Нийтийн зорчигч тээвэр үйлчилгээний тээвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд Мэргэжлийн хяналтын газраас хяналт шалгалт хийжээ. Ингэхдээ стандартын үзүүлэлт, шаардлагыг хангахгүй байгаа автобуснуудыг хөдөлгөөнд оролцохыг хориглолоо. Энэхүү шалгалтыг иргэд, хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдал, тав тухтай зорчих нөхцөлийг хангах зорилгоор хийсэн байна.
Нийслэлийн тээврийн газрын “Бүртгэлийн сан”-д бүртгэлтэй 173 их багтаамжийн автобусыг нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд ашиглахыг зогсоох тухай улсын ахлах байцаагчийн акт гарчээ.
Үүний дагуу Замын цагдаагийн албанаас дээрх автобусыг хөдөлгөөнд оролцож буй эсэхэд хяналт тавин ажиллаж байна. Хэрэв дээрх акталсан автобуснууд замын хөдөлгөөнд оролцсон тохиолдолд жолооч төдийгүй тухайн нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний аж ахуйн нэгжид хариуцлага тооцох аж.
Мөн иргэдээс том оврын автобуснуудын чиглэлийн хаяг том жижиг үсгээр бичигддэг тул зарим тохиолдолд харагддаггүй гэсэн санал гомдлыг ирүүлдэг. Иймд нийтийн тээврийн хэрэгслүүдийн чиглэлийн хаягжилтыг нэг стандартад оруулах, шөнийн цагаар харагддаггүй хаягийг тод болгон өөрчлөх, түүнчлэн гаднын аялагч, жуулчдад зориулж зарим автобусны буудал дээр англи, монголоор бичсэн чиглэлийн хаягжилтыг байршуулахаар болжээ.
Э.АРИУН
Зочин 2018-03-11 66.181.187.121
Автобусны чиглэлйин нэрийг маш гаргацтай үсгээр чиглэл тус бүрийг нь өөр өөр өнгөөр ялган бичих "өөр машрутаар явдаг нэг чиглэлд очих автобусагд суучих тохиолдол байдаг .түүнээс гадна зогсох буудал бүрийн цувааг гадна ДОТОР талд нь томоор бичиж тавих " Улиастайн чиглэл шиг" Чиглэлийн номерийг тусд нь байралуулах хэрэгтэй.Автобусны буудалын дотор тал чиглэлүүдын гнрсийг байралуулах . одоо бол ар талд нь байдаг тэнд нь тэр рекламаа байлгадаг юм байгаа биз.
Зочин 2018-03-11 182.160.34.158
avtobusnii chigleliig hajuu boorond ni hyn harahaar gazar bairshuulah heregtei shyydee. dandaa l urdaa baidag.
Зочин 2018-03-11 182.160.34.158
niitiin teevriin zambaraagyi changa hogjmiig juramlah bagasgah byr alga bolgoh heregteidee. ondor hogjiltei ornuudad niiriin teevert changa hojgim baitugai eroosoo hogjim tavih horiotoi baidag ni busdiin erhend haldahgyi gej huuliaraa hogjim horiotoi baidag yum bilee.
Зочин 2018-03-11 202.179.24.243
Автобусны буудал дээр элдэв зар сурталчилгаа бус гагцхүү автобусны чиглэлийн дугаар, явах чиглэл, зогсох буудлуудыг ойлгомжтой, үнэн зөв бичих хэрэгтэй байна. Автобусны буудлыг такси, ТҮЦ-ээс чөлөөлж өгөхийг хүсье. Ийм заваан, эмх журамгүй байж болохгүй
зочин 2018-03-11 66.181.186.213
ойлгохын аргагүй олон юм бичихээ болих хэрэгтэй. Автобусны буудлууд дээр чиглэлийн дугаар буудлуудаа бичсэн жагсаалтаа хуучнаараа байрлуулаад автобусны урд тал, хажуу бөөрөнд чиглэлийн дугаарыг том шрифтээр гэрэлтдэг байдлаар байрлуулах хэрэгтэй
Зочин 2018-03-11 202.9.43.107
гол нь автобусны буудал дээр , хүнд ойлгомжтой, томхон үсгээр бичсэн чиглэлүүдийн мэдээлэлийн самбарыг дор дор нь шинэчилж байршуулж байх хэрэгтэй байнаа. одоо байгаа л даа, гэхдээ аль хэдийн явахаа больчихсон чиглэл бичээстэй л байж байх юм, автобусан дээрхи хаяг ч хэцүү шүүдээ, заримыг нь унших гэсээр байтал автобус нь хөдлөөд явчих юм … мөн автобусны буудал дээр зогсоод автобус зогсох болон хүмүүсийг автобусанд суухад маш их саад болж байгаа халтуур хийдэг машинуудыг журамлаачээ
zochin 2018-03-11 49.0.152.66
chigleliin tuhaid baahan gazariin ner unshij duusahgui olon yum bichsen bdag joloochiin baruun urd shilen deer tomhon shig dugaaruud bichih heregtei tegvel humuust oilgomjtoi amar biloh