Өнгөрч буй долоо хоногт хоёр хүний жиргээ араасаа шуугиан дагууллаа. Эхнийх нь, нийтлэлч Баабарын Ардчилсан намаас 116 хүн хөөгдөх гэж байгаа жиргээ, хоёр дахь нь Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Ким Жон Ун, Трамп нарын уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулах санал.
Ардчилсан нам 2016 сонгуулийн ялагдлынхаа дараа намаа шинэчлэх ажлыг эхлүүлж, шинэ дүрмийн дагуу ажиллаж байгаа. Энэхүү шинэ дүрмийн хүрээнд Үндэсний зөвлөлдөх хороогоо Үндэсний бодлогын хороо болгон нэрийг нь өөрчилж, гишүүдийнх нь тоог 410 болгон өргөтгөсөн. Үндэсний бодлогын хорооны гишүүд жилдээ гурван сая төгрөгийн хандив өргөхөөс гадна тэдний ажлыг тусгай аргачлалаар тооцон оноо өгөх журамд шилжсэн. Шинэ журмын дагуу тооцон үзсэний үндсэн дээр 100 гаруй хүн намын тогтоосон журмыг зөрчсөн гэж үзсэн нь Баабарын жиргээ юм.
“Ардчилсан намаас 116 хүн хөөгдсөний дотор Р.Амаржаргал, Л.Гантөмөр, Х.Тэмүүжин, Э.Бат-Үүл, Баабар, Халзан Ганболд нар багтжээ. Тэднийг нөхөж Нийгмийн даатгалд ажиллаж байсан 116 хүн оржээ. Ардчилсан нам цэвэршлээ” гэсэн жиргээ нь үнэнд нийцэхгүй, баримтгүй, намын дарга С.Эрдэнэтэй хувийн таагүй харилцаагаа илэрхийлсэн зүйл хэмээн
Ардчилсан намын залуучуудын байгууллага болох Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэболд манай сайтад өгсөн ярилцлагадаа онцолсон.
2016 оны сонгуулийн дараах шинэчлэлийн эцэст тус намаас хууччуул бараг бүгд тойргийн гадна үлдсэн. Угаас олон бүлэг, фракцтайгаа нууж хааж байгаагүй, харин ч үүнийгээ ардчилсан, ил тод байгаагийн илрэл хэмээн бардамнаж ирсэн Ардчилсан намын шинэчлэгдсэн бүрэлдэхүүн намын шинэ дарга С.Эрдэнийн “Шонхор” фракцын өргөтгөсөн хувилбар болсон нь үнэн. Монголын нийгмийг тоталитар дэглэмээс ардчилсан тогтолцоо руу шилжүүлж чадсан түүхэн гавьяа Ардчилсан намд бий. Энэ шилжилтийн үед манлайлж явсан лидерүүдийг Ардчилсан нам гэж ойлгодог бүхэл бүтэн үе Монголын нийгэмд бий. Хүний амьдралын жамаар тус намын лидерүүд одоо хууччуул ангилалд ордог болсон нь ч үнэн. Ямар ч институц, байгууллага хөгжлийнхээ явцад хуучин шинийн зөрчилд ордог. Энэ л үйл явц энэ намд ид явагдаж байна. Гэхдээ зөрчил явагдлаа ч Ардчилсан намын мөн чанар, үзэл баримтлал, үнэт зүйлс үлдэх учиртай. Нам хэчнээн цэвэршлээ ч эдгээр зүйлсээ хамт цэвэрлэх аваас толгойгоо тайрч, шинэ толгой суулгасантай адил. Ардчилсан намын цэвэршилт насны доройтлын цэвэршилт биш байгаасай.
Нийтлэлч Баабарын жиргээ ийнхүү дотоодын улс төрд дуулиан болсон бол Ц.Элбэгдоржийн жиргээ гадаад талдаа дуулиан байлаа. Өнгөрсөн Баасан гаригт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай уулзахад бэлэн гэдгээ зарласан нь яах аргагүй дэлхийн том үйл явдал болсон. Уулзалтын товыг урьдчилсан байдлаар тавдугаар сарын эхэн гэж үзэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчөөр найман жил ажиллах хугацаандаа улсынхаа нэрийг гадаад ертөнцөд хангалттай хэмжээнд гаргаж чадсан Ц.Элбэгдоржийн энэ жиргээ цаг үеэ мэдэрсэн жиргээ байлаа.
Korean Peninsula: A long waited breakthrough! Here is an offer: US President Trump and NK leader Kim meet in UB. Mongolia is the most suitable, neutral territory. We facilitated important meetings, including between Japan and NK. Mongolia’s continuing legacy – UB dialogue on NEA
— Цахиагийн ЭЛБЭГДОРЖ (@elbegdorj) March 9, 2018
гэсэн түүний жиргээг дэлхийн мэдээллийн хэрэгслүүд тэр дундаа олон улсын харилцааны асуудлаар дагнан ажилладаг The Diplomat өлгөн авч нийтлэл гаргажээ.
Хойд Солонгосын цөмийн асуудлаарх зургаан талт уулзалт 2009 оноос хойш мухардалд ороод байгаа. Өнгөрсөн хугацаанд Хойд Солонгостой хамгийн боломжийн дипломат харилцааг хөгжүүлж ирсэн улсын нэг нь яах аргагүй Монгол. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёр дахь бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсний дараа анхны гадаад айлчлалаа Хойд Солонгосоос эхлүүлж байсан. Мөн Ц.Элбэгдоржийн санаачилгаар “Улаанбаатарын яриа хэлцээ” санаачилгын хүрээнд болж байгаа уулзалтад Хойд Солонгосын төлөөлөгчид байнга ирж оролцож байгаа нь Хойд Солонгосын гадаадтай харилцаж байгаа цөөн шугамын нэг юм. Ердөө хэдхэн хоногийн өмнө Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Хойд Солонгост айлчлал хийсэн.
Ц.Элбэгдоржийн саналд гадаадын хэвлэлүүд анхаарал хандуулж байгаа бол одоогоор дотоодын холбогдох алба, албан тушаалтны зүгээс ямар нэг реакц үзүүлээгүй байна. Энэ саналыг Ц.Элбэгдоржийн гэхээсээ илүүтэй Монголын нэр хүндийн асуудал гэдэг утгаар хүлээн авч, дэмжээд, хөглөөд явах нь бүх талдаа хэрэгтэй. Дэмжээд явбал өрсөлдөгч нь оноо авчих гээд, дэмжихгүй гэхээр өөрийнх нь ажил уначих гээд ацан шалаанд орчихдог, эцэс сүүлд нь Монгол л хохирдог арчаагүй зан битгий гаргаасай.
Зочин 2018-03-11 202.9.40.98
ЭНЭ БОХИР ОРЧИНД ЯГ ИРЖ ХАРАГДААЧ АРАЛ ДЭЭР БОЛНО ЭСВЭЛ БЭЭЖИНД
Зочин 2018-03-11 27.123.212.137
Элбэгдорж төрд маш хэрэгтэй , мөн олон улсад нэр хүндтэй , ард түмэндээ нэр хүндтэй хүн , түүнийг монголын төр ашиглах хэрэгтэй , МАН ынхан хүн доромжилж хандаггүй хүмүүс юмаа , юм хийж чаддаг ,чадалтай хүмүүсийг ,хар пиараар дарна ,эсхүл үнэн үг хэлээд , булхайн баригдаад илэрхээр болхоор , тэр сайхан хүмүүсийг хороож , үхэл рүү нь явуулдаг , хамгийн харгис нам , үүнийг ард түмэн мэднэ .Одоо талцаж амиан бодох биш , монгол цустай , ард түмэнаэ мэддэг хүмүүсийг нэгтгээд, эх орон , ард түмэнээ ,эх орон ч ,баян ,сэтгэл санаа нь өөдрөг , эрүүл монголчууд , болох зорилго тавьж ажилмаар байна .Элбэгдоржийг ёрөнхийлөгч байхад МАН ынхан юу ч хийлгээгүй , УИХ д оруулсан хуулыг нь батлахгүй маш их буцаасан ард түмэн түүнийг мартаагүй, энэ хүн Монголын нэрийг дэлхийд таниулсан маш сайн удирдаг ч, түүнийг ард түмэн хүндэлдэг.МАН ынхан хэсжг бүлэг мафын хүрээлэлтэй хөлсний жиргээчидээр , хар пиарь хийлгэж ард түмэний толгойг угаах гэж байнга буруу ойлголт ,мөн хүний нэр төрд халддаг үйлдлээ зогсоохгүй бол , МАН ард түмэндээ нэр хүндгүй боллоо, бичиж байгаа сэтгэгдэлийг чинь ард түмэн ялгадаг болсон шүү !Хүн доромжилж байхаар ажилаа сайн хий танай нам юу ч хийгээгүй 2 жилийн нүүр үзлээ ,.энэ бол гутамшиг.Хурдан МЭнхболдтойгоо огцорцгоо энэ үг ард түмэний үг !
Зочин 2018-03-11 202.131.245.243
Битгий шaa, миний хүү өө.
Зочин 2018-03-11 202.21.124.20
Мэддэг нь л дуугарвал сайнсан, мэдэхгүй юмаараа мөн хашгичиж хувь хүн лүү хандаж х****л зүхэл хийх юм даа
ЗОЧИН 2018-03-11 202.9.44.66
МУУСАЙН ТАМЫН ТОГООНЫ ОРКУУД ЭЛБЭГДОРЖИД АТААРХААД ШААГИЛДААД ЭХЭЛЛЭЭ ШУУ.
Зочин 2018-03-11 103.9.89.186
БАЯНГОЛ НАМ СҮХБААТАР ДҮҮРГЭЭС [Хориотой Үг]
Иргэн 2018-03-11 180.149.78.99
Санал гаргаж байгаа субьект нь хамгийн зөв хувилбар. Төрийн тэргүүн байсан, одоо жирийн иргэн гэдгээрээ.
зочин 2018-03-11 202.9.40.44
эрлэгээ амьд байгаа гэдэгээ дайснууддаа мэдэгсэн зарлал төдий шоу………………..
Зочин 2018-03-11 202.131.245.243
Өмнөдөд уулзахаар болсон байна аа. Юун Монгол? Тарвага чимээгүй л байх байсан юм. Дандаа гай болно оо, гөлийсөн муу хар пиздa чинь.
Зочин 2018-03-11 119.40.98.162
Мундаг мундаг дэлхийд таниулахгүй бол цаана чинь Хятад нэг удирдагчтай болчлоо орос мөн адил наадуул чинь биднийг амархан залигана шүү.
Зочин 2018-03-11 119.40.98.10
Баабар, Элбэгдоржийг дэмжинэ…
irgen 2018-03-11 103.26.193.192
Баабар, Элбэгдорж нар бол нэг тэрэгний 2 дугуй. Таарсан таар шуудайнууд. 2 уул Монголыг баллаж хаясан. Хоюул шоучин. Хоюул ажил хийж үзээгүй. Амьдрал мэдэхгүй. Хий хоосон чалчихаас өөр зүйл сураагүй. Төр барих наад захын чадвар байхгүй. Монголыг элгээр нь хэвтүүлснийх нь төлөө энэ 2-ыг хоюуланг нь шүүхийн өмнө авчрах ёстой юм шүү.
Зочин 2018-03-11 202.21.118.6
solior
Зочин 2018-03-11 202.70.38.18
Манай нөгөө Монгол ялдаг [Хориотой Үг] хар ийм олон улсын түвшний амбицтай юм хийж чадахгүй дотооддоо партизаны дайн явуулсаар 4-н жилээ дуусгах юм байна л даа.
Монгол 2018-03-11 172.56.13.200
Ёстой оноод хэлчих юмаа ккк
Зочин 2018-03-11 119.40.98.162
хэхэ тэр бид 2 ч Зи энхболдынхоо толгойгоор дууснаа дуусна.
зочин 2018-03-11 202.179.26.95
Элбэгдорж Умардын Залуу Удирдагчийн дэргэд Ичиж үхмээр Дамшиг дөө,
Зочин 2018-03-11 202.21.96.18
АН бас МАН-ы араас орж мафийн бүлэглэл болох зам нь шуударчээ.
Zochin 2018-03-11 150.129.141.238
AN tsevershij baina uu, esvel bur alga boloh zamruugaa orov uu gedeg ergelzeetei. , Erdenee ene namiig udirdaj chadahgui ulam bulshlah zam ruu ny hetelj baina. AN sain lideruudtei yavaj irsen yum shuu!! . Engersen ruugee nulimaad, ali ch nam olon urgalchl baij nam tsevershine ,. Nerteigeer ny Niigmiin Daatgaliin Nam bolgochihbol deer yum, estoi durgui hurchlee
. 2018-03-11 203.91.115.42
Энэ элбэгээгийн хөлний сэтгүүлч бололтой
Элбэгээгийн гавяа гэж бичиж солиороод байгаарай
Зочин 2018-03-11
Бааварын нийтлэгч гэж юу байх юм!
carlsen 2018-03-11 202.131.225.150
Баабар гэдийшдээ kk
Зочин 2018-03-11 202.9.43.126
ashguidee hujaagiin erliizuudiigee huuguu yu ardchilsan nam
Зочин 2018-03-11 66.181.184.205
КИМ ТРАМП ХОЁР МОНГОЛД УУЛЗААД ЭЛБЭГДОРЖ ШИРЭЭН ДООГУУР НЬ ГҮЙГЭЭД ХӨӨРХӨН АААН
Зочин 2018-03-11 103.9.90.50
Энэ Нарантуяа гэдэг сэтгүүлч арайч дэнджээ.Хоёр жиргээ гээд 2 жиргээний дундаа 1 ярилцлага оруулаад, Элбэгдоржийн жиргээг орчуулаагүй нь Монголчууд бүгд гадааад хэлээр ус цас болчихсон юм уу. Энэ сэтгүүлч нэг л биш ээ.????????????????????????????????????
Зочин 2018-03-11 159.89.169.203
Элбэгдорж нь байна уу ер нь хэн нь ч байсан хамаа алга. Энэ уулзалт монголд болох нь хэрэгтэй шүү. Түүхэн уулзалт учир хэвлэл мэдээлэл, дэлхийн бүх анхаарал монголд төвлөрнө. Маш олон сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, ТВ-үүд Монголыг сурталчилна. Үүнийг Тарвагадорж талаас нь биш Монгол улсын талаас нь харцгаана уу. Зардал нь АНУ талаас гарах байлгүй дээ. Ази цаашилбал дэлхийд асуудал болоод байгаа цөмийн аюулыг шийдвэрлэх түүхэн уулзалт УБ-т болох нь Монгол улсын нэр хүндэд маш чухал шүү.
Иргэн 2018-03-11 172.56.13.200
Үнэн шүү монгол улс гэж ярина. Муулахаараа дэндүүлээд л байх юм. Гадаадад улсынхаа нэр хүндийг өсгөсөн бас үнэлэгддэг гэдгийн хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.
Зочин 2018-03-11 66.181.176.189
Чи метр хэд юм бэ?
Зочин 2018-03-11 119.40.98.162
тйишдээ Монгол бол улс тусахаар улс гэдгийг л харуулах го лнь
Зочин 2018-03-11 202.21.117.194
яана даа манай Монгол. Хэзээ цэвэршиж хэзээ хөгжих юм болдоо? Олигтой монголоо гэсэн сэтгэлтэй хэдэн хүн төрдөгггүй юм байх даа
Зочин 2018-03-11 103.9.90.130
Элбэгдорж АСЕМ гэж ямарч үр дүнгүй нэг юм хийсэн. Одоо энэ 2-ыг уулзуулах гэж бас хөлдөө чирэх нь. Ингэж худлаа яриад хийгээд яахав дээ чааваас. Энэ 2 УБ-т уулзах нь байтугай Трамп Монгол гэж мэддэг юм уу.
Зочин 2018-03-11 202.9.41.235
АН-ын Эрдэнэ МАН-тай хуйвалдан,хөрөнгө нэгт МАН-ын нөхдүүдтэйгээ нийлж улмаар 2019 онд АН-ыг байхгүй болгож МАН-д дагаар орох болно.
Зочин 2018-03-11 66.181.169.202
YU geed tenegteed baigaa yum.Ungursun galbiin elbegdorj kimjinun,tramptai uulzaj haragdaach.Mongoliin hamag erdenesiig hulgai hiichsen l***r
Зочин 2018-03-11 66.181.189.122
Монголын Ардчилал бол жинхэнэ АРДЧИЛАЛ биш зүгээр л ЛУЙВАРЧИН , ХУЛГАЙЧУУДЫН НЭГТГЭЛ боллоо. Удахгүй устаж алга болноо !!!
Зочин 2018-03-11 66.181.184.218
Ардчилсан намд хэн орж гарч байгаа нь хэнд ч сонин биш арчигдсан нам
Иргэн 2018-03-11 202.179.24.218
Англиар илтгэл тавьж байсан хүн гэхэд арай л бичиждээ …
Зочин 2018-03-11 180.149.78.99
Энэ бас юу гээд хошгороод байгаа [Хориотой Үг] вэ?
Зочин 2018-03-11 202.9.41.91
Элбэгдорж уг нь ерөнхийлөгчтэй ярьж байгаад шийдсэн бол зүгээр байлаа. Өөрийнхөө нэрийг гаргах гэсэн амиа хичээсэн хогийн зан
Зочин 2018-03-11 202.70.38.18
Женкод хэлээд ойлгох уу. орон нутгаар явж ерөнхийлөгчийн засаглалтай болмоор байна гээд уйлаад л явна лээ.
Зочин 2018-03-11 119.40.98.162
Ойлгохгүй л дээ хөөрхий Зи гээ дуудах гээд цаг авна.
Зочин 2018-03-11 202.9.43.9
Хөөрхий АНын хэдэн гишүүд гахай эрдэнээгийн шонхорын санхүүжүүлэгчид болоод дашийн шог болов зайлуул
Сайн байна 2018-03-11 202.72.245.205
АРДЧИЛСАН НИЙГМИЙН ДААТГАЛЫН НАМ БОЛЖЭЭ БАС БАЯНГОЛ ТӨВТЭЙ БАЙВАЛ БҮР Ч ГОЁ ИНГЭЭД УЧИР АА ОЛООД ЯВЦГАА ХУДЛАА ДҮР ЭСГЭЦГЭЭГЭЭД ХЭРЭГГҮЙ