Аваргуудаас Какүрюү М.Анандтай хаврын башё эхэллээ

Хуучирсан мэдээ: 2018.03.12-нд нийтлэгдсэн

Аваргуудаас Какүрюү М.Анандтай хаврын башё эхэллээ

Аваргуудаас Какүрюү М.Анандтай хаврын башё эхэллээ

Японы мэргэжлийн сүмо бөхийн хаврын башё буюу гуравдугаар сарын тэмцээн өчигдөр /2018.03.11/ Осака хотод эхэллээ. Энэ башёг аваргуудаас Хакүхо М.Даваажаргал, Кисэносато нар өнжсөн бол Какүрюү М.Ананд тэргүүлэн барилдаж байна. Өндөр цолтой бөхчүүдээс озэки Гоэйдо, Такаясү нар япончуудын итгэл найдвар болон үлдсэн бөгөөд тэд түрүү бөхийн төлөө өрсөлдөх хамгийн боломжтой бөхчүүд юм. Мөн нэгдүгээр сарын тэмцээнд түрүүлсэн Гүржийн бөх Точиношин аварга цолоо хамгаалж чадах уу гэдэг нь олны анхааралд буй.

Манай бөхчүүдээс Ичиножёо А.Ичинноров, Тамаваши Б.Мөнх-Оргил, Араваши Э.Дөлгөөн, Чиёошима Г.Мөнхсайхан нар дээд зиндаанд барилдаж байна.

Өчигдөр Какүрюү М.Ананд комүсүби Чиёотайюүгээр эхний даваагаа авлаа. Тэгвэл япон озэки Гоэйдо, Такаясү эхний өдөр унаж, башёг амжилт муутай эхлүүллээ. Гоэйдог Тамаваши Б.Мөнх-Оргил давсан бол Эндо Такаясүгээр эхний даваагаа авлаа.

Гүржийн бөх Точиношин Такарафүжиг, Ичиножёо Котошогикүг давсан бол Араваши Э.Дөлгөөн Митакемид ялагдлаа.

Башёгийн хоёр дахь өдөр буюу өнөөдөр ёкозүна Какүрюү М.Ананд Эндотой, озэки Гоэйдо Араваши Э.Дөлгөөнтэй оноолт таарчээ. Мөн Ичиножёо озэки Такасүтэй барилдана.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж