtei, tom baih n bidend odoohondoo ashigtai.

Avatar

Зочин 2018-03-12 122.201.31.249

ШИ ХААН БОЛЖЭЭ.

Avatar

Зочин 2018-03-12 66.181.184.205

ЗА ХЯТАД Ч ЗАДРАЛЫН ЗАМ РУУГАА ЭРГЭЛЭЭ ДЭЭ .2050 ОНДОО БАРАГ ЗАДАРЧИХСАН БАЙГААГААСАЙ.

Avatar

Зочин 2018-03-12 202.179.26.243

Путинээс ямар ч байсан хамаагүй дээр л дээ . Өөрийнхөө эрх мэдлийг авч үлдэж байгаа ч ард түмнээ адилхан чирээд явдаг л даа . харин Путин бол ард түмнээ зөвхөн өөрийн эрх мэдлийг байлгахад золиослосон хүн. Улсын хөгжил нь зогсонги болж ард түмэн нь архинд живж, боловсролоороо дэлхийд хоцрогдож ирсэн . Манайхыг мөн ийм байлгах сонирхолтой байгаа . манайд бол аль хэдийнээ оросын хамаарал орж ирсэн . Англи , Америкт оросууд мөнгө өгч сонгуульд нь нөлөөлчихөөд байхад манайд бол мэдээж биз дээ .

Avatar

Зочин 2018-03-12 43.228.129.250

Yum yum ehellee dee. Yamar bodlogo yavuulah haan yum bol doo. Harj l baiya daa.

Avatar

Зочин 2018-03-12 125.168.37.248

Батлагад сайхан боломж гарч ирлээ!! Одоо темер замаар танк оруулж ирж мэдэх гаруудыг бvгдийг нь шоонд шаахад болжин!!

Avatar

Зочин 2018-03-12 202.9.42.202

Женког путинтай си жин пинтэй дүйцүүлвэл алдас болох байлгүй, женко энэ 2 хүний хөлийн чигчиы хуруун чинээнд ч хүркү чадваргүй мэдлэг хомс дарангуйлан бутаргагч түүний чадах ганц зүйл нь. МАФИЯ

Avatar

Зочин 2018-03-12 202.70.38.18

Зүгээр л Путины албан ёсны дестербютэр шүү дээ мань хүн. Энд төмөр зам нүүрсийг гацаагаад сууж байх даалгавартай. Одоо зэсийг гацаачуул тэгээд Путины хүсэл биелэнэ.

Avatar

Зочин 2018-03-12 66.181.160.63

Тэгэлгүй дээ … Би бүүр гайхаад байсан юм . Оросоос ч илүү ардчилсан улс болчихсон юм шиг харагдаад байсан юм .

Avatar

Зочин 2018-03-12 202.131.245.243

Одоо Трамп …..

Avatar

Зочин 2018-03-12 202.179.2.147

Battulga ahaa. Uunees jishee avaad nasaaraa zutgehiig bodno shuu. Naad parlamentaa taraagaad gants hunii zasaglaltai bolohiig bodooroi

Avatar

Зочин 2018-03-12 202.70.38.18

Манайд ерөнхийлөгчийн засаглал шиг хэрэггүй юм байхгүй шүү. Хоёр хөрш дуртай үедээ нэг хүнийг багалзуурдаад авна. Олон хүнтэй болхоор бие биерүүгээ чихээд бултаад байж болдог юм.

Avatar

Зочин 2018-03-12 122.201.23.75

battulga bol naimaachin hvn yaj demjij chadj bnaaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж