БНСУ-ын тэргүүн хатагтай баг тамирчдаа дэмжив | News.MN

БНСУ-ын тэргүүн хатагтай баг тамирчдаа дэмжив

Хуучирсан мэдээ: 2018.03.11-нд нийтлэгдсэн

Пёнчан-2018 өвлийн олимп

БНСУ-ын тэргүүн хатагтай баг тамирчдаа дэмжив

БНСУ-ын тэргүүн хатагтай баг тамирчдаа дэмжив

БНСУ-ын Пёнчан хотноо болж буй өвлийн XII паралимпийн наадмын тэмцээн уралдаан үргэлжилж байна. Энэ удаагийн наадам уулын цана, гүйлтийн цана, биатлон, хоккей, кёрлинг болон сноубордын төрлүүдээр явагдаж байгаа. 

Пёнчан хотын олимпийн цэнгэлдэхэд болсон нээлтийн арга хэмжээ үзэгч багатай буюу нийт суудлын гуравны хоёр орчим нь эзэнтэй байсан. Тэгвэл тэмцээн уралдааны танхим ч хангалттай үзэгчээр дүүрээгүй байна.

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний гэргий Ким Жон Сүг олимпийн тосгонд зочилж, хоккейн тэмцээн үзэн баг тамирчдаа дэмжжээ. Өвлийн паралимпийн наадмыг зохион байгуулж буй солонгосын хоккейчид Япон, Чехийн багийг хожиж, хэсгээсээ шалгарч шилдэг дөрөвт үлдэх нь тодорхой болсон. Өчигдөр Чехийг 3:2-оор хожиж, медалийн төлөө өрсөлдөх болзлоо хангасан хоккейчдын тоглолтыг тэргүүн хатагтайн шимтэн үзэж, сэтгэл хангалуун ордноос гарчээ. Мөн баг тамирчдад тусгайлан баяр хүргэсэн байна. 

БНСУ-ын алдартай одууд олимпийн тосгонд ирсээр байна. 

 

 

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний гэргий Ким Жон Сүг алдарт жүжигчин Шин Хён Жүнтэй хоккейн тоглолтын үеэр. 2018.03.11 Пёнчан хот

 

Ч.БОЛОР

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж