Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын А/71 тоот тушаалаар “Музейн нээлттэй өдрүүд ” арга хэмжээг жил бүрийн гуравдугаар сарын эхний долоо хоногт зохион байгуулж, үзмэрийг иргэдэд үнэ төлбөргүйгээр үзүүлж хэвшүүлэхээр болсон. Эхний арга хэмжээ өнгөрч буй долоо хоногт болж өнгөрсөн юм. Энэ хугацаанд нийтдээ 77 мянган хүн музейд зочилж, түүх соёлын үнэт ховор үзмэрүүдтэй танилцсан байна. Музейд зочлогсдын олонх нь хүүхэд, сурагчид байжээ.
Улс орнууд музейгээ өөрийн орны иргэдэд үнэ төлбөргүй үзүүлж, гадаадын иргэдэд төлбөртэй үйлчилдэг байна. Энэ нь музей бол ашиг олох хэрэгсэл бус иргэддээ түүх соёлоо таниулж байх үүрэгтэй гэж үздэгтэй холбоотой аж. Харин Монгол Улсын хувьд музейгээр үйлчлүүлэхэд иргэн бүр төлбөр төлөх ёстой. Мөн музей бүр тодорхой хэмжээний орлогоо төсөвт тушаах үүрэг хүлээдэг. Энэ тогтолцоог өөрчлөх шаардлагатай гэсэн асуудлыг зарим музейн захирал хөндөж байгаа юм.
Г.ХОРОЛ
admin 2018-03-11 202.179.26.205
za
Зочин 2018-03-11 59.153.113.113
Гадаадад музей үнэгүй эсвэл маш хямд манайхаар 1000-2000 төгрөгний үнэтэйгээр үздэг. Тэгээд музейнүүд нь том, тав тухтай, зориулалтын газарт нь амарч байгаад явж үздэг. Манай музейнүүд үзмэр багатай, дэндүү үнэтэй. Энэ удаагийн үнэгүй музей үзүүлэх их зөв арга хэмжээ болсон, жил бүр ийм өдрүүдтэй болоорой. Хүмүүс соёл, урлаг, эрдэм ном, шинжлэх ухаанаар цангаж байгаа нь харагдлаа.