Ши Жиньпин Хятадыг насаараа удирдана | News.MN

Ши Жиньпин Хятадыг насаараа удирдана

Хуучирсан мэдээ: 2018.03.12-нд нийтлэгдсэн

Ши Жиньпин Хятадыг насаараа удирдана

Ши Жиньпин Хятадыг насаараа удирдана

Бидний мөнхийн хөрш БНХАУ-д өнгөрөгч ням гаригт (2018.03.11) түүхэн шийдвэр гарлаа. Дэн СьяоПин удирдагчийн 1982 онд баталсан, Мао Зедуньтэй адилаар Хятад орныг нэг хүний удирдлагад оруулахаас сэргийлэн Ерөнхийлөгчийн эрх мэдлийн хугацаанд хоёр удаагийн 5 жил байх хязгаарлалтыг оруулсан 35 жилийн настай заалт Бүх Хятадын Их хурлын 2,963 төлөөлөгчдөөс гурав нь татгалзсан, эсэргүүцсэн хоёр төлөөлөгчийн саналтайгаар ийнхүү цуцлагдлаа. Уг хязгаарлалтыг цуцалснаар дэлхийн хамгийн олон хүн амтай Хятад орныг Ши Жиньпин дарга бие барах хүртэл удирдах нөхцөл бүрдэж байгаа юм. 

Санал хураалтын явцад Хятадын олон нийтийн сүлжээгээр Умард Солонгос болон Мао-гийн дэглэмтэй адил нөхцөл байдал үүсэх нь гэсэн шүүмж тарж Засгийн газрын зүгээс шуурхай арга хэмжээ авч, суртал ухуулгын шинжтэй сэтгэгдэлүүдийг хоригложээ хэмээн Рейтерс агентлаг мэдээллэжээ. ХКН-ын гишүүдийн хувьд “Ши дарга шиг чадварлаг удирдагчтай байх нь маш том аз завшаан” хэмээж, Хятадын Сычуань мужийн иргэн Чэн Бинцян “Улс орон маань урт хугацаанд тогтвортой байдлаа хадгална гэдэг нь их чухал” хэмээсэн байр суурьтай байлаа. 

2023 он хүртэл засаг барих эрхтэй тэрбээр дахин 20 жил орчим Хятад Улсыг удирдах боломжтой болж байна хэмээн судлаачид үзэж байна. ХКН-ы People’s Daily сонинд даргалах хугацааг цуцлах нь насан туршдаа засаг барих  гэсэн утгыг шууд илэрхийлэхгүй, Ши дарга дараагийн Мао болохыг хүсэхгүй байгаа хэмээн нийтэлжээ. 

Түүнчлэн Хятад онцлогтой шинэ коммунизм байгуулах тухай үзэл мөн Хятадын Үндсэн хуульд тусгагдах юм. Дэн СьяоПинээс хойших Хятадын хамгийн хүчирхэг удирдагч гэж судлаачид дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрдөг Ши Жиньпин Засгийн газраа нээлттэй болгох, эдийн засгийг эрчимтэй хөгжүүлж, шинэчлэх талаар олон ажил өрнүүлж буйг “Хятад мөрөөдөл” хэмээн нэрлэдэг. Энэ нь товчхондоо Хятадыг нэгдсэн хүчирхэг баян улс болгон хөгжүүлж, ард түмнийг элбэг хангалуун амьдрах нөхцөлийг бүрдүүлэх гэж тодорхойлж болно. 

М.ЧУЛУУНТОГОО

 

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Nerteigeer ni 2018-03-12 124.126.2.87

Ardchilal hunii erh gej odoo gudamjind garch orilohdoo ail ger bol tusgaar ulsiin ed es mon tul orhiin terguunee 4 jileer, bas avgaigaa 4 jileer songoj baiya geh l dutaad baih ni ee.

Avatar

Зочин 2018-03-12 125.168.37.248

Сонгуулиар л хамгийн шилдэг удирдагч сайн хvн тодордоггvйг Орос, Хитад мэтийн том орнууд сvvлийн 30-аад жилийн дэлхий нийтийн туршлагаар гарцаагvй нотолчихоод одоо хууль дvрмэндээ еерчлелт оруулж эхэллээ!! Одоо манайх хуулиндаа даруйхан еерчлелт оруулж энэ эх адаггvй зах замбараагvй алдагдсан он жилvvдийг зогсоовол таарна!! Хитад, Орос биднээс мулгуу ухаан муутай бодохоороо ингэж байгаа гэж ойлгох хvн одоо байхгvй болсон биз!!!

Avatar

sanal neg baina aa 2018-03-12 124.126.2.87

Ardchilal,hunii erh gesen gpoe ugeer halhavch hiisenhomhoi setgelt horon sanaatnuud hed hedeeree negdej har piar hiij toriin tolgoid 4 jileer garch ulsiin horongoor toglj baidgiig zogsooh heregtei yu gevel uun shig heregtei yum baihgui ee. Gehdee onoogi tom tom shigbolovsrol medleg nimgen, tolovlj togtson bolgogui iimerhuuniig hund urt udaan hugatsaanii alba daatgaj bolohgui ee. Toriin har hun gedgiig bodlogoor toriin ajild surgah surgasan humuuseesee shilj songoh heregtei. Huuchin tsagt ingej songodog,tomildog baisan yum Odootoi adil hen sai hudlaa piardsanaa songodgui bailaa.Hogojloo dagaad arga helber ni oorchilj boloh ch toriin ajild surgah surgasan humuuseesee shilj songoj undsen zarchimiig orhij bolohgui ee

Avatar

Зочин 2018-03-12 43.242.241.86

ardchialal nereer heseg hesgeeree hed heden jileer garch irj bodlogo tuluvluguuguu nuraaj hugjil devshlee uhraaj baihiin orond iim bolchvol zugaarch yum uu… a bas nuguu taldaa heterhii neg hunii haraat bolj ARDchilsan solongos shig aimshigiin oron bolchvol hetsuu dee.. iimd heniig yerunhiilugch baihad haashaa shiljih vee gedgee zuv l shiidej chadval MOngolchuud diilj uls oron maani hugjinu baih.

Avatar

Зочин 2018-03-12 202.131.245.243

Одоо Трамп хөдлөх цаг болжээ.

Avatar

Ooo 2018-03-12 112.72.11.104

Жунгаад юунд Пялдагнав?

Avatar

Ta bitgii hel!!! 2018-03-12 124.126.2.87

Jaahan degesduuleed helvel Delhii ter chigeeree hyatadad pildagnaj baina aa.Er ni bol doditoi yum yariad ter ni ur dun ogood baigaa yumand pildagnah ch geh shig yum yarih ni iluuts bizdee

Avatar

Ooo 2018-03-12 112.72.11.104

Пялдаг [Хориотой Үг] вэ.

Avatar

Зочин 2018-03-12 202.9.43.34

Одоо 3 сарын 18-нд Путин сонгогдвол Оросод ч ийм болно. Ардчилал гэдэг үлгэрээс манайх ч ингэж албан ёсоор татгалзвал зохиолтой.

Avatar

Зочин 2018-03-12 202.179.27.180

Элбэг ийм дарга болох гэж их мөрөөдсөндөө…

Avatar

Зочин 2018-03-12 66.181.161.86

Jenko eronhiilogchiin zasaglsl yariad bga.iim nuuts miroodoltei haha

Avatar

hir chineegee medvel zohino 2018-03-12 124.126.2.87

Medeej shunaltan moroodoj l baigaa.Gehdee odoo bolloo ondor sentiid suuj uzlee. .Boldogson bol onoodorch hamaagui ene bolovsrolgui buduuleg nohoroos yas salah yumsan. Ichmeer baina sh dee

Avatar

Жаа болтугай 2018-03-12 202.72.245.205

ШИНЭ ШИ ЖИ ХУАНДИ ТӨРЛӨӨ ТҮМ НАСЛАХ БОЛТУГАЙ

Avatar

Зочин 2018-03-12 122.201.22.253

Yasan ih pyaldaga hujaa vee s** ve chi

Avatar

yu gesen ug ve? 2018-03-12 124.126.2.87

Mongol ugiin sand pyaldag gej ug bii yu? Baidag bol yamar utgatai ug bol.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж